04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

“Алсын алс замд” (өгүүллэг)

southwest-desert-road

Боря, чамд хүүхнүүд дурлаад сүйд болоод байх юм, намайг бол тоож ч харахгүй шүү гэж Доржийн гомдоллон хэлхэд Боря инээснээ, хүүхнүүд сохор л байхгүй юу? Миний найзын сэтгэлийг өнгийж харвал ч эхнээсээ ухаан алдаад унана л даа гэснээ хундагатайгаа дээш өргөж, за аян замдаа сайн явахын төлөө гээд тонгойлгов. Боря нүдээ аниж фүү гэж үлээж, хатсан загас зажилсанаа би яагаад тэр олон жилийн өмнө Харьковт     оюутан байхдаа чамтай найзалж, адаг сүүлд нь олон жилийн дараа хаа холын Арабын  энэ   улсад 2 жил шахам ажил хийж явна гэж бодно чи бол миний сайн найз  бас  их сайхан сэтгэлтэй хүн болоод л тэр гэхэд Дорж за тэр ч яахав, чи тэгээд энэ Ажрам бүсгүйг яах гэж байна даа, анх Шатахуун түгээгүүрт чи бид хоёрыг ажиллаж байхад нэг удаа том жийпнээс Ажрамыг бууж ирхэд би дуу алдаж билээ. Намирсан тас хар үс, үзэсгэлэнт царайг нь хараад тэнгэрийн дагина газарт буугаад ирэв үү? гэж бодсон шүү, Энэ Оманы баячууд машинаасаа ч гардаггүй их л хямсгар харагддаг харин тэр ганган хүүхнийг яагаад гараад ирсэнийг гайхаж л байлаа. Даан ч тэр хоёр гоё нүд чамаас салахгүй болохоор нь учирыг нь гадарлаж билээ. Чи ер анзаарахгүй машин угаагаад л байсан. Тэгээд л тэр баян хатагтай байнга ирдэг болж, надаас юм асууж байхдаа ч чам дээр л харц нь байдаг байсан гээд хундагатайгай татав.

Боря хоосон хундагаа гартаа эргэлдүүлэн тиймээ Ажрам сэтгэл булаамаар бүсгүй, даанч 5-н эхнэртэй баян өвгөний отгон эхнэр шүү дээ гэхэд Дорж нүдээ том болгон чи ер нь энэ талаар надад хэлж байгаагүй юм байна шүү! дээ гэвэл Боря тиймээ бас өөр нэг зүйлийг чамд хэлэхгүй бол болохгүй нь, уучлаарай найз минь.

Хоёулаа анх 2 жил ажилаад сайхан машинтай болоод л буцацгаана гэж ярьж байснаа чи санаж     байгаа биз дээ. Би Украйн уруугаа буцахаа болилоо эндээ үлдэхээр шийдлээ гэхэд Дорж хөөе чи  юу яриад  байнаа гэвэл ,Ажрам намайг нэг гайгүй ажилд оруулж өгье битгий яваач! гэж гуйсан юм, Энэ лалын ертөнцөд ийм юм маш аюултайг мэдсээр байж бид хоёрын хайр сэтгэл хориод юунд ч дийлдэхээ больжээ гээд санаа алдав Чи тэгээд энэ лалуудад толгойгоо тасдуулах нь уу? тэнэг минь гэж Доржийг айсан янзтай хэлхэд Боря, одоо дүүрсэн хорвоо харин чи надад байгаа хэдэн долларыг нэмж ав. Тэгээд гое жийпээ хүнгэлүүлээд л буцаад давхичих гээд мушийв.  Борягийн сэрэглэн, цовоо байдал алга болж нэг л гунигтай харагдана.

Энэ яриа болсоноос 7 хоногийн дараа Маскат (Оман Улсын нийслэл) хотын баруун хойт Али-Хасан дүүргийн нэгэн шавар байшингийн гадаа ийм яриа болжээ.

Сайхан амьтан байна шүү! Хүнгэлүүлээд давхиад байж дээ. Доржоо чи Ас-Сээбийн онгоцны, буудлыг санаж байгаа биз дээ! Түүний хажуугаар өнгөрдөг хурдны зам бол Ас-Сээб 1-р зам юм.

