04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Орос, Монгол, Хятад гурав

Орос, Монгол, Хятад гурав... гээд бага байхад зөндөө онигоо ярьдагсан. Гэхдээ одоо уншигч та надыг онигоо бичих гэж байна гэж бүү бодоорой. Би харин онигооноос үндэслээд үзэл бодлоо илэрхийлэх гэсэн юм. Намайг хүүхэд байхад гэнэн нэгэн маань баахан секс онигоо сонсож байгаад “онигоо ер нь үнэн байдаг байхаа” гэж хэлээд өөрөө онигооны нэг сэдэв болж билээ.  Харин би үүнийг жаахан засаад онигоонуудад ер нь үнэний хувь байдаг гэж хэлье. Яагаад гэвэл онигоо оргүй хоосноос бий болдоггүй ямар нэгэн амьдралын бодит сэдвээс санаа аваад жаахан хэтрүүлэгтэйгээр, бодит зүйлийг хошин марзан болгочихдог. Жишээ нь, Америкт Орос, Польшуудыг тэнэгдүү хүмүүс  гэсэн маягаар нилээн онигоо байдаг. Учир нь социализмийн уналт, хямралаас болоод сая сая Польшууд, дараа нь Орос тэргүүтэй зүүн Европынхон тэнд цагаачилж очин хамаг муухай, хар бор, ажлуудыг нь “баярлаад” л хийдэг байсантай холбоотой. Нөгөө талаар зарим  онигоог улс төрийн зорилготой зориудаар зохиодог байж магадгүй гэж би сэжиглэдэг. Жишээ нь, онигооны баатар Оросууд олон арван жилийн турш Америкийн гол дайсан байсан бөгөөд одоо ч гэсэн тус улс  Америктай тийм ч сайн харьцаатай байдаггүй.
Харин Орост онигооны баатрууд нь Чукча байдаг. Яагаад вэ? гэвэл үнэн хэрэгтээ Оросын колончлолыг, тэдэнд эзлэгдсэн ард түмнүүдээс хамгийн хатуу ширүүн, удаан хугацааны турш мятралгүй эсэргүүцсэн баатарлаг ард түмэн бол өөрсдийнхөө нэрээр Чукоткийн хойг хэмээх асар том газар нутгийг нэрлүүлсэн энэхүү хүмүүс юм аа. Оросууд тэднийг үндсэндээ өнгөрсөн зууны эхээр л  хүчит техникүүдийн дэвшлийн ачаар л дарж чадсан бололтой юм. Тэдний тухай үнэн зөв, мэдээллийг колончлогчид нь юу гэж цацах билээ. Иймээс оросууд тэдэнд асар их өширхөн элдэв муу муухай, тэнэг хүний дүрээр онигоо зохиосон учиртай. Тэр нь үнэндээ нийт зүүн азиудыг доромжилсон утгатай. Одоо тэдний онигооны баатар Чукчагаас Монгол руу шилжиж буй юм шиг байна лээ. Яагаад гэвэл Монголчууд тэдний үгээр явахаа больсон, дээр нь тэд олон үеэр манай өвөг дээдэст дарагдаж явсандаа тачьяадан хорсож байдаг. Гэтэл учир мэдэхгүй зарим гэнэн, бүдүүлэг Монголчууд Чукчагийн онигоог ярьдаг нь эцсийн эцэст өөрсдийгөө доромжилж, гутааж байдгаа ойлгодог болов уу? Ер нь аливаа улс, үндэстнийг гутаан доромжлох нь орчин үед ихэд бүдүүлэгт тооцогдож, хөгжилтэй орнуудад боловсролтой хүмүүс хамаагүй ярьдаггүй байтал манай оронд бүр томоохон хэвлэл дээр Чукча шиг мангар хэмээн бичээд гарчиглаж байгааг харахаар Монголчуудынхаа хачирхалтайг гайхаж өрөвдмөөр ч юм шиг болох юм даа.
Хятад ч гэсэн Оросыг хэлэлтгүй муу муухай, тэнэгийн жишгийг Монгол болгодгийг Хятадууд хэлдэггүй ч тэдний ярианы хандлага, үг хэлнээс нь дүгнэлт хийхэд анзаарагддаг юм. Тэдний Монголыг нэрлэдэг “монгу” гэсэн үг хэллэг, дүрс бичиг нь манайхны мангуу гэдэгтэй дүйцдэг гэсэн. Бодвол манайхны мангуу, мангар гэсэн хэллэг энэ Хятад үгнээс үүсэлтэй байх гэж би тааварладаг. Тэд бас л манай улстай олон жилийн турш дайсагнаж явсан учир тэгдэг биз ээ.

