04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Монгол мөрөөдөл

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахдаа хүмүүс хүсэл, мөрөөдлөөилэрхийлж, сайн сайхныг билэгдэж угтдаг.
Оршин суугаа газрын маань шинэ жилийн цэнгээнт үдэшлэг жил ирэх тусамулам л сонирхолтой, дэлгэр сайхан болох шинжтэй. Олон сайхан зугаатай арга хэмжээ болсны нэг нь Монголчуудынхаа хийж бүтээсэн жинхэнэ Монгол нэгэн бүтээгдэхүүнийг дуудлага худалдаагаар зарсан нь надад “юм” бодогдуулав. Миний дотроо тооцоолж байснас илүү үнэд хүрсэн бөгөөд харамсалтайнь дуудлага худалдаа зохион байгуулсан хүн маань туршлага дутсан уу? эсвэл хүмүүсийг шатаагаад яах вэ? гэж өрөвч сэтгэл гаргасан уу? арав тоолохын оронд тав тоолоод зогсоочих шиг болсон.

Гол нь эндээс миний олж харсан зүйл юу байсан бэ? гэхээр манай залуучууд ажиллаж, хөдөлмөрлөж чаддаг болжээ. Тэрнийхээ хэрээр сонирхсон, хэрэгтэй гэсэн зүйлээ үнэ хайрлалгүй худалдаж авч чаддаг болсон байна. Харин уншигч та тэднийг эцэг эхийнхээ мөнгөөр туйлж яваа баячуудын хүүхдүүдийн аархал гэжбитгий ойлгоорой! Өрсөлдөгчид маань бүгд л нийгэмдээ байр суурьтай, эрхэлсэн ажил төрөлтэй, хөлс хөдөлмөрөөрөө хүссэн зүйлээ авах чадвартай болчихсон залуучууд байсан юм.  Тэд дуудлага худалдаагаар нийгэм дэх байр сууриа илтгэж,хүсэл мөрөөдлөө үнэн шударга хөдөлмөрөөрөө биелүүлж  чадахаа тунхаглаж байсан нь бахархмаарч юм шиг хүндэлмээр ч юм шиг. Гэхдээ  миний олж харсан хамгийн гол юм нь юу байсан гэхээр,тэд өөрсдийн хөдөлмөрөө үнэлүүлж чаддаг шигээ бусдын хөдөлмөр, үнэ цэнийг үнэлдэг болсонд байлаа.Нөгөө талаар Монгол хүн Монгол хүнийхээ бүтээсэн ямарч бүтээлийг харийн ижил төрлийн бүтээгдэхүүнээс илүү өндөрт үнэлж  байсанд баярласан.

Монгол хүн бусдаас илүү юм хийж бүтээж байж л бусдад үнэлэгдэж хүндлэгдэх билээ.Би Америк мөрөөдөл гэж байдаг байхад Монгол мөрөөдөл гэж яагаад байж бололхгүй гэж урьд нь цухас бичиж байснаа тэр агшинд дурссан.
Өнөөдөр Монгол мөрөөдлийг хүмүүс Оюутолгой, Тавантолгой гэх хоёр толгойгоо ашиглаад юм уу, ерөнхийдөө уул уурхайгаа түшиглээд амархан биелүүлчих юм ярьж байна. Зарим нийтлэлчид ч тэгж сурталчиллах юм. Тэднийхээр бол гадаадынханд байгалийн баялагаа ашиглуулаад зүгээр шахуу сууж байгаад л бид баяжаад жаргах юм байх аа. Би эдгээр нийтлэлчидтэй огтхонч санаа нийлэхгүй юм байна. Минийхээр болбид Монгол хүний толгойгоо ажиллуулж хөдөлмөрлөж байж л мөрөөдлөө биелүүлэх юм шиг.  Тэр талаарнийтлэлч Г.Галбадрах ах маань Оюу толгойгоо бус оюуны толгойгоо ашиглавал Монгол улс хөгжинө гэсэн нийтлэл бичсэнийг хожим нилээн хэдэн улс төрчид өөрсдийн зохиож хэлсэн хэллэг юм шиг болгож ашиглан цэцэрхсэнийг уншсан. Уул нь хууль ёс хөгжсөн, оюуны бүтээлд нарийн ханддаг улс, гүрнүүдэд хүний хэлсэн, бичсэнийг хамаагүй өөрийн юм шиг ашиглаж болохгүй л жамтай л даа. Энэ талаар нуршвал зөндөө юм болох тул орхиод, үндсэн сэдэвдээ оръё.