Далайн эргээр явсаар Эмират улс орно. Тэндээсээ машинаа усан онгоцонд ачуулж Иран орно тэгээд цааш яаж явах гэж байна гэхэд Дорж би сайн судалсан Ираныг хөндлөн зүүн хойш давхиад Ираны Саракс хотоор Туркменстан  орж цаашаа, Узбекстан, Казахстан тэгээд л Монголын баруун хилээр орно доо гэв. За Дорж минь холбоо ер тасалж болохгүй шүү! Чамайг эхнэр авч хүүхэдтэй боллоо л гэж сонсвол би шууд Монголд нисээд очино, за тохиролцолоо шүү! гэж гараа сарвайхад хэн нь ч гар барих гэж яарсангүй хоолойд нь ямар нэг юм тээгэлд чихээд  дуу гарахгүй хэсэг зогссоны эцэст Боря, за эртхэн хөдөлдөө өнөөдөртөө амжаад Эмират орчих гээд Доржийг тэврэв. Чамайг их үгүйлнэ дээ, дандаа ээж шиг минь үглэж байдаг хүн явчихаар гэж хэлхэд Борягийн нүдэнд нулимс гялтганав.

Хил гартал Оман мөнгө хэрэглээрэй гээд боодолтой риал сарвайв. Дорж, чи бид 2 дараа хаана уулзах бол гэхэд Боря чиний хуриман дээр л уулзана гэж бодож байгаа шүү! Харин тэр Солонгост ажиллахаар явчихаад Босстойгоо суучихсан эхнэр шиг юмаа мартаж үзээрэй дээ, Очоод эхнэр авна гэж чи амласан шүү! гээд хуруугаа гозойлгон инээв. Нар Арабын тэнгисийн дээгүүр зугуухан өндийж, эргийн цагаан элсний ширхэгүүд гялтганаж зам дагуу жирийтэл тарьсан далдуу моднууд тэнгисээс ирэх салхинд гунхан найгана.

За давхиад бай! Залуу минь гээд Боря сүүлийн удаа Доржийн далан дээр алгадав. Дорж машиныхаа сигналыг хэдэнтэй дуугаргаж найздаа салах ёс хийгээд сэтгэл шулуудан нэг сайхан санаа алдчихаад хаазаа гишгэн хүнгэнүүлж хөдөллөө, Машины толинд гараа өргөж зогсож буй Борягийн дүрс улам жижгэрсээр л ...

Арабын тэнгисийн эргийг эмжсэн Ас-Сээб 1-р хурдны зам бол Иемен, Оман, Эмират улсуудыг холбосон зам билээ. Цайвар нарийн ширхэгтэй элсэн толгод цэв цэнхэрт тэнгисийн усанд түрэн орсон нь өнгө ялгаран үзэсгэлэнтэй харагдана. Хурдны зам тэртээ холд зураас болон одсон нь цагаан цаасан дээр хар бэхээр тахир муруй зураас татсан мэт харагдана.

Доржийн сэтгэл нэг л гунигтай . Түүний нүдний өмнүүр анх Польшид бүх мөнгөө Монголчууддаа алдчихаад Боря дээр очиж байсан, Борятай хамт энэ оронд ажиллаж, ядарч зүдэрч баярлаж явсан бүх зүйл нь кино зураг шиг жирэлзэн өнгөрнө. Аль Шахрамын элсэн толгод дундаас Борягийн инээмсэглэсэн дүр харагдсаар л ...

Ингэж замд гарсанаас хойш олон хоног өнгөрчээ.

