04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Онигоо

Америк, Орос, Монгол гурван улстөрч  нэгнээсээ туршлага судлах болж гэнэ. Мэдээж Америк нь урьж. Тэднийх их сайхан газар хоёр давхар байшинтай, хувийн шинэ машинтай, жижигхэн даруулт усан онгоцтойбайвгэнэ.
Орос, Монгол хоёр яаж чи ийм юмыг энэ насан дээрээ хийж чадав гэж асууж.
-Америк улстөрч: Тэр голыг харж байна уу?
-Нөгөө хоёр: Харж байна, тэгээд
-А: Дээгүүр нь гарсан том гүүрийг харж байна уу? Тэрнээс чинь л эдгээрийг гаргаж авсан юм гэж.

Нөгөө хоёр ч сайхныг нь гайхаад л.
Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд Орос нь урьж Америк, Монгол хоёр очиж гэнэ.
Гурван давхар тансаг байшин, сүүлийн загварын машин гээд л их тансаг байна гэнэ.
-Америк, Монгол хоёр: Хөөх чи юу ч үгүй л гээд байсан гэсэн чинь гэтэл

-Орос улс төрч: Энэ голыг харж байнауу гэж?

-Монгол: харж байна.
-Америк: гэхдээ гүүр алга байна ш дээ.
-Орос: Гүүр байх байсан юмаа гэж гэнэ.
За тэгээд нэг их удалгүй Монгол улс төрч урьж нөгөө хоёр нь Монголд иржээ.
Тэгсэн яг нөгөө Америк ,Орос  хоёрын байшинг хоёуланг нь зэрэгцүүлээд адилхан барьчихсан, сүүлийн үеийн ачааны машин дээр сүүлийн загварын спорт машин тавьчихсан, хувийн нисэх онгоцтой байх юм гэнэ.
-Нөгөө хоёрын нь ам ангайж: Чи яаж ийм хурдан гэтэл
-Монгол: тийшээ хардаа гэж
-Америк нь гүүр алга байна ш дээ.
-Орос нь гол ч алга байнa ш дээ гэж
-Монгол: Харин тиймээ уг нь тэнд гол байсан юм гэсэн гэдэг.

 

 

.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.