04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

"Миний эхнэр хулгайч" (өгүүллэгийн үргэлжлэл)

123

Үд дунд гэхэд Володя үлдсэн хэдэн бараагаа зарчихсан учир сэтгэл амар зах дундуур алхаж явтал өөдөөс нь инээмсэглэсээр ирж яваа Азаг олж харлаа.   Сайн уу   Володя чи хайчих нь вэ? гэхэд Володя, би явж л байгаа биз дээ гэвэл  Аза, явж байгааг чинь харж л байна хаашаа явж байгааг чинь асууж байна гэж үг сөргөхөд Володя инээмсэглэснээ хоёулаа явж кино үзэх үү? гэвэл Азагийн нүд баяраар гийж тэгье явцгаая гээд алгаа ташив.
Аза зогсоо чөлөөгүй шулганан юм асууна. Танай Монголд цыган байдаг уу? л гэнэ, халаасны хулгайчид бас бий юу? гэхчилэн төгсгөлгүй асуултаар түүнийг булна.  Кино зааланд үзэгчид дүүрэн сууцгаажээ. Володя Аза хоёр дунд хавиар сууцгаалаа.  Володя хааяа Азаг хархад дэрэвгэр сормуус нь хөдлөх ч үгүй бараг кинон дотор орчихсон юм шиг харагдана.

Киноны гол баатар залуу нэг эмэгтэйг өмөөрч өөр залуутай барилцаад авхад Аза чангаар дэлсээд өг, сайн цохь гэж хашгирхад хүмүүс гайхан эргэж хархад Володя зовж тохойгоороо Азаг ёвров. Аза анхаарах сөгөөгүй өндөлзөнө. Володя гарыг нь атгаж боль гэж дохио өгхөд Аза сая л Володя руу хархад гар нь Володягийн гарт атгуулсан байхыг харав.

Гар нь халуу төөнөж улмаар бүх биеэр нь цахилгаан гүйх шиг болов . Азагийн харц өөрийг нь ширтэж байгаа Володягийн дулаахан харцтай тулгаран хэсэг хугацаанд салж чадахгүй ширтэхэд хоёр  сэтгэлийн гүнд нэгэн сайхан аялгуу сонсогдох шиг болжээ.
Аза өөрийн мэдэлгүй ширтэж байсан харцаа хүчээр буцааж кино дэлгэц уруу хархад нүдэнд нь киноны үйл явдал бус  Володягийн зөөлөн харц харагдсаар л ...
Володя анх удаа сэтгэлийн нь гүн уруу нь өнгийсөн гоё хоёр нүдийг олж  харсандаа сандарч бас, баярлаж байлаа. Кино тарсны дараа тэр 2 цэцэрлэгт хүрээлэн дундуур цас шажигнуулан алхацгаалаа. Азад нэг их юм яримаар юм шиг мөртлөө ярих гэхлээр ямар ч үг орж ирэхгүй байлаа .  Энэ хөтлөлцсөн гарыг хэзээ ч тавьж болмооргүй, алхаж яваа зам нь хэзээ ч дуусашгүй мэт хоёуланд л бодогдож байлаа.
Энэ орой Аза хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болчихсон гэртээ гүйж орж ирхэд харин түүнийг тэс өөр зүйл хүлээж байв.

Одесад байдаг баян Размекынх бэр гуйж бэлэг сэлт явуулсан байлаа. Гэрийхэн нь бөөн баяр хөөр... Ээжээ би хүнтэй суухгүй ээ... Одеса явахгүй гэхэд Лора авгай уурлан чи баян Размекын хүн болж байж бид сайхан амьдрах болно