04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

ТАРЧЛААГЧ

Нэвсгэр үүлсээс цухуйх саранМиний өвөрт шургаж амжаагүй байхадНэлхийсэн их гэрэлд ороогдонНэлэнхүйд сарнин одлоо зүүд миньАлсрах зүүднийхээ барьцаанд Аргамжигдан орчлонд үлдэхдээ биХувилахуйн адат чанарыгХурьцан тогтоож эс чадав аа

Сэвлэгний минь үнэр сарниад...

Сэвлэг гэзэгний минь Хонгор дагшин үнэр Сэм сэмхэн Нэг л хачин сарниад Янзган шилбэтэй турьхан хөл минь Яаруу яаруухан гишгээд байна Ялгуун тэргэл сарны дор Ямар нэг дуу аялмаар байна

НОХОД

Бодлын үзүүрт гуниг ороолдоходБороо хүсэх цэцэг мэт би амархаан гунддагЭмзэг зүрхээ тогтоон барьж дийлэлгүйЭмнэг омголон зангаар дотроо үерлэхдээ                                          Санааны мухар дахь бүхнээ нимгэлэхээр                                         Сайн нөхдийгөө би зорьдог.                                         Намайг очиход нөхөд минь                                         Уярч уйлдаггүй харин                                         Нар мэт гэгээтэй зангаараа хөгжөөдөг.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.