05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Монгол Төсөл буюу С. Баярыг арван сая доллараар шагная!

Сүүлийн үед Оюутолгойн гэрээний төсөл болон Тавантолгой нь олон хүний сонирхолыг татаж байгаа билээ. Энд хамгийн гол нь монголчууд өөрсдөө хийж чадахгүй, мөнгөгүй учраас энэ төслийг гадныханд хямралын үед яаж ийж байгаад өгөөд өөрсдөө зүгээр суугаад хямралаас гарчих юм шиг үлгэр, домгийг ам дамжуулан хуучлах болжээ.

Баруунд боловсрол эзэмшиж, ажиллаж байгаа, мөн Nokia зэрэг үндэстэн дамнасан компаний төслийн тоосонд булуулж явсан хүний хувьд энэ үлгэр домгийг няцаахыг оролдоё. Гэхдээ уншигч та намайг эдийн засгийн хүнд, хүнд залхуутай нуршуу онол энэ тэр ярих гэж байна гэж бүү эмээгээрэй! Алив наашаа дөхөөд суугаараа! Би зүгээр л амьдрал ярья!

Энд нөгөө алдарт Оюутолгой болон Тавантолгой мөн Rio Tinto-гийн үйл ажиллагаан дээр жишээ болгон өөрийн ажиглалт, туршлагаа дүгнэн нэгтгэж өгүүлэх болно.

1. Rio Tinto зэрэг гадаад компаниуд юу хийдэг вэ? -- 2. Монголчууд юу хийж чадах вэ?

 

Нэгдүгээр хэсэг: Rio Pinto

A. Мөнгө яаж босгодог вэ? Хаанаас түүнийг олдог вэ?

Бидний олон Монголчууд ойлгодог шиг Rio Tinto бүх мөнгийг өөрсдөө гаргаад, бүх үйл ажиллагааг ганцаараа хийдэг гэж ойлгож болохгүй ээ таминь ээ.

Тэд мөнгөтэй бол санхүүжилтээ өөрсдөө хийчихэж болох юм. Харин өнөөдөр тэд үнэн хэрэгтээ маш ядуу биднээс илүү ядуу байгаа (маш их өртэй). Гэхдээ тэдэнд мөнгө босгоод гаргаад ирэх арга, туршлага, ухаан, уран панаал бас байдаг юм.

Тэд мөнгөгүй бол зарим төсөл, бизнесээ зараад юм уу, банкнаас зээл авах, хувьцаагаа зарах зэргээр л мөнгө босгоно. Бүр тодорхой яривал манай Оюутолгойг барьцаанд тавиад зээл авах юм уу? Эс бөгөөс манай засгийн газартай хийсэн гэрээ хэлэлцээрээ баталгаа болгоод хувьцаагаа өсгөж зарах, зээл авах зэрэг үйл ажиллагаагаар  санхүүжээд мөнгө босгохгүй гэх газаргүй л дээ. Сүүлийн үеийн мэдээг харж байхад энэ компани зарим уул уурхайгаа зарж байгаа юм билээ. Жишээ нь, (2009-03-07: http://www.azom.com/news.asp?newsID=15419 )

B. Хүний нөөцөө яаж бүрдүүлдэг вэ?

Rio Tinto бол олон жилийн туршлагатай компани болохоороо хүн хүч ихтэй л дээ.

Гэхдээ тэд бүгдийг чаддаг мэддэг гэж байхгүй ш дээ. Тэд шаардлагатай мэргэжлийн хүмүүсээ өөрийн вэбсайт болон сонин дээр зарлал тавих, ажил зуучилдаг компаниудад хандах зэргээр боловсон хүчнээ бүрдүүлдэг. Жишээ нь, дараахи сайт-аас харна уу.

(2009-03-07: http://www.riotinto.com/careers/vacancies.asp),

(2009-03-07: http://searchjobs.careerone.com.au/search/search.cgi?collection=careerone_xml&s_src=Home+Page&query=Rio+Tinto&meta_N_phrase_sand=&=&=&=&=&search.x=0&search.y=0),

C. Бүтээн байгуулалт

Эцэст нь бүтээн байгуулалтаа хийх болоход бас л бүгдийг хийхгүй. Дараахи барилга байгууламжын компаниудад хандана шүү дээ!

Вэбсайт- ууд нь:

http://www.skmconsulting.com/

http://www.laingorourke.com.au/

http://www.thiess.com.au/

Хоёрдугаар хэсэг: Монголчууд юу хийж чадах вэ?

A. Мөнгө яаж босгох вэ? Хаанаас түүнийг олох вэ?

Энэ санаа бол Тавантолгойн нөхцөлд зориулагдсан бөгөөд Оюутолгойн нөхцөлд бүтээгдхүүн хуваах гэрээ л хамгийн сайн хувилбар байсан болов уу.

Тавантолгой гэх мэтийн ордууд нь өөрсдөө мөнгөний барьцаа, зээлийн баталгаа болох ба энэ ордынхоо судалгаа шинжилгээ болон тайлан, илтгэл, тооцоог мэдээжээр олон улсын түвшинд хийлгэсэн байх шаардлагатай л даа.

-     Ийм том хэмжээний төсөлд Монгол улс маань олон улсын банк (Worldbank гэх мэт), санхүүгийн компаниуд, эсвэл  зарим хөрөнгө мөнгөтэй орнуудаас зээл авах хэмжээний чадвартай юу?

