03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ЭРГЭЖ ОЧИНОО БИ ЭХ ОРОНДОО

Энхэр сэвлэгийг минь талын салхи нь илбэн таалсан
Эхний мөрөө газар шороонд нь тамгалж үлдээсэн
Ээжийн минь сүүний цацал бүхэн уул усанд нь      шингсэн
Эх орон монголоо санан санасаар эргэж би очино оо

Зүдэрч жаргаж цагийн ямар ч үед явсан
Зүгээр суулгүй өөрийн гэсэн мөрөө үлдээсэн
Зүрхний хайртай эх орон монголоо
Зүүдлэн зүүдэлсээр эргэж би очино оо

Аньсганд торсон нулимсаа цээжин цаанаа нууж
Алс холын газраас баяр гунигаа тээсээр
Алтан алтан аялгуугаар биднийхээ заяаг түшсэн
Амин хайрын монголоо зорин зорисоор эргэж би очино оо

Наран гэрэлт хорвоогийн цэнхэр тунгалаг өдрүүдэд
Найдаж очих эх орон минь монгол
Намайг бас чамайг төрүүлсэн нутгаасаа
Намрын шувуу шиг буцсан ч хаврын шувуу шиг эргэж бид очино оо

Төрсөн өссөн эх орон гэдэг
Төгөлдөр орчлонгийн эхлэл юм
Аз хийморийг маань бадрааж байдаг
Ариун сүлдтэй өргөө минь юм

Хайртай дотно бүхэн минь
Мартсан ч байг яахав
Харийн газар байхад минь
Санаагүй ч байг яахав

Ямар ч үнээр сольшгүй
Хайрын минь галыг бадраасан
Яруухан гэгээхэн Монголдоо
Яаран яарсаар эргэж би очино оо

2008 он Стокхольм


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.