05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Намайг Делл-д үйлдвэрлэв

Намайг Vostro 1510 (Востро) гэдэг. Би Делл-д үйлдвэрлэсэн олон нотебуук-үүдийн нэг билээ. Би ах дүү дөрвүүлээ бөгөөд биднийг Vostro 1200, 1310, 1510, 1710 гэж ялгадаг юм. Энэ нь 12, 13, 15 17 инчийн дэлгэцтэй гэсэн илэрхийлэлээ. Делл аав маань 1984 онд Майкл Делл хэмээх халаасандаа $1000-той овжин залуугийн зүтгэлээр байгуулагдсан билээ. Анхны Делл нотебуук ахыг маань 1991 онд хийсэн гэдэг юм.

Биднийг төрүүлэхдээ хамгийн түрүүнд төсөл боловсруулдаг бөгөөд ямар хүчин чадалтай, юунд зориулсан, ямархуу хийцтэй (design) байхын Делл маань өөрийн төв байрлал болох Техсасын Аустин хотдоо төлөвлөнө.

laptop1Зураг 1. Зураг нэгд гарсан шиг зураж төлөвлөөд Патентаа авна даа.

Дараа нь дэлхийн өнцөг бүрд хүрдэг долоон үйлдвэрүүддээ илгээнэ. Ази тивд Малайзийн Пенанг болон Хятадын Зиамен гэдэг газруудад үйлдвэрлэдэг юм. Тийм боловч ихэнх эд ангиудын маань үнэндээ Тайван, Хятадад үйллвэрлэдэг. Яагаад гэвэл тэнд биднийг хямдаар чанартай бүтээж чаддаг. Тайванд дэлхийн нотебоокийн бараг 90% нь хийгддэг. Ихэнх нотебоокийн гол хавтанг (motherboard) Тайваны Asus компани хийнэ. Asus нь 486 процесорт зориулсан гол хавтанг маш сайн үйлдвэрлэснээс хойш их алдартай болсон. Урьд нь Intell нь өөрийнхөө процессорынхоо мэдээллийг эхлээд IBM мэтийн компаниудад эхэлж өгдөг байв. Тэрний дараа л Asus хэдэн сар болж байж гол хавтанг үйлдвэрлэж байлаа. 486 дээр Asus -ийнхан санаачлагаа гартаа авч үйлдвэрлэсэн гол хавтангаа Intell-д танилцуулахад Intell -ийнхэн өөрсдөө 486- д зориулсан гол хавтангаа сайн хийж чадаагүй алдаа мадагтай байхад Asus -ийн гол хавтан маш сайн ажиллаж байснаар Asus алдаршиж Intell тэдэнд шаардлагатй мэдээллийн өгөх болжээ.

Одоо миний бие яаж бүрддэг тухай үзье.

laptop2a  laptop3

Зураг 2. Энэ бол би Vostro 1510.           Зураг 3. Суурь (basement).

laptop4

Зураг 4. Гол хавтан (mainboard or motherboard).

Дээрд дурдсанчлан Asus-т хийсэн байдаг.

 

laptop5

 

Зураг 5. Гол хавтанг суурь дээр суулгана.

laptop6a laptop6b

Зураг 6. DVD or media drive. Голдуу Hitachi, Toshiba-д үйлдвэрлэсэн байна.

laptop7a laptop7b

Зураг 7. Palmrest. Гараа тавьж ажиллах хэсэг. Энд маус байрлана. Суурин дээр угсрагдана.

 

laptop8

Зураг 8. Васкcover of LCD assembly. ЛСД дэлгэцийн ар талын пластик хавтан

laptop9 laptop9a

Зураг 9. ЛСД дэлгэц. Дэлгэцээ суурилуулсан байдал.

WXGA+anti-glare, WXGA+ TrueLifeTM гэх мэт нүдэнд харагдах байдлаар хэд хэдэн янзын үзүүлэлтэй байх Делл сүүлийн үед голдуу Samsung -д үйлдвэрлэсэн дэлгэц хэрэглэж байгаа.

 

laptop10laptop10a

Зураг 10. Front bezel of LCD. Дэлгэцийн урд талын пластик хаалт. Шруптэж угсарна.

 

laptop11

Зураг 11. Суурь хэсэгтээ дэлгэцээ 4 шрупээр суурилуулна. Шараар шруп суулгах хэсэг харагдаж байна.

 

laptop12laptop12a

Зураг 12. Гар.(keyboard)

Гараа плёнкон кабелиар гол хавтантайгаа холбоно.

laptop13laptop13a

Зураг 13. Hingecover

laptop14

Зураг 14. Процессор (processor) болон heatsink.