Харин би энэ нийтлэлээрээ хоёр хөршөө гутаах гэсэнгүй тэдэнд байдаг нэг ерөнхий онцлог зан авируудыг бичиж тэднээс авах юмаа авья, хаяах юмаа хаяая гэх гэсэн юм. Миний бодлоор ерөнхийдөө европ төрхтөнгүүд(кавказ төрхтөн) азиудыг бодвол сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, энтузиастик (Enthusiastic ) маягтай. Тиймээс шашин бурхан, үзэл санааныхаа төлөө үхэхээс үл буцах авир бусад төрхтөнгүүдээсэээ илүү гаргана. Тэд л зөвхөн ариун газар Ийсус Христийнхээ төлөө загалмайтны аян дайн хийж, социализм, коммунизм, фашизм элдэв гээд л элдэв үзэл санаануудын төлөө үхэлдэн байлдаж байсан юм. Харин азиуд үзэл санааны төлөө гэхээсээ илүүгээр эд баялаг, эмс охидын төлөө л голдуу алалдан тэмцсэн түүхтэй. Зүүн азийнхан сэтгэлийн хөдөлгөөн багатай натураасаа болоод үзэл санааны төлөө барагтай бол балбалцаад байдаггүй. Дээр дурдсан ихээхэн пракматик эрх ашгийн төлөө л үзэлцдэг. Хааяа л ховорхон жишээ байдаг нь: хагас азижсан Оросын нөлөөгөөр л  коммунист үзлийн төлөө л Хятадууд дайтсан байх.
Чухамхүү зүүн ази, европ төрхтөнгүүдийн энэхүү онцлог хоёр гол шинжийг Орос, Хятад хоёр хөрш маань хамгийн ихээр гаргадаг. Өнөөдөр Оросууд л европуудын  дотор хамгийн их үзэл сурталжсан байдаг. Прагматик эдийн засгийн тооцооноос илүү үзэл сурталдаад эзэн хаан, комунизм, социализм, их удирдагчийн төлөө хамгийн их үхэлдэн нүдэлдсэн. Одоо ч гэсэн баруунаас суралцахын оронд Их оросын үзлээ гаргаад ядуугаа мэдэхгүй сөргөлдөх гээд байдаг билээ. Оросуудад ядуугаас дэвшээд чинээлэг амьдрах нь чухал биш, ядуу ч хамаагүй амьдраад бусдыг айлгадаг их гүрэн байх нь илүү дээр гэж Цэнддоо гуай хошигнож бичсэн шиг санагдаж байна.

