04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

НОХОД

Бодлын үзүүрт гуниг ороолдоход
Бороо хүсэх цэцэг мэт би амархаан гунддаг
Эмзэг зүрхээ тогтоон барьж дийлэлгүй
Эмнэг омголон зангаар дотроо үерлэхдээ

                                         Санааны мухар дахь бүхнээ нимгэлэхээр
                                         Сайн нөхдийгөө би зорьдог.
                                         Намайг очиход нөхөд минь
                                         Уярч уйлдаггүй харин
                                         Нар мэт гэгээтэй зангаараа хөгжөөдөг.

Амьтны ертөнцөөс андаа хайж эс олоод
Адаг сүүлд нь хүнтэй учирч
Амьдралаа өгсөн
Ямба тааруулж
Муур шиг тухлаагүй эгэл боргилхон
Янз гаргаж
Зангаа өөрчлөөгүй нэг л хэвээрээ
Зэмлэж эзнээ унтууцвал
Зэвүүцэлгүй
Харцаа буруулж тэвчдэг
Халтар ноход шиг
Үгүйрэл баярхалын алинд нь
Гантуяаг сольж шинэчилээгүй
Үнэнч ариун нөхөд минь ээ
Буй бүхэн минь та нарт
Хүрэлцэхгүй байж мэднэ
Бурхан тэнгэр юу юм бэ гээд
Цухалдан адгаж ч мэднэ
Гэхдээ л би нөхөрлөлдөө
Гэр шигээ үнэнч НОХОЙ

1997.06.23
Ари-г хүлээх зуур орцонд бичжээ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.