05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

"Бага Зэрэг инээдтэй"(болсон явдалууд]

Дөнгөж салаад явж байна.

Өнгөрсөн хавар би хэдэн найз нарынхаа хамт өөр муж орчихоод Сиатл уруугаа буцаж явлаа. Сиатлаас 150 гаруй мил зайтай газар байсан санагдана. Хурдны 5-р замаар явж байтал хажуугаар саарал өнгийн машин хурдлан орж ирлээ. Би ч гэсэн хурдны заагдсан хэмжээнээс хэтрүүлчихсэн  явж байхад надаас хурдтай явна гэдэг их л хурдтай явна даа гэж бодов. Гэтэл машины ар талын шилэн дээр тодоос тод цагаанаар Дөнгөж сая салаад гэр уруугаа явж байна гэж дурайтал бичсэн байдаг байгаа. Бид хэд баахан инээлдэж бас саваагүйтэн би хурдаа нэмж зэрэгцэн ирээд хархад 30 орчим насны хонгор шаргал үстэй Америк бүсгүй хөмсөгөө зангидан нилээд ууртай янзтай хурдалж явааг харлаа. Ямар дагаад давхиад байлтай биш машиныхаа амыг татаж 60-н милтэй болгов.  Нөгөөх машин сум шиг алга болж өглөө. Бид баахан инээлдэж байснаа цагдаад баригдаж торгуулах вий дээ гэж ярьцгаав. Үүнээс хойш 30-аад минут явсаны дараа урд талд цагдаагийн машин гэрлээ анивчуулан зогсох нь харагдав. Мөн нөгөөх саарал машин дохио өгсөөр зам уруу орж байгаа нь ч харагдав. Тээр хэлээгүй юy торгуулчихаж  гэж бид халаглав.

Дөхөж очиход 2 залуухан цагдаа машин уруугаа их л хөгжилтэй зүйл ярилцан алхах нь харагдав. Би хурда нэмж саарал тэргийг гүйцэж очиход нөгөөх эмэгтэй маань инээд алдчихсан жолоогоо мушгиж байгаа нь харагдлаа. Энэ цагдаа нар анх удаа ийм бичигтэй машин харсан байж таараа, тэгээд ч залуу хүмүүс болохоор ойлгоо байлгүй дээ гэж бид нар таацгааж билээ.

Андуурсан нь

Муудалцаж бүр цаашилвал зодолдож танилцсан эрчүүд дараа нь сайн найзууд болдог билээ. Филаделфид би нэг бүдүүн шар оростой зодолдохын наагуур танилцаж билээ. Түүнийг Гриша гэнэ. Гриша бол бүдүүн хатуу дээрээ бүтэлгүйгийн  мастер хүн, Тэр хаана явна түүнийг инээд тойрон бүжиглэдэгсэн. Түүнд ийм явдал тохиолджээ. Мань эр Полтавынх л даа. Гриша нэг удаа ажилаа тараад гэртээ иржээ. Шатаар өгссөөр 2 давхарт гарч хаалгаа түлхсэн нь онгорхой байна гэнэ. Гэртээ оронгуут дадсан зангаар гутлаа тайлаад дараа нь цамц, майкаа тайлж шидчихээд диван дээр суунгуут өмдөө тайлаад Олячка би ирлээ, ус авчираарай гэж хашгирчээ. Ажил тараад ирэнгүүт эхнэр Оля нь түмпэнтэй усанд хөлийг нь угааж чийгтэй алчуураар хүзүү нурууг нь арчдаг байж. Оля гарч ирэхгүй удаад л байв гэнэ. Ахиад чангахан дуудтал 00-ийн өрөөнөөс  Оля биш дээд давхарын Давидын эхнэр Надя гарч ирсэнээ хашгирлаа гэнэ. Гриша ч гэрт нь өөр эмэгтэй хүн байгаад цочиж хашгирчээ. Аргагүй шүү! дээ гэрийн нь дивар дээр өөр айлын хүн зөвхөн дотуур өмдтэйгээ сууж байхад. Гриша эргэн тойрноо харсанаа хэрэг бишдэснийг ойлгожээ. 2 биш 3-н давхарлуу алхаж дээд талын Давидын гэрт орчихсон сууж байжээ.

