04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ТАРЧЛААГЧ

Нэвсгэр үүлсээс цухуйх саран
Миний өвөрт шургаж амжаагүй байхад
Нэлхийсэн их гэрэлд ороогдон
Нэлэнхүйд сарнин одлоо зүүд минь
Алсрах зүүднийхээ барьцаанд
Аргамжигдан орчлонд үлдэхдээ би
Хувилахуйн адат чанарыг
Хурьцан тогтоож эс чадав аа

Ямар мөнхийн үйл
Миний дэргэд шидэлж
Ямар хормын амь
Миний хажууд биелэв ээ
Болсон болоогүйг ухаарахын сөгөөгүй учирал
Бодлоос гадуур буй биеттэй нөхцөх мэдрэмж
Амь нь гэрэл шиг өнгөтэй бас хоосон
Ад нь амь шиг халуун бас хорон

Сэр сэрхийх нь салхи мэт үнэн
Сэрээхгүйг бодоход үхэл мэт хол
Янаглан тачаах сэрэхүйг минь нээж
Яргачин шиг судсыг минь сэтлэн гүйнэ
Зөрсөн шүд минь завьжаа огтчин хавшихуйд
Зүй бус тарчлаагч харин нам жимийг анирдана
Тэмдгэрэх гэгээнээр зүүд минь ирэхэд
Тэр намайг орхиод унтлаа
Дараа ирнэ гэдгийг нь би мэднэ
Дахиад... дахиад... гэдгийг нь би мэднэ...

2012.06.22


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.