04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

ҮЗЭГ НЭГТ НӨХӨДДӨӨ

Сар шинийн мэндийг

Саатан дэвшүүлж

Ирж буй үхэр жилдээ

Тосон балыг нь авьяас нь хөтөлж

Торолгүй гүйгээд

Тооцоолуурын санд нь

Уран бүтээл нь

Арвин цутгахыг ерөөж

Эрхэм анд Л.Батбаяр

Элэглэл - шүлгүүдээ илгээв.

Д.Энхболд-д

Доржзовдын Энхболд

Дээрхзовдын Үзэгболд

"Жаргалмаа"-гаа өрөвдүүлсхийгээд

"Жоотгонуур"-аа өхөөрдүүлсхийгээд

"13-р зуун"-ыг татаж авчраад

"Нарансолонго"-ыг надад дурлуулаад

Паанан, Цэвэг, Цэрмаагийн амьдралыг

Хатан цээжинд минь хадаж өгөөд

Эх Орноо тэвэрсэн чигтээ

Энэхэн Америкаар тэнэсэн замдаа

Олон, олон романыхаа дунд

Онцгой тууж, өгүүллэгүүд дотроо

Ган үзэгтэйгээ сэлж явна даа

Ганган авьяасаа сийлж сууна даа.

Ер "Юу ч хийгээгүй" биш,

Юм бүгдийг (жүжиг, кино ... ) хийжээ, тэр.

Дээрхзовдын Үзэгболд маань

Доржзовдын Энхболд маань.

Б.Номинчимид-д

Номинчимид

Номтойгоо

Номтойгоо, бас намтайгаа

"Даяар Монгол" сонинтойгоо

Даяарыг гэсэн сэтгэлтэйгээ

Нэрт найрагч эхнэртэйгээ

Нэрд гарах итгэлтэйгээ

Ажилтайгаа, амжилттайгаа

Амиа тавьдаг үрстэйгээ

Агуу их түүхтэйгээ

Амь, бие нь Монголтойгоо!

Номинчимид

Номон чимиг.

Т.Бум-Эрдэнэ-д

Нэр нь бол Бум-Эрдэнэ

Нийтэлсэн нь бол бум-өгүүллэг

Өнжөөд

Нэг өгүүллэг бичдэг

Түмээгийн хүүдээ

Хоногтоо

Хоёр роман

Туурвихыг ерөөе.

М.Саруул-Эрдэнэ-д

Саруул-Эрдэнэ

Саруул эрдэм

Монгол сургууль, Соёмбо төв

"Монгол морьд" багийг цөм

Мөрөндөө тэр үүрч явна

Мориндоо тэр дүүрч явна.

Хараач, бас мань Саруул

"Хар Хорин" ток-шоуг

Онцгой сайхан хөтөлж сууна

Опра-д ер нь дөхөж байна.

"Алтан үзэг" өвөрт нь байна

Алаг бөмбөг үүргэвчинд нь байна.

Х.Тэргэл-д

Уг нэр нь Тэргэл

Уянгын шүлэг нь эрэл

Ур, ухаан нь оргил

Улам цаашаа тэрлэ.

Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг байхад

Өнгөлөг байсан Тэргэл

Жарны хагас өнгөрчихөөд байхад ч

Тунгалаг хэвээрээ Тэргэл.

Б.Уранчимиг-т

"Хэрэмтэй хөөрөлдсөн" Уранчимиг

Хэнтэй ч хөөрөлдөх уян чимиг

Уянгын ертөнцөөр аян чимиг

Уншигчийн зүрх рүү орон чимиг.

Сиена-д

"Хүүхэлдэй"-г уншаад,

Сиена-д:

  • - Яана аа!

 

Л.БАТБАЯР.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.