За та аян замдаа сайн явж ирэв үү? гэж эелдэгээр гар сунгаж буй залуу бл Казахстаны Алмата хот дахь Монгол Улсын Консулын ажилтан билээ. Ираныг туулах гэж их давхилаа их элсийг тойрч, хойгуураа өндөр уулстай юм, зарим газар нь шавар эргийг ухаж, засаад амьдардаг юм байна. Туркменстан, Узбекстан 2-т цагдаа нарт тарвар төлсөөр л ирлээ гэж товчхон хуучилав. Та Монгол уруу хэзээ гарах гэж байна гэхэд Дорж маргааш гарна, замд айж болгоомжилсоор байгаад олигтой ч амарч чадаагүй сайхан унтаж аваад хөдлөнө дөө гэв. Консулын ажилтан залуу Дорж ахаа та нэг хүн УБ хот аваад яваач гэхэд тэгье, тэгье хол замд гангар гунгар ярьж явхад зүгээр гэвэл нөгөөх залуу-жирэмсэн эмэгтэй хүн байгаа юм гэж аядуухан хэлхэд Доржийн нүд эргэлдэн за болиё гэхэд та туслаач ахаа, Туркэд сурч байгаад тэндээ турк залуутай суусан чинь жирэмсэн болгоод хаячихсан юм байна. Мөнгө цаас ч үгүй гудамжинд гаргаад хаячихсан учир тэнд сурдаг хэдэн Монгол оюутан Алмата хүртэл онгоцны билет авч өгч тусалсан юм байна. Эмиратаас машин авч яваа 3-н залуу дургүйцээд авч явсангүй та л тусалж үз гэж шалж гарав. Дорж хэсэг эргэлзэж байснаа ямар хүний үр ингэж зовж яваа юм болдоо за за аваад явахаас арай төрөх болоогүй юм байгаа биз дээ гэхэд залуу яаран үгүй, үгүй гэж хэлээд санаа нь амарсан бололтой сандалаа налав. Зочид буудлын цонхоор нар хурцаар төөнөж эхэлхэд Дорж сая л сэрлээ. Халуун усанд орж дараа хэдэн шил хүйтэн пиво уусан нь ёстой лантуудсан мэт нам унтуулжээ. Дорж цайгаа уучихаад цүнхтэйгээ бариад гархад машины  нь дэргэд гартаа том цүнх барьчихсан бүсгүй зогсож байхыг харав. Та Дорж ах мөн үү? Консулын ажилтан сая намайг хүргэж ирлээ гэхэд Дорж юуны түрүүн бүсгүйн гэдэс уруу хархад гэдэс нь нилээд томорсон харагадв. Замд гайгүй л байдаг байгаадаа гэж зурвас бодож амжаадхав. За суу, суу ахдаа цүнхээ өгчих ар талд хийчихье гэв. Машин хөдөлж нилээд явсаны дараа Дорж за танилцая гэхэд намайг Хишгээ гэдэг юмаа, манайх 1-р хороололд байдаг гэхэд Дорж 1-р хороолол, 5-н шар чихэнд гоё сонсогдож байна шүү! ах нь гадаадаар олон жил тэнэж байгаад одоо л нутаг буцаж байгаа нь энэ гээд суудлаа налан хаазаа нэмлээ.

 

Замын хажуугаар жижиг  тосгонууд хааяа зам дээр илжиг тэргэн дээр тарвас зарж буй хүмүүс харагдан өнгөрнө. Орой болсон учир хүнтэй газар бараадан нэг тосгоны захд орж ирэв. Хишгээ, ахаа зочид буудалд ороод хэрэггүй байхаа, машин тэргээ алдвал яах юм бэ? би зүгээрээ суугаараа унтчихья гэхэд Дорж зөвшөөрч курткээ толгойн дээрээ тавиад хурхирч эхлэв. Хир удаан унтсаныг бүү мэд Хишгээ Доржийг нударч сэрээв. Ахаа болохоо байлаа, түрүүнээс хойш хэдэн хүмүүс эргэлдээд эхэллээ, та машинаа асаагаад шууд давхиарай  гэж  шивнэв. Дорж нүдээ бага зэрэг нээж орчиныг ажиглахад холгүй газар, цагаан өнгийн Жигули машин дотор хэдэн хүн ажиглаж байгааг харав. Дорж гарай сэм явуулж түлхүүрээ эргүүлж  асангуут хаазаа гишгэхэд 8-н цилиндэртэй данхар том жийп гараанаасаа уйхилан хөдөлж буй хурдны морь шиг шороо манаруулсаар хурдаа авав. Дорж, доош хэвт буудаж магад гэж Хишгээрүү хашгирхад Хишгээ доош навтайн хэвтэв. Дорхноо төв зам уруу хурдалхад ард машины гэрэл гялсхийн эргэж байгаа нь ажиглагдав. Дорж Ланд-круйзерийн хэдэн мил хүрдэгийг нь үзье л дээ гээд хаазаа шамдуулан гишгэхэд замын хажуугийн шонгууд эрээлжилж эхлэв. Хишгээ цүндгэр гэдсээ барьчихсан айсан янзтай ахаа одоо нэмж хурдалж хэрэггүй байхаа огцом эргэлтэн дээр осолтой шүү гэхэд Дорж сая л хурдаа сааж  эхлэв. Хэсэг явсаны дараа Хишгээ инээн хүүхэд гарчих дөхлөө шүү! гэхэд Дорж тэгж л болохгүй шүү! би юу ч мэдэхгүй аягүй бол хараад ухаан алдаад унах амьтан шүү гэхэд Хишгээ инээснээ би Улаанбаатар ортол тэвчинээ гэв. Дорж, ийм цүндгэр болгоод хаячихдаг хөгийн эр вэ? тэр нөхөр чинь гэж хэлчихээд гэнэт амаа барив. Энэ амыг уу? гэж бодож байгал Хишгээ, тиймээ ер нь гадаад хүнтэй сууна гэдэг сэтгэлийн жинхэнэ баяр, гунигаа бүрэн дүүрэн илэрхийлж, ойлголцож чаддагүй юм шиг санагдсан. Сайн ч муу ч Монгол хүнтэй суудаг байж гэж их харамссан шүү! гээд дуугүй болов.

