04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

ТОМЧУУД

Аливааг нягт нямбай хий гэж сургачихаад
Аяга сэтрэхэд хүртэл зэмлэдэг хирнээ өөрсдөө
Архи балгачихаад болор хагалсандаа ч харамсдаггүй томчууд
Айлын хүүхдийн тоглоомонд
Битгий гар хүр гэж сургачихаад
Ажлаасаа томоо банз чирээд ирдэг томчууд

Эцэг эхийн хурлаас ирээд
Энхрийлэлгүй надад өөрсдөө гар хүрдэг томчууд
Тэдний захисныг бид үргэлж биелүүлнэ
Тэд бидний санаанаас дандаа зөрнө
Бие том ч ухаан дэгдээхэй томчууд
Бид тэднийг дуурайхгүй ээ ерөөсөө   
                                      

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.