04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

“МОНГОЛ ЗУРАГ” МААНЬ НОМ БОЛОН ГАРЛАА

2009 оны 8 сарын 7-нд анхны бүлэг “Монгол зураг-1”-ээ бичсэнээс хойш 2 жилийн дараа 27-н бүлэгтэйгээр “Монгол зураг” зохиол  маань ном болон гарлаа.  Нийт “Монгол зураг-17” хүртэлх бүлэг нь миний Gantulga.wordpress.com блог болон, www.orloo.com, www.dayarmongol.com дээр тавигдсанаас гадна www.buznetwork.mn, www.gegeen.com сайтууд дээр зарим хэсгүүд нь тавигдсан юм. Иймд дээрх сайтуудад болон тэдний уншигч та бүхэндээ талархал илэрхийлье.
“Монгол зураг”... энэ үгс нэг хэсэгтээ л  намайг шаналгаж байлаа. Би нэг хэсэг хүнд өртэй, эсвэл үүнийг хийх үүрэгтэй  юм шиг л явж байсан. Яагаад гэвэл би энэ зохиолыг  бичсэнээс хойш өөрийн гэсэн уншигчидтай болж, тэднийхээ заримтай нь танил нөхөд болсноос хойш намaйг үүнийгээ үргэлжлүүлэн бичиж байхыг тэд маань байнга хүсдэг, басхүү шаарддаг болсноос болж зарим талаар “сайн дурын” дарамтанд байх мэт л санaгддаг байлaa.  Анх энэ зохиолыг би өгүүллэгийн хэмжээнд бичье гэж бодсон авч үргэлжилсээр нэлээн олон бүлэг болоход хүрсэн.

Энэ бүх хүмүүсийн хүсэл, шаардлага, дэмжлэгээс гадна намайг цөөхөн боловч тун сүрхий оновчтой шүүмжилж байсан зарим үл мэдэгдэх, үл танигдах  уншигч нартаа баярладаг.

Зохиол бол ер нь хүний хийсвэр сэтгэлгээ боловч бодит байдлаас урган гардаг, тиймээс зохиолчийн үзсэн, туулсан, харсан амьдралтай холбоотой боловч зохиолд гарсан бүх зүйлсийг надад тохиолдсон миний амьдрал мэтээр зарим хүн төсөөлдөгтэй би бас тааралдаж байсан юм. Хэрэв тэгж бодож байгаа бол уншигч та энэ зохиолын ойролцоогоор 50% -нь үнэн, үлдсэн хувь нь миний уран сэтгэмж гэж ойлгоно уу! Мөн энэ зохиолд би өөрийнхөө ертөнцийг үзэх үзэл бодол философио нэлээн шингээсэн.
“Монгол зураг” хэмээх зохиолыг яагаад нэгээс хорин долоо хүртэл дугаарлаж бичсэн юм бэ? гэхээр хүний амьдрал гэдгийг тэр чигээр нь нэгэн зүйлд илэрхийлж багтааж болохгүй, тиймээс хүний ой тогтоомж  хүртэл бүх юмаа санадагүй. Харин амьдралдаа тохиолдсон онцлог чухал зүйлүүдээ санаж явдаг тул нэг талаар яг  л фото зураг шиг тасалдсан мөртлөө онцгой дурсамжит агшнуудаа санаж үлддэг. Тиймээс би “Монгол зурaг”-аа “Mонгол зураг-“ төд өд гэж дугaарласан бөгөөд Галаагийн амьдрал, үйл явдлын нэг хэсгийн фото зураг шиг илэрхийлэл юм шүү гэж харуулахыг хичээсэн юм.
Ингээд та бүхэн миний зохиолыг уншихыг хүсвэл “Интерном”, “Мир”, “Ухаан залаа” зэрэг номын худалдааны дэлгүүрийн сүлжээнээс худалдан авч болно.

Ё.Гантулга
2011 оны 9 дүгээр сар 29


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.