Араас хөөж буй машин ч мэдэгдсэнгүй, шөнө дунд болсон болохоор замаас гарч хэсэг модны доогуул орж унтахаар болов. Арын суудлаа урагш налуулж  Хишгээд унтах зай гаргаад өөрөө суудал дээрээ зүүрмэглэв. Машиных нь цонхыг хүн тогшиход цочин сэрвэл Хишгээ инээмсэглэн савтай ус барьчихсан зогсож байлаа. Ахаа танд примус байгаа гэсэн гаргаад галлаадах би танд цай чанаж өгье гээд цааш эргав.  Дорж түүний араас харж байснаа ямар хүний үр ингэж явдаг юм бол доо.. Монголын маань ийм сайхан охид харийн эрчүүдийн зугаа, гарын шүүс болоод байвал мөн ч хэцүүеэ гэж бодсоор машинаас гарч биеийн чилээгээ гаргангаа, өглөөний цэвэр агаар хэд сайхан амьсгаалаадахав.

Дорж горхины усаар нүүрээ угааж сэргэж аваад ирхэд Хишгээ аяганд цай хийж бас талхан дээр чанамал жимс түрхээд өгхөд хоолой өөд нь нэг юм огшоод явчихав. Муу ээж минь яг л ингэдэг байж билээ, эмэгтэй хүнээр цай аягалуулаагүй удаж дээ, эхнэр маань хамгийн сүүлийн удаа утсаар ярихдаа би энд солонгос хүнтэй суусан, их сайн хүн чи бид хоёрт хүүхэд шуухад гэх татлаа байх биш зам замаа бодъё гэж хэлхэд нь нэг л итгэж өгөхгүй байж билээ. Яаж шүү явдаг юм бол доо, зайлуул, энэ охин шиг л битий яваасайдаа гэж түмэн юм бодож байгааг ажигласан Хишгээ, ахаа та надад нэг л дургүй янзтай байна тийм үү? гэхэд Дорж сандарч би өөрийнхөө эхнэрийн тухай бодоод л... гээд цайгаа оочиход   Хишгээ та ийм удаан гадаадад байсан болохоор эхнэр тань  санаж байгаа байхдаа гэвэл Дорж сүүрс алдсанаа, тэр маань Солонгос хүнтэй суучихсан тэнд амьдардаг юм. Тэгээд би чам шиг юм битгий болоосой гэж бодож сууна гэхэд Хишгээ доошоо харан цайндаа ёотон хийж хутган юм бодон суув. Нар хурцаар шарж, өмнө шарласан их тал эцэс төгсгөлгүй цэлийнэ. Ахиад бүтэн өдөр давхисны эцэст өндөр уулын Замаар өгсөж эхэллээ. Одоо Горный Алтайд ороод ирлээ.... эндээ хоноё доо гэхэд Хишгээ нүдээ нухлан  толгой дохив. Замаас гарч голын эрэгт ойрхон зогслоо. Мөн л арын суудлыг урагш буулгаж Хишгээд ор засч өгөөд өөрөө суудал дээрээ нугдайн хэвтхэд Хишгээ та миний хажуугаар ороод унт, өдөржин машин барьсан бие чинь их чилсэн шүү! дээ гэхэд Дорж цааргалсан боловч Хишгээ дахин дахин гуйх, шаардах хослуулсан учир ар талд орж хэвтэв. Тэр курткээ нөмрөөд хэвтэнгүүт цай боргин буцлах мэт  хурхирч гарав. Хишгээгийн нойр үл хүрнэ, гэдсэн доторх хүүхэд нь хүчтэй хөдлөн сэтгэлийг нь зовооно   . Сарны туяа цонхоор мярайн бүгдийг