05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

“Хил Зөрчигч” (өгүүллэг)

Сүхээ цагийн манаанд гарахаар буугаа үүрэн хадтай толгойруу явлаа. Шөнийн 12 цагт тэр ээлж солих ёстой тул Заставаасаа 2км зайтай цагийн манааны пост уруу яваа нь энэ билээ. Постон дээр очиж хуучин цагийн манаатай нэвтрэх нууц үг (пароль) солилцоод постондоо тэр зогслоо. Түнэр харанхуй орчныг нөмрөн нэг л жихүүдэстэй. Сүхээ хилийн Заставт ирээд 3 дахь удаагаа шөнө цагийн манаанд гарч буй нь энэ билээ. АК буугаа цээжиндээ барьж хавь орчноо анирдан чагналаа. Түүний энэ зогсож буй сэртэн хадтай толгойноос урагш 5-н км-ийн зайд Монгол-Хятад Улсын хилийн зурвас бий.

Энэ бол 1978 он бөгөөд Хятадаас үе үе тагнуул туршуул  хил давж орж ирдэг байсан цаг юм. Сүхээ хавь орчиноо болгоомжтой харж байхад сэрэвгэр хаднууд элдэв   дүрс болон харагдана. Гэвч түүний гарт нэг дархад 30-н сум угсран гарах АК хэмээх хүчит зэвсэг атгаатай байгаа болохоор их л омог бардам зогсоно.

Хуучин цэрэг ах нарын орой унтахын өмнө буухалдаг хил зөрчигчийг барьсан элдэв домог шиг ярианууд санаанд нь бууж тэр тухай бодож зогслоо. Гэтэл ардхан талд нь нялх хүүхэд час хийтэл уйлав. Сүхээгийн хамаг биеэр нь цус биш xүйтэн ус гүйх шиг болж эргэж хархад юу ч харагдсангүй. Буугаа бэлэн барьсаар хадан дээгүүр өнгийж хархад онц зүйл ажиглагдсангүй. Гэтэл ахиад л нөгөөх хүүхдийн уйлах дуу эсрэг талд сонсогдов.

Сүхээгийн нүдэнд нулимс хурсан боловч буугаа чанга атган тэр зүг ширтсээр л...

Энэ мэтчилэн түүний зогсож байгаа постны энд тэнд нөгөөх хүүхэд уйлах чимээ хэд гараад чимээ алдарлаа . Удалгүй цагийн манаа солих дараагийн ээлж ирлээ. Халагдах цэрэг (Хал-цэрэг) Ногоон Хуягийг ирхэд Сүхээ хүүхэд уйлсан тухай хэлхэд өө тэр чинь хярс, яг л хүүхэд уйлж байгаа юм шиг дуугардаг  золиг байгаа юм гэхэд дотор нь сая л нэг онгойжээ.

Нэг удаа Сүхээ Заставын хоолны заалны гадаа жижигхэн хар гөлөг байхыг хараад ихэд өхөөрдөн хооллож эрхлүүлэв. Үүнээс хойш Сүхээ нөгөөх хар гөлгөө байнга хооллодог  болсон тул гөлөг ч Сүхээгээс салахаа болив. Өөр цэргүүд тэр гөлөгийг тоож ч харахгүй. Харин Заставын Мухтар, Динго гэдэг овчарк ноходыг л цэргүүд нохой гэж тооцно. Сүхээ гөлгөндөө баавгай гэж нэр өгөв. Хилийн манаанаас бууж ирэнгүүт баавгайтай тоглож, эрхлүүлнэ.

Заставын цэргийн хоолны үлдэгдэл их байдаг тул баавгайг тэжээхэд хялбар байлаа. Баавгай хэдхэн сарын дотор хурдан өсч биерхүү болов. Түрүүч Банзрагч нэг удаа өшиглөснөөс хойш Баавгай Сүхээгээс өөр цэргүүдэд очихгүй дөлдөг болжээ. Тэр Сүхээг хилийн манаанаас бууж ирэхийг хүлээн Заставын үүдэн дээр оцойн сууна. Шөнө Сүхээгийн орон дор орж унтана. Хааяа жинхэнэ нохой гэгдэг Мухтар, Динго хоёр Баавгайг шоглож гаслуулахад Сүхээ очиж салгаж авна. Нэг удаагийн шөнийн манаанд Хал-цэрэг Хонхор Дугар шар Намсрай нартай томилогдсон учир Баавгайгаа авч явъя гэж гуйсаар арайхийж зөвшөөрүүлэв. Намрын хүйтэн шөнө тэд хилийн зурвас даган цувран алхана. Хамгийн ард Сүхээ Баавгайг дагуулан явах ажээ. Ямар нэг чимээ, гал хөс гаргаж болохгүй дүрэмтэй билээ. Намрын шөнө Цагаан Дэрстийн хөндийгөөс хүйтэн салхи шинель нэвт үлээнэ.                 Түнэр харанхуй орчныг залгисан мэт хэдхэн алхмаас цаадах юмс үл үзэгдэнэ. Хоёр цаг явсаны дараа тэр гурав жалганд орж түр амарлаа. Намсрай бага түрүүч, ах нар нь энд амраад тамхилаадхая, энэ гүн жалганд тамхины галыг хэн ч анзаарахгүй, одоо шалгах ёстой зурвас хүртэл ганц километер л зай үлдсэн, дүү хүү тэр зайг шалгачихаад ир! Харин төөрөөд Хятадын хил давчихав аа , ийм мундаг хилчин -Монгол нохойтой хүн чинь юунаас айхав гээд хүд хүд инээв. Сүхээ мэдлээ! гүйцэтгээе гээд үлдсэн зайг шалгахаар босов. Болгоомжтой зөөлөн урагшилж эхэлхэд Баавгай хоёулхнаа болсныг мэдсэн бололтой хөлд нь тээгэлдэх шахам дагана. Хэдхэн сартай гөлөг гэхэд бие нь том ч санаа нь гөлгөөрөө байна даа гэж тэр бодов.