Хятадууд хэдий коммунист гэх авч маш прагматик байж капитализмийг байгуулан, баруунтай сөргөлдөхийн оронд тэднээс суралцан сая сая оюутнуудаа баруунд сурган, тэдний хөрөнгө оруулалт, технологи зэргийг татахыг улс, гүрний хэмжээний бодлого болгосон. Гэхдээ үзэл сурталын нөлөөгөөр Мао даргынхаа үед баахан дөвчигнөсөн нь коммунизмаас илүүгээр уламжлалт удирдагчаа, төрөө хүндлэн шүтэх дорнын философи Күнз, Даогийн уламжлал, асар хоцрогдонгуй тариачдад гэнэт радио мэтийн масст хандсан хэрэгслээр нөлөөлөх болсон орчин үеийн ололт, хэт хоцрогдол хоёрын гэнэтийн цочмог зэрэгцэн оршилтоос болсон гэж би боддог.
Ингээд миний бодлоор орчин үеийн ертөнцөд Хятадууд хамгийн прагматик, Оросууд хамгийн ентузиаст хүмүүс ажээ. Үүнийг ч манай ард түмэн соргогооор ажиглан Орос, Монгол, Хятадын онигоо ярихдаа тусгасан байна. Жишээбэл: Монгол, Хятад, Орос гурав онгоцоор нисчээ. Онгоц Хятадын дээгүүр нисэхэд Хятад нь би эх орныхоо төлөө өмдөө ч хайрлахгүй гээд  шидсэн бол, Орос нь эх орныхоо төлөө амиа ч хайрлахгүй гээд үсэрчихэж гэнэ. Харин Монгол нь би эх орныхоо төлөө Хятадыг ч хайрлахгүй гээд Хятадаа авч шидээд ганцаараа үлдсэн гэж өөрсдийгөө дөвийлгөдөг. Эндээс харахад Монголчууд маань тэдний онцлогыг ажиглаад хошин шогоор эвтэйхэн илэрхийлжээ.

Бас Монгол хүний санаа гарч ирж байгаа юм. Монголчууд бид Оросууд шиг хэт үзэл сурталжсан, ентузиаст байж болохгүй. Хятад шиг ч гэсэн хэт прагматик байж бүхнийг эдийн засаг, мөнгөний утгаар нь харж болохгүйг илэрхийлж тэднээс илүү ухаалаг, сэтгэхүйтэй байхыг хэлсэн мэт. Дээр нь Монголчууд Хятадуудад дургүй ч гэдгийг харуулсан юм шиг. Үгүй бол жаахан амиа бодсон гэдгийг ч хэлээд байгаа юм шиг. Эсвэл найз нөхөддөө ханилгаагүй гэдгээ ч хэлээд байгаа юм шиг гэж тал талаас нь дүгнэж болохоор. Харин миний тайлбараар Монголд Хятадын ажиллах хямд хүн, хүч хэрэггүй гэсэн байна. Иймээс бид  хоёр хөршийнхөө алдаа дутагдлаас сурах төдийгүй, өөрсдийн муу талаа засаж хэт үзэл сурталжсан ч биш, бас хэт прагматикч биш дундуур байх ёстой. Гэтэл бид эдгээр хоёр ард түмний дээрхи туйлшралыг дагаад байдаг гэмтэй. Өнөө үед Орос шиг хэт туйлшир ч бодит байдлаа үл хайхран дөвчигнөж, Хятадыг муулахын оронд тэднээс суралцан, тэдэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Одоо Оросуудаас зайгаа барин хөгжихгүй л юм бол буруу сэтгэхүйтэй, өнөөдөр манай улсад хамгийн их дайсагнаж хандан, дайсан болсон улстай наалдаад хэрэггүй билээ.
Гэтэл бас хэт Хятадыг дууриаж ашиг  мөнгө л бодон байгаль орчноо сүйдлэн, ашгийн төлөө хямд ажиллах хүчин болсон өчнөөн Хятадуудыг хөдөлмөрийн зах зээлдээ оруулах ямар хэрэг байна вэ? Өнөөдөр тэдэнтэй хамтарч, тэдний хөгжлийг л ашиглан Монгол мөнгө хийх нь зөв боловч хэзээ нэгэн цагт эдийн засгаар, улмаар хүн ам зүйгээр тэднээс хэт хараат болчих юм бол манайд аюултай. Иймээс энэ бүхний зохистой харьцааг олох хэрэгтэй гэдгийг онигоогоор сэдэвлэж бичлээ.

Ё.Гантулга
Австрали
2011 оны 7 сарын 31


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.