05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

ЗАЯА МИНЬ, ЗОЛ МИНЬ

Заяа минь
Зол минь
Замбуулинд надад
Олдсон минь!
Мөнхийн гэж
Итгэсэн
Насны чинь залууд
Үүрдийн гэж
Үнэмшсэн
Зүсний чинь сайханд
Уначихсан

Нүд минь
Живчихсэн
Зүрх минь
Хөлөө алдаад
Хөвчихсөн
Бие, сэтгэл хоёр минь дээ!
Утасны зай суучихаад  гэж
Учирлаж наддаа хэлээрэй
Өө зүгээр л,  гармааргүй санагдаад гэж
Өдөржин, шөнөжин
Хүлээлгээгүй юм шиг
Ердөө юу ч болоогүй юм шиг
Үнэнээ надад хэлээрэй
Замбан улаан уруулын завсраас
Бумбан цагаан цээжний чанадаас
Худлаа үг гарахгүй гэж
Булхай санаа бултайхгүй гэж
Хэлсэн, ярьсан бүхэнд чинь
Хүүхэд шиг  итгэдэг шүү, би.
Заяа минь
Зол минь
Замбуулингаас
Олж авсан минь!

Алирс жимсэн
Уруулын чинь
Улаанд
Ирмэж
Инээсэн
Нүдний чинь
Талимаанд
Алдчихсан
Ухаан минь
Алдарчихсан
Сэтгэл минь
Алдуурчихсан
Жолоо, хүлээ хоёр минь дээ!
Эрэг рүү нурж
Эндээгүй атлаа
Энгүй сайханд чинь
Эндсэн,
нурсан
Эр сэтгэл минь!
Гэнэн-д хууртаж
Гэнэдээгүй атлаа
Гэмгүй аалинд чинь
Гэндэж,
Хайлсан
Хайр минь!
Хувь заяаны дэнсэн дээр
Сохор зоос харалгүй
Сул чулуудчихсан
Эр дунд нас минь дээ!
Хүлээсэн итгэл
Чилийсэн найдвар
Хороосон дарс
Хуваасан цэнгэл

Оногдсон тавилан
Олдсон жаргал минь –
Заяа минь
Зол минь!
Алдая гэж
Алдсан
Амь, зам хоёр минь!
Төөрье гэж
Төөрүүлсэн
Төөрөг, тавилан хоёр минь дээ!  
Заяа минь  
Зол минь
Замбуулинд
Учирсан минь!..
Зангаа л битгий хувилгаарай даа .

Л.БАТБАЯР
2010.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.