гэрэлтүүлнэ. Гадаа ой шуугиж уулын голын урсгал харгиатан сонсогдоно. Хишгээ хагас эргэж Доржийг хархад тэр амаа ангайчихсан хурхирч өгч байв. Энэ ах бүдүүн хатуу юм шиг мөртлөө их сайхан сэтгэлтэй хүн юмдаа, өөртөө анхаарал муу тавьдаг бололтой гэж  бодон хэвтэв. Маргааш нь үд дундын үед өндөр уулсын дундах тосгонд орж ирэв. Хүнсний дэлгүүр гэсэн хаягийг харангуут жаахан хүнс авахгүй бол горигүй нь гээд жолоогоо тийш мушгихад Хишгээ Горный Алтай чинь хэцүү газар гэсэн шүү! болгоомжтой байгаарай гэж анхааруулав. Дорж дэлгүүрт нилээд удлаа. Тэр гартаа 2 тортой юм барьчихсан дэлгүүрээс гарч  ирээд хэд алхтал хажуу булангаас 2 залуу ширтхийн гарч ирээд Доржийг чирэн цааш оров. Хишгээ сандаран баахан хашгирсан боловч ойр хавьд ямар ч хүн байсангүй Сүүлдээ аргаа бараад машиныхаа сигналыг дарж орилуулж эхэлтэл Дорж гартаа юу ч үгүй хар хурдаараа харайж байгаа нь харагдав. Түүний хамар ам нь цус болж, хөл нь үл мэдэг доголжээ. Дорж машин дотроо үсрэн суугаад угаасаа асаалттай байсан  машины шороо манаруулан хөдлөв. Хишгээ орилон та яачихаа вэ? гэхэд хутгалуулчих шиг боллоо ямар ч гэсэн эндээс хурдан холдъё гээд хаазаа нэмэв. Хишгээ алчуураа норгож Доржын нүүрний цусыг арилгав. Муусайн хогнууд чинь бүх юмыг маань дээрэмдэх гэхээр нь нэгийг нь цохичихсон чинь зөрөөд хэд хутгалчихлаа гээд  ярвайв. Энэ муусайн Алтайчууд Монгол төрлийн хүмүүс байж хогийн амьтад юмаа гэж харааж явав. Нилээд давхисаны дараа Хишгээ, Дорж ахаа зогсоорой таны царай цонхийгоод байна цус алдаж байх шиг байна гэхэд машин замаас гарч зогсов. Хишгээ гүйж гараад Доржийг машинаас буулгаж өвсөн дээр хэвтүүлээд хархад гуянд нь нэг,  мөрөнд нь2 хутгалсан мөр нөжрөн онгойж харагдав. Хишгээ чемоданаа уудалж   хамгийн дуртай хөх даашинзаа гарган цуу татаад бас архиар шархийг цэвэрлэж эм тавиад боов. Доржийн уруул омголтон хатжээ. Одоо 5, 6- цаг л давхичихбал Монголын хил хүрлээ гэсэн үг гэхэд Хишгээ, Дорж ахаа та хажууд суу! би машин барья чадна шүү гээд Доржийг дэмнэн босгов. Хишгээ хэзээ язааны жолооч хүн шиг суудлаа өөртөө тааруулаад зам уруу орон давхив. Замдаа хэд хэд зогсож Доржийн боолтыг сольж өгөнгөө цус их алдаж болохгүй шүү! ахаа гэж амандаа үглэж байлаа. Доржийн бие их суларч хааяа чих нь шуугина. Хил хаахын өмнөхөн Ташантын хилийн боомтод давхиж ирлээ. Бараа ачсан Баян-Өлгий, Ховд аймгийн хэдэн том тэрэгний араас хил хаахын өмнөхөн амжиж оров.