Буугаа бэлэн барьсаар зугуухан явж байлаа. Нилээд хэдэн минут явсаны дараа хүрэх ёстой чулуун овоонд хүрхэд зуун метр хүрэхгүй зай үлдэв. Сүхээ энэ бага зайгаар хэн л оров гэж буцъя гэж бодсон ч ер нь тэр чулуун овоонд нь хүрчихээд буцъя гэж шийдээд 50-иад метр алхтал баавгай шаасан гадас шиг зогсчихов. Сүхээ урагш алхсангүй доош сууж баавгайг ажиглахад тэр харанхуй дунд ямар нэг зүйлийг хичээнгүүйлэн харж байлаа. Сүхээ элэгдэж хэвтэнгүүт урагш мөлхөхөд Баавгай бараг мөлхөх шахам навтайж дагаж урагшлав.  Энэ мэт 20-иод метр урагшилхад Баавгай зөвхөн л нэг зүйлийг хараад байв. Урд талд нь урт судаг харагдав. Энэ өргөн судаг Хятадын хилээс нэвт орж ирэн Монголын хилийн гүн уруу сунаж тогтсон байлаа. Баавгай урагш явахаа болиод бүүр хэвтээд мярайх мэт болжээ. Сүхээ гараараа Баавгайн толгойг зөөлөн илхэд сэрвээний хэдэн үс нь зарайн босчээ.Сүхээ мөн хөдөлгөөнгүй хэвтлээ. Баавгайн хараад байгаа зүг удтал харсан боловч тэр гэх зүйл тодорсонгүй. Гэтэл сарны туяа үүлний завсараар тусаард өнгөрөх агшинд судаг дотор ямар нэг хар юм сунан хэвтэж байгаа нь харагдав. Сар ахин далд оров. Сүхээ ажиглах байгаа олж мэдсэн учир харанхуйд бараах тэр зүйлийг ажиглаж эхлэв. Баавгай ч гэсэн яг л тэр бараан зүйлийг ширтэнэ.

Таван минут огт хөдөлгөөнгүй байсан бараан зүйл гэнэт амь орох мэт урагш хөдөллөө. Сүхээгийн хуйхтай үс хөндийрөх шиг болсон боловч буу, нохой хоёр нь түүний зоригийг чангалж байв. Ахиад хэсэг хугацааны дараа бараан зүйл ахиад урагшлав. Гарцаагүй хил зөрчигч байна, одоо яаж барих вэ? гэж бодож эхлэв. Сүхээг урагш мөлхөхөд нөгөөх зүйл хөдөлгөөнгүй болов. Сүхээ хэдэн метр мөлхөснөө босон харайж бууныхаа замгийг тачигнуулан бос! гараа өргө буудлаа гэж хашгирхад тэр зүйл хөдөлсөнгүй гэтэл эзнийхээ дуунд эрэмшсэн гөлөг нь хэзээ язааны том нохой шиг бүдүүн хоолойгоор боргоон хуцхад нөгөөх хар зүйл үсрэн босч гараа өргөв.

Сүхээ гараа өргө! Буудлаа гэж хашгиран, бууныха замгыг тачигнуулсаар шууд ойртож гарыг нь өргүүлэн буцаж туулаа. Хил зөрчигчийг өчүүхэн ч зав өгөлгүй хашгиран замгаа дуугаргаж хашгирсаар нөгөө хоёр дээрээ тууж авчирчээ. Баавгай Сүхээг хашгирах болгонд чангаар хуцаж хүч нэмж хил зөрчигчийг сүрдүүлж байлаа. Удалгүй хил зөрчигч барьсан манай гурвын нэр Отряд, Заставуудын дунд мандаж эхлэв. Нөгөөх хил зөрчигчийн хот уруу НАХЯ-ныхан аваад явсан гэлцэнэ. Отрядын дарга Дугар, Намсрай, Сүхээ гурвыг онц хилчинд тодорхойлов. Тэр үеийн онц хилчин гэдэг захын хурандаа ч зүүдэггүй ёстой онц чухал тэмдэг байж билээ.

Нэг өдөр Отрядын дарга нар тэдний  застав дээр давхилдан ирлээ. Заставын бие бүрэлдэхүүн жигдрэн жагсаж гавъяа шагналыг хүлээж авхад бэлэн зогсчээ. Отрядын дарга, хурандаа дээрээс ирсэн тушаалыг танилцуулав. Хил давж ирсэн Хятад Улсын тагнуулыг эр зориг, аваалж самбаа гаргаж баривчилсан байлдагч Сүхээг онц хилчин тэмдэгээр шагнаж орон нутгийн 7 хоногийн чөлөөгөөр шагнах , бага түрүүч Намсрай, байлдагч Дугар нарыг 7 хоног сахилгад хорих шийтгэл оноосныг уншлаа. Хил зөрчигч өгсөн мэдүүлэгтээ намайг нохой дагуулсан цэрэг барьсан, харин цаадах 2 цэрэг нь жалганд тамхилж байсан.
Би бэлтгэгдсэн хүн өчүүхэн  зай л өгсөн бол тэр цэргийг цохиж унагаах байсан юм харин тэр цэрэг ямар ч боломж өгөлгүй буудчих гээд байсан юм гэж мэдүүлсэн байжаа.

Давс хийвэл уустал
Ажил хийвэл дуустал
гэдэг үг ийм учиртай буюу.

 

П.Батзориг /pbatzorig@yahoo.com/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.