Байгалийн баялагаа ашиглаад баяжсан манайхаас ч илүү эс бөгөөс дутахааргүй баялагтай Арабын орнууд, хуучин зөвлөлтийн “стан”-ууд байж л байна. Гэтэл тэд мөнгөтэй болсон ч тийм мөрөөдлийн сайхан нийгэм улс болж чадаагүй л байна шүү дээ. Яагаад гэвэл байгалийн бэлэн бүтээгдхүүнийг бусдад зарж ашиг олсон зүгээр л азтай “гар”-ууд тул бусад улс, үндэстэнүүд тэднийг үнэлдэггүй харин ч тоглоом шоглоомны бай болгох нь элбэг.
Жишээ нь:  Америк гэж их гүрэн байна.Тэд гаднаа хичнээн эелдэг боловсон байхыг хичээдэг ч ерөнхийдээ бусад улс, гүрэн, үндэстэнд цаанаа л нэг дээрээс харж ханддаг нь үнэн.Инээдэмтэй нь заримдаа Америкт байдаг Монголчуудын бусад өөр улс, гүрэнд байдаг Монголчууддаа хандах хандлага бас нэг тиймэрхүү аястай юм билээ.Намайг Сэм авгынд байхад харин ганцхан Япончуудад л Америкчууд тэгж хандаж чаддагүй харин ч хүндэтгэж, биширсэн байдлаар ханддаг байсан. Бүр Британчууддаа ихэрхдэг мөртлөө шүү дээ! Учир нь япончууд ердөө л тэднээс илүүгээр машин, электроник зэрэг маш олон бүтээгдхүүнүүдийг чанартай хийж чаддаг, бизнесээ амжилттай явуулж Америкуудыг шахамдуулдаг, гэрээ хийхдээ маш олон талаас нь бодож байгаад бусдыг гэрээгэх цаасаар маллаж сурсан янкуудыг өөрсдийг нь “болгож” өгдөг, эртнээс нааш хөгжүүлж ирсэн оргамигаас авахууулаад, карате, японы маягийн цэцэрлэгт хүрээлэн гээд л соёл, урлагийн гайхамшигт зүйлүүдээрээ Америкуудыг гайхуулсанд байсан бөлгөө. Тэр хэмжээгээрээ японы бүтээдхүүнүүд үнэ цэнэтэй, чанартай. Япон хоолны газрууд нь ч гэсэн жижигхэн порцтой хоолоо хамгийн үнэтэй, эрүүл мэндэд сайн гээд ойлгуулчихсан,хотын аль аятайхан газруудад оршдог байлаа.

Тэгэхлээр Монгол мөрөөдөл нь юу юм бэ? Өнөөгийн улс төрч, эдийн засаг ч нар маань зэсийн үнэ өндөр байгаасай л гэж мөрөөдөж байх шиг.Одоохондоо нэг тонн нь $9,754 хүрж рекорд тогтоогоод байна.[1]Гэвч манайхан үүнээс хамаагүй бага үнээр зэсээ зардаг. Бид бол зүгээр л байгалиас тодорхой агуулгатай шороогоо ухаж гаргаад, хагас боловсруулаад (агуулгыг нь бага зэрэг нэмэгдүүлээд)баяжмал гэж л нэрлээд гаргадаг. Энэ нь үнэндээ хонины ноосыг угаагаад гаргаж байгаагаас чанарын хувьд ялгаагүй шахам. 2010 оныхоёрдугаарсарын 15-ны байдлаардунджаарнэг тонн зэсийн үнэ $6,880[2]байхаднэгтоннзэсийнбаяжмалынүнэ1267.4ам.долларбайжээ.[3]Гэтэл дундаж суудлын жижиг машинд 27.6 кг, сүүлийн үеийн хибрид болон цахилгаан машинуудад түүнээс хоёр дахин их зэс ордог[4]гэвэл дундаж машиныг 1.5 тонн төмөр гэж тооцоод дундаж үнийг нь $20,000-оор аваад(27.6 кг*100%)/1500кг=1.84% -ийг зэс эзэлдэг гэж үзье. Үүнээс ($20,000/100%)*1.84%=$368-оор нийт зэсийн үнэлж болох байна. Эндээс нэг кг зэс нь $13.3-оор буюунэг тонн нь $13,000 үнэлэгдэж байна.Энэ аргачлалаар ойролцоогоор компьютерт 2.2кг зэс хэрэглэдэг[5]гээдтооцоолохоор1кг зэс багцаагаар$45-ийн үнэтэй буюу тонн нь $45,000болж байна.