Одоо Монголын хилийн боомт Улаан-байшинт хүртэл 25 км ,Энэ зай бол 2 улсы хоорондох төвийн бүс билээ. Хүн байтугай, мал ч нэвтэрүүлдэггүй  билээ.10-аад километр явсаны дараа машин тоос манарган зогсов. Аль өдрөөс өвдөөд байсан нь тэсэхийн аргагүй болж доош ямар нэг шингэн юм гарчих шиг болход Хишгээ ээжээ гэж хашгираад суудлаа налан ангалзхад Дорж цочин хархад ахаа, ус нь гарчихлаа яанаа гээд ахиад дуу   алдав.    Дорж бүх өвчөнөө мартан ухасхийн гарч Хишгээг машины арын суудалд хэвтүүлэв. Ус нь гарчихсан , хүүхэд гарахнээ гэхэд Доржийн царай цонхигор дээрээ цонхийгоод явчихав. Одоо, тэвчээрээ би давхия эмнэлэг.... гэхэд Хишгээ яг одоо гарлаа та эх барьж авхад бэлдээрэй гэхэд хөлс нь чийхран, хамаг бие нь чичирч байв. Дорж амьдралдаа анх удаа ийм юм үзэж байгаа учир эгээтэй л ухаан алдчихсангүй бурхан минь одоо яанаа гэж амандаа үглэнэ. Хишгээ, ахаа одоо хоёулаа зоригтой байхгүй бол болохгүй шүү! гэж хүчээр хэлсэнээ одоо толгой нь цухуйж эхэллээ ёо ёо ээхээ гэж зүрх зүсэм хашгирхад Доржийн хамаг бие нь салганан чичрэв. Юу билээ, аа тийм сайн дүлээрэй гээд усан хулгана шиг болчихсон Хишгээг хархад нүд нь хальтирч байв. Дорж сүүлдээ, зориг орж уухайс тал бие нь гарчихлаа нэг сайн... гэтэл Хишгээ ээжээ би үхлээ ёо гэж хашгирах дуутай хамт Доржийн гар дээр гулжигас гээд нэг юм унаад ирсэн нь улаан нялзрай хүүхэд...байлаа.....

Дорж за гарчихсан шүү барьж байгаарай гээд юмаа онгичон цамцаа гарган ороов. Биенд нь наалдсам эхэсийг цамцныхаа ханцуйгаар арчиж цэвэрлэж дуусхад Хишгээ хүйгийн нь утсаар боож тасал гэж сул дорой дуугарав. Нээрээ хүйг нь боож, тасалдаг гэж сонссон юм байна гээд утас хайж байснаа хүзүүнд зүүлттэй  ламаас өгсөн улаан бүдүүн утсыг тас татан хүүхдийн хүйг чивчиртэл боов. Дорж ахиад л сандран одоо хаагуур нь таслах вэ? гэхэд мэдээж бид 2-ын дундуур гээд амьсгаадав.

Хаанаас ч сонссон юм бэ? хайчаа архиар ариутгаад хүйг хайчилхад час хийсэн дуу гархад Хишгээгийн нүднээс нулимс мэлмэрэн урсаваа. Дорж хамаг зөөлөн даавуу цамцаараа хүүхдийг боож эхэд нь өгсөнөө, хөөе хүү байсан уу? охин байсан уу? гэхэд Хишгээ мушийж будлиу гэдэг нь охин шүү дээ гэхэд Доржийн магнай тэнийж, сая л хөлсөө арчиж уртаар санаа алдав. Цамцныхаа ханцуйгаар Хишгээгийн духны  хөлсийг     арчиж өгхөд хэзээ ч өмнө нь харж байгаагүй дулаан бас сайхан харц Доржийг ширтжээ.

Баян-Өлгий аймгийн Цагаан-нуур сумын эмнэлэг. Хишгээ нөхөр чинь гадаа ирчихээд байна, гоё машинтай мөн биз дээ? нүдэнд дулаахан хүн байна шүү гэж сувилагчийнх хэлэхэд Хишгээ өндийж гадаа сандал дээр сууж байгаа Доржийг харсанаа, тиймээ миний нөхөр сайхан хүн, гэж өөрийн мэдэлгүй хэлсэндээ өөрөөсөө ч зовох шиг болов. Хишгээ толгойныхоо алчуурыг боон гарахаар хонгилоор алхаж явахдаа би яагаад ийм сайн ханьтай байж болохгүй гэж бодсоноо инээмсэглэж хаалга чиглэн алхжээ.

 

П.Батзориг

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.