04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

ГАЛ ХАЛУУН ХҮСЛЭН, ТА Л МЭД

XИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД XҮРГЭЕ! /ХҮҮXЭДТЭЙГЭЭ XАМТ УНШААРАЙ/

BURNING DESIRE   ГАЛ ХАЛУУН ХҮСЛЭН
Түймэр унтраадаг
Том тэрэгтэй сэн бол
Түүнийгээ би
Тод улаанаар будна.
Галд тэсвэртэй
Шар хүрэм хөдрөөд
Ган дуулга
Толгойдоо углана.
Галын том
Тэргээ бариад
Галзуу хурдан
Гудамжаар давхина.
Аюулын дохиогоо
Орлиулж чарлуулж
Амьтан хүний
Анхаарал татна.

Сургуулийнхаа өмнө очоод
Чахруулан тооромсоглож зогсооно
Сурагч, багшгүй цөм
Намайг харж ангайна.
Хүүхэд бүхэн дотроо
Хүснэ, над шиг болохыг!
Хотын эрхэм дарга надад
Гавьяаны одон гардуулна
Баараггүй.
Цагаан Ордонд Ерөнхийлөгч намайг
Цайллагад урина, зална
Гарцаагүй.
Ээ дээ, түймэр унтраадаг
Том улаан тэрэгтэй болох л
Элэг зүрний минь
Хүсэл байна даа.
Гамшигт  түймэр гарах хүртэл

 
CHOICES    ТА Л МЭД
Хөөрхөн амьтан тэжээе гэдгийг минь
Хөөрхий аав минь ямагт дэмждэг.
Энэ үнэн шүү
Ээж Та өөрөө мэднэ  ш дээ
Тэгээд ээж Танд би одоо
Тэжээх амьтдынхаа нэрийг өгье
Алийг нь чухам сонгохоо
Алив Та өөрөө л шийд.
За, заан, халим
Эрээн цоохор бар
Эрчлэн дүүлдэг бүргэд
Илжиг, тэмээ
Эр бодон гахай
Ойн хүрэн баавгай
Олигор хүзүүт анааш
Аль эсвэл хөөрхөн жижигхэн гөлөг
Алив эднээс
Алийг нь сонгохоо
Ээж Та л шийд.
Эрхэм сонголтыг тань хүү нь
Эргэлзэлгүй хүлээн зөвшөөрнө.
Хүндэтгэсэн
Хүү чинь
Амьтны нэрсийг жагсааж
Гарын үсгээ зурав.

Гал халуун хүсэл минь сайхаан.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.