03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Далай лам Австралид

Далай лам 2011 оны 6 сарын 09-20-ны хооронд “Ухаарал ба тайвшрал” гэсэн айлчилалаа Австралын 4-н том хотод хийлээ. Энэ айлчлалын онцлог нь Далай лам Төвдийн дүрвэсэн засгийн газрын тэргүүний албан тушаалаа өгснөөс хойшхи, анх удаа зөвхөн шашны зүтгэлтний ёсоор айлчилсанд байв.

Айлчлалыг тус улсын хоёр дахь том хот Мельбурнд “Бодисидва амьдралын арга зам” гэсэн айлдвараар эхлүүллээ. Дээрхийн гэгээнтэн нийслэл Kанберрад 14-нд, Брисбэйнд 15-17-нд, Перт 19-нд  сургааль, айлдвараа айлдахаас гадна харилцан яриа хэлбэрээр олон нийттэй харилцаж байв. Ер нь сүүлийн хэдэн арван жилээс Далай ламын нэр хүнд өрнөдийн ертөнцөд ихэд түгэх болсон учир уулзалт, ярилцлага болгонд нь олон мянган хүн оролцож байсныг дурдах нь зүйтэй.

Гэгээнтэн маань ч өөрөө их энгийн, ухаалаг сайхан яриатай хүн учраас олны сонирхолыг ихэд татдаг.
Хэдийгээр Далай лам Төвдийн дүрвэсэн засгийн газрын тэргүүн гэсэн албан тушаалаа өгчихсөн, цэвэр шашны удирдагчийн хувиар Австралид айлчилсан ч харамсалтай нь Австралийн Ерөнхий Сайд Жулиа Гиллард  “Лэйбор” намынханы уламжлал ёсоор Далай ламтай уулзахаас татгалзсан байна. Далай лам урьд нь Австралид ирэхэд “Консерватив” ерөнхий сайд Жон Ховардтай уулзаж байсан бол одоогийн ерөнхий сайдын өмнөх “Лэйбор” ерөнхий сайд Кевин Рад түүнтэй уулзахаас татгалзаж байсан түүхтэй.  Энэ удаагийн айлчлалаар сөрөг хүчний удирдагч Тони Аббот, Ногоон намын тэргүүн  Боб Броун зэрэг улс төрийн хүрээнийхэн түүнтэй уулзсан юм. Ногоон намын тэргүүн нь ерөнхий сайдаа Далай ламтай уулзахаас татгалзсаныг шүүмжилсэн.

Ажиглууштай нэг зүйл бол Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Далай ламд талтай хандаж ерөнхий сайдаа шүүмжлэх хандлагатай байсныг тэмдэглүүштэй.  
Дээрхи хандлагуудын хариуд ерөнхий сайд Жулиа Гиллард “Далай лам Австралид  байнга айлчилдаг. Миний бодлоор  сүүлийн 5 жилд  4 –н удаа айлчилж байна. Зарим ерөнхий сайдууд түүнтэй уулздаг, зарим нь уулздаггүй” гэж мэдэгдэв. Энэ үеэр сэтгүүлчийн та Хятадаас айгаад байгаа юм уу? гэсэн шулуухан асуултанд “Хятадтай энэ асуудал холбоогүй. Энэ бол миний хувийн шийдвэр, засгийн газарт ч гэсэн хамаагүй” гэж тайлбарлав. Гэвч олон нийт, хэвлэл мэдээллийнхэн түүний уулзахаас татгалзсаныг Хятадын байр суурьтай холбож ойлгож байна.
Хэдийгээр улс төрийн үл ялиг асуудалтай ч Далай ламын айлчлал амжилттай, олон түмэнд хүрсэн айлчлал боллоо.
Дашрамд дурдахад Далай лам очсон газар болгондоо Монгол, Төвд, Бутаны сүсэгтэн олонтойгоо тусгайд нь уулзалт зохион байгуулсан юм.

 

Мэдээ бичсэн

Ё.Гантулга /Австрали


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.