$1267.4->$6,880->$13,000->$45,000гэх нэг тонн зэсний үнэ хэрхэн хувирч байгаа тоонуудыг харахлаар байгалийн баялагаа ашиглаж мөнгө хийх бус, Монгол хүн оюун ухаант толгойгоо ажиллуулж ур чадвараа гаргасан дэлхийн хэмжээний “brand”бүтээгдэхүүн хийж, бүтээж байж л баяжих нь ойлгомжтой бус уу? Өнөөдрийн зэсийн үнийн рекорд түр зуурынх бөгөөд үнэ гэдэг байнга өсөж уруудаж хэзээ нэг цагт бүр тонн нь буцаад $2000болохгүй гэх газаргүй. Гэтэл рекорд тогтоож байгааүед  ойролцоогоор $1,500-$1,700-оор тонн баяжмалаа зарлаач гэсэн эргүүлээд бид компьютер, машин гэх ямар нэгэн хэлбэрээр тонныг нь $13,000-$45,000 –оор зэсээ худалдаж авсаар явах ахул бид хэзээ ч баян тансаг гүрэн болж чадахгүй биз. Мэдээжээрхүний хэрэглээ улам л ихсэж ирээдүйд өнөө үед байхгүй олон бүтээгдхүүн хэрэглэж зарлага маань ямагт өсөх нь илэрхий.  Дээр нь байгаль орчиноо сүйтгэчихээд, баялагийн маань нэг хэсэг гадаадын компаний шугамаар гараад байвалМонгол мөрөөдлөө биелүүлэхэд улам л хэцүү болох юм биш үү!
Жинхэнэ Монгол мөрөөдөл бол бусдаас илүү чанартай, хэрэгцээтэй,шинэлэг санаатай, араасаа дагуулсан, загвар сайтай,үнэ цэнэтэйбүтээгдэхүүн хийж байж л биелэгдэх байх. Швейцарь хутга, цаг, Япон электроник, авто машин, Лондонгийн шүүх, хөрөнгийн бирж , Майкрософт, Эйплийн бүтээгдхүүн гэдэг шиг л Монголын гэсэн тодотголтой дэлхийн хэмжээний ямар нэгэн юмтай болохсон. Яагаад Монгол ядаж адал явдалт аялал, жуулчлал, цагаан идээ, хорхог, морин аялал, ноос ноолуур, арьс ширэн хувцас, эдлэл зэрэг зүйлсээрээ эхлээд дэлхий дахинд алдаршсан үйлчилгээ, бүтээгдхүүн хийж болдоггүй юм болоо. Тэгвэл Монгол хүн өөрийн эрхгүй үнэ цэнэтэй болж гадныхан бидэнд хүндэтгэлтэй хандах байхдаа.Тэгээд юмыг хийж, бүтээж чаддаг үнэ цэнэтэй Монголынбүтээлч залуус мөнгөтэй бас үнэ хүндтэй байж хүсэл мөрөөдлөө биелүүлэн Монгол мөрөөдлөө бүтээгээсэй!
Хүн хүсэл мөрөөдөл, тэмүүллээр л жигүүрлэн амьдардаг.  Монгол мөрөөдлөөрөө л эх нутагтаа амьдрах юмсан.

Ё.Гантулга
Австрали
2011 оны 1 дүгээр сар 09

1.    http://www.businessweek.com/news/2011-01-06/copper-may-fall-as-manufacturers-hold-back-buying-survey-shows.html(2011 оны 1 дүгээр сар 8 хандав.)
2.    http://www.commodityblog.com/tag/metal-prices
3.    http://nyabo.mn/index.php/tanii-medlegt/medee/675-2010-02-19-03-44-30
4.    http://tutor2u.net/economics/revision-notes/as-markets-copper.html
5.    http://ask.metafilter.com/38447/How-much-copper-in-an-average-PC


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.