Процессор ихэвчлэн Intell байх боловч сүүлийн үед Делл AMD процессор зарим нотебуук-даа ашиглаж байгаа. Дашрамд сонирхуулахад Майкл Делл-д гүйцэтгэх захирлын ажлын буцааж өгсөн түрүүчийн захирлын гол алдаануудын нэг нь AMD -ийн хямд процессор тавьж үнийн өрсөлдөөнд амжилттай тэмцээгүй гэсэн байдаг. Процессор нь маш их дулаан ялгаруулдаг тул халаахгүй байлгах талаар их анхаарах ёстой. Иймд heatsink нь чухал ач холбогдолтой. Энэ асуудлыг буруу шийдснээс болж нотебуукууд хэт халснаас ажиллагаа нь удаашрах, зогсох эвдрэх гэсэн бэрхшээлүүд гарч байв. Процессор нь хамаг үйлдлийг хийж, хянадаг тархи учраас их үнэтэй эмзэг байдаг. Одоо үед 45 нанометрийн технологийн түвшинд хийж байна.

laptop15 laptop15a

Зураг 15. Процессорыг суурилуулалт. Дээр нь heatsink - ээ суулгана.

Гол хавтан дээрээ Videochip (график чип) суулгасан байгаа. График чип процессороос баруун тийш байгаа 2 дахь чип. Делл нь график чип үйлдвэрлэгч хоёр аваргын нэг nVidia -гийн чип хэрэглэдэг.

laptop16

Зураг 16. Memory stick or RAM

Санах ой нь программын ажилгааны үед өөртөө үйлдлийг хадгалан ажилдаг тул их байх тусмаа программыг хурдан ажиллуулахад шууд хамааралтай. Та санах ойгоо өөрөө солиж, нэмэгдүүлэх боломжтой.

laptop17

Зураг 17. Сууриа таглана.

laptop18 laptop18a

Зураг 18. Хар диск (HDD drive). Seagate, Western Digital, Samsung, Toshiba, Hitachi хард диск хэрэглэдэг. Хэрэв та хүсвэл та бас хард дискээ өөрчлөх боломжтой юм. Дашрамд дурдахад дээрхи зураг дээр хард дискний булангийн хажууд wireless card харагдаж байна.

laptop19

Зураг 19. Хард дискний хэсгийг таглана.

laptop20 laptop20a

Зураг 20. Батерей болон нотебуук-ийн доод хэсгийг харууллаа. 2 дах зургийн 1-д батерей. 2 ба 3 Батерейн түгжээ. 4. Процессорын таглаа. 5. Хард дискний таглаа.

Сонирхуулж хэлэхэд хэдэн жилийн өмнө Делл нотебуук ажиллаж байх явцдаа өөрөө гэнэт шатах үзэгдэл гарсан. Эхлээд Делл хэрэглэгчийн гомдолд үнэмшихгүй байлаа. Гэвч энэ тохиолдол давтагдаж бүр видео бичлэгээр хүртэл гэрчлэгдсэн тул судалж үзэхэд Sony-d үйлдвэрлэсэн батерейн дотор байсан жижиг ялтасан металлууд богино холболт үүсгэн шаталт үүсгэсэн нь тогтоогдсон билээ. Тэгээд энэ батерейнуудыг бүгдийн буцааж хэрэглэгчээс татаж авч байлаа. Батерейнууд Lithium-ion -оор хийгдсэн. Удахгүй шинэ технологи болох Lithium-полимер -ээр хйих байх. Тэр үед таны батерей ойролцоогоор хоёр дахин бага жинтэй мөртлөө хоёр дахин илүү удаан ажиллах чадвартай болсон байна.

Ингээд ерөнхийдөө та бүхэн Делл нотебуук яаж бүтдэгийг Vostro 1510 миний жишээн дээр харлаа. Өөр WLAN card, Bluetooth гэх мэтчилэн олон эд анги байдгийг товчилоод дурдахгүй өнгөрөе. Бид хэрэглэгчидэд голдуу интернэт эсвэл утсаар захиалга авах хэлбэрээр хүргэгдэг боловч сүүлийн үед бид өөрсдийн худалдааны хэсэг болон том дэлгүүрийн сүлжээгээр дамжуулах замаар ихээр худалдагдах болов. Делл-ийн давуу тал бол уян хатан, үнийн бодлого явуулж чаддаг. Интернэтийг эрчимтэй ашиглан янз бүрийн нөхцөлтэйгээр худалддаг. Мөн хэрэглэгчдийгээ маш сайн дэмжиж, засвар үйлчилгээг сайн зохион байгуулдагт байгаа юм.

 

Ё. Гантулга

Делл/Юнисис-ийн инженер

Эх сурвалж: http://gantulga.wordpress.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.