Төрийн Далбаа

2010 оны 9-р сарын 21-ний өдөр би ажилаар Сан Франциско хотод явж байсан юм. Ellis гудамжыг хөндлөн гарахаар гэрлэн дохио хүлээж зогстол миний урдуур нэг хар хүн яваад өнгөрхөд нэг л танил зүйл нүдэнд тусаад явчихав. Ахиулаад хартал цаашаагаа homeless ( гэр оронгүй хүн) алхаж явах бөгөөд өмссөн хар өнгийн подвалкны ар талд Монгол улсын далбаа Mongolia гэсэн бичиг байхыг олж харлаа. Би гарцаар гарахаа болиод нөгөө нөхрийн араас дагалаа. Хогийн том хар уутанд баахан юм хийгээд барьчихжээ. Цаахны нь байсан орон гэргүй тэнэмэл хэдэн хүн дээр очиж ярилцан зогсов. Би хэсэг харж байснаа толгойгоо сэгсэрсээр буцаж билээ. Ямар тэр хир даагь болсон нөхөртэй барьцалдаж аваад чи тэр манай улсын далбаатай подвалк өгөөдөх гээд шувт татаж авалтай биш дээ. Ер нь тэр хавьд Jones гудамжинд Монголчууд амьдардаг л даа. Хэн нэг Монгол хүн нөгөөх орон гэргүй нөхөрт за хө үүнийг өмсөөд олон хүнтэй газар ахиухан рекламдаараа гэж хэлээгүй нь л лавтай. Хэн нэг нь унагааж, гээгээ байлгүй дээ.
Энэ бол инээд биш
Ханиад байсан шүү!

Тарваганд явсан минь

Энэ явдал олон жилийн өмнөх юм даа. Нэг найз маань шинэхэн жийп машин авсаныхаа дараа намайг тарваганд явъя гээд салдаггүй ээ. Намайг анд дуртайг мэдэх учир өдөөн хатгаж  байгаа нь тэр. Тэгээд анд дуртай дөрвөн найз нийлээд явлаа. Хотоос нилээд ч холдлоо. Нэг уулын аманд ортол баруун талын энгэрт цагаан дошин дээр том бурхи (эр тарвага) байна. Нүхнээсээ сайн ил гарахгүй хашир эд бололтой. Даллаж сайн гаргахгүй бол болохгүй байв. Балдоо маань би мөлхөж ойртоод буудчихъя гэж байна. Мань хүн буугаа барьсаар жалга өгсөөд гарч өглөө. Балдоо тарваганд ойртсон боловч сайн ил гарч өгөхгүй, харин ахиж ойртвол нүхэндээ орчих гээд байв. Гэтэл манай хүн жалган дотор хамаг хувцасаа  тайлж эхэллээ. Удалгүй том цагаан зүйл толгойн дээрээ эргүүлж даллаж эхэллээ. Сайн харвал чармай нүцгэн харагдав. Нэг маань Балдоод ямар ч цагаан хувцас харагдаагүй арай турсикээрээ даллаж байгаа юм биш биз гэв. Гэтэл дурандаж байсан нөгөө нэг маань баларсан хажуу талын ойн захын сүүдэрт Паз-авто бустай хүмүүс амраад сууж байна. Балдоог харцгаагаад байна гээд пис хийтэл инээв. Би дуранг авч харвал манай хүн том цагаан турсикээ толгой дээрээ эргэлдүүлэн, чармай нүцгэн шогшиж байдаг байгаа. Ар талд нь цагаан юу нь гялалзаад үнэхээр инээдтэй харагдлаа. Буу ч дуугарлаа, тарвага ч уналаа. Тарвагаа авчихаад эргээд алхахдаа нөгөөх автобустай хүмүүсийг Балдоо харангуутаа өвсөнд нуугдав. Тэр Паз автобусныхан яаж инээлдээ бол гэж ярьж нулимсаа гартал хөхрөлдөж билээ. Ер нь хээр гадаа гэлтгүй болгоомжтой явах хэрэгтэй юм байна лээ шүү!

 

П.Батзориг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.