-     Хөрөнгийн бирж дээр гаргах, энэ тал дээр хамтарч ажиллах санхүүгийн компани олж чадах уу?

Гэх мэтийн асуултууд гарж ирэх юм.

Бидэнд баялаг байвал байна. Олон улсын нэр хүндтэй байгууллагын гишүүн мөн үү мөн!

B. Хүний нөөцөө яаж бүрдүүлэх вэ?

Яагаад бид чаддаггүй юм бэ? гэхээр бидэнд хангалттай мэргэжлийн хүн хүчний нөөц байдаггүй. Олон улсын түвшиний хэмжээнд зохион байгуулаад явчих менежерүүд байхгүй юмаа. Манай энэ сайд, дарга гээд байгаа хүмүүс чинь гадны үндэстэн дамнасан компаний менежерүүдийн дэргэд сахалтай хүүхдүүд гэдэг нь Оюутолгойн гэрээ, хэлэлцээр дээр харагдаж байгаа билээ.

Тэгээд туршлагатай гэх ахмад улс төрчид нь орчин үеийн шаардлага хангахаар мэдлэг боловсролгүй, боловсролтой гэх залуучууд нь баруунд сайндаа л 1-2 жилийн MBA  эсвэл MPA–гийн мастер хамгаалсан байдаг юм.  MBA гэдэг чинь Master Business Administration – бизнэсийн захиргаа, MPA - Master Public Administration олон нийт эсвэл төрийн захиргааны магистр хамгаалсан гэдэг чинь шоглоод хэлэхэд барууныхан гадаадад бизнэс болон бусад үйл ажиллагаа явуулахад нь хамтарч ажиллах түвшинтэй, тэдэнд зориулагдаж бэлдсэн хүмүүс юм.  Тэд ирээд л манайдаа “од” болоод ажил амьдралын туршлагагүй шахам байж сайд, дарга болоод өгнө шүү дээ!

Тийм учраас барууныхан MBA  эсвэл MPA  магистрэд тэтгэлэг өгөх дуртай байдаг. Хэрэв тэд нарийн мэргэжлээр тэтгэлэг өгчих юм бол манай мэтийн улс “дээр ажиллаад байх” амаргүй болох ба  тэдний “тоглоомд” хөгжиж байгаа орны хүмүүс тийм амархан хууртаад байхгүй л дээ.

Ямарч болсон бид энэ асуудлыг баруунаас туршлагатай менежерүүдийг хөлсөлж авах замаар (ажилд зуучилдаг барууны агентуудад хандаж олж авч болно), эсвэл төсөл энэ тэр хийдэг компаниудаар дамжуулан шийдэж болох юм шиг санагддаг юм.

C. Бүтээн байгуулалт

Өнөө үед төслөө хийж өгөөд заримдаа бүр санхүүжилтын хүртэл олоод өгдөг бизнесс эрхэлдэг компаниуд байдаг бөгөөд тэд уул уурхайн барилгын ажил хийх гүйцэтгэгч компани  олох зэрэг бүх асуудлаа шийдэж чадна.

Энэ тохиолдолд бид түлхүүрээ хүлээж аваад ажиллуулах л үлдлээ. Эхний үед гадаадаас энэ уул уурхайгаа ажиллуулах менежер, нарийн мэргэжлийн боловсон хүчнээ аваад Монголчуудаа ажиллаж суртал зүтгүүлэх л байх тэгээд олсон ашгаараа зээлээ төллөө. Монгол улс уул уурхайнхаа 100% эзэн боллоо! Төсөл дууслаа! Зах зээлээ оллоо! Ашгаасаа зээлээ төллөө!

Бид жаран жил найрлалаа! Нөөц дууслаа!?

 

Аанхаа миний хэлэх үг дуусаагүй юм байна. Дууслаа гэхээсээ өмнө Монгол улс өөрийн орчин үеийн дэлхийн шаардлага хангасан геологи, хайгуулын ( өрмийн) компани байгуулах хэрэгтэй. Бас л гадны мэргэжилийн боловсон хүчнийг урьж өөрсдийн хүнээ сургаж аваад өөрийн болгох замаар л даа.

Энэ арга замыг би гэнэт бодоод олчихсон юм биш л дээ. Манай хөрш зэргэлдээх Орос орны Их Петр хааны Европт тодруулбал Голландад төмрийн дархан зэрэг ажил нууцаар хийж байхдаа олсон санаа байх. Сүүлд  Сталин Зөвлөлт гүрнийг гучаад онд аж үйлдвэржүүлэхдээ энэ санааг давтсан юм. Аврага том Дниеприйн усан цахилгаан станцыг босгохдоо гаднаас маш олон инженерүүдийг авчирч, автомашиний ГАЗ үйлдвэрийг байгуулахдаа Ford motors –ийн тусламж авжээ.

Эцэст нь хэлэхэд Орост элэгтэй, дууриах дуртай С.Баяр сайдыг иймэрхүү Монгол төсөл хэрэгжүүлж чадах юм бол $10,000,000 –оор шагнахыг нийт Монголын ард түмэндээ уриалж байна.

 

Ё. Гантулга

http://gantulga.wordpress.com

Австрали


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.