03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Сэвлэгний минь үнэр сарниад...

Сэвлэг гэзэгний минь

Хонгор дагшин үнэр

Сэм сэмхэн

Нэг л хачин сарниад

Янзган шилбэтэй турьхан хөл минь

Яаруу яаруухан гишгээд байна

Ялгуун тэргэл сарны дор

Ямар нэг дуу аялмаар байна

Дуунд минь уярч тэнгэр уйлбал

Дусал бүхэнд нь нэвчмээр байна

Ургамал ягаахан мод болоод

Удаан жил дэлгэрмээр байна

Навч бүхнээрээ илч мэдэрч

Нарны цацрагт илбүүлмээр байна

Тэгээд зөвхөн би л мэдэх

Тэр аялгуунд сэрмээр байна

Арван найм дахь хаврын тэнгэр

Ай даа ийм уяхан юмсан уу

Асах гал шиг хайр байтлаа

Ай даа ийм намуухан юмсан уу

 

2012.06.22 13:52


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.