04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ХАЧИН САЙХАН БАЙНАА БИ...

Нисэх гэсэндээ дэгэж
Дүүлэх гэсэндээ дуулж
Жаргах гэсэндээ ганцаардаж
Хайрлах гэсэндээ
Хаврын цас шиг хайлж

Хамгийн ойр атлаа
Харь танихгүй дэлхийд
Хачин өрнүүн алхаж явна би

Сэтгэлийн минь тайзан дээр
Үрлэгийн эзэн өглөг тараан
Сиймгэр уутных нь ёроолоос
Болжмор хүртэл бороолж
Анир түжин тэр тайзны
Ард нь найруулагч бурхан
Алдааг минь анзаарангуй зогсохыг
Анзаарах ч үгүй
Ажиг ч үгүй тоглоном би...

Нисэж чадахгүй ч дэвж байна би
Дүүлж дөнгөхгүй ч дуулж байна би
Жаргаж амжаагүй ч мэдэрч байна ганцаардлыг
Хайрлаж чадахгүй ч хайлж байна сэтгэл минь
Хамгийг сураагүй ч хачин сайхан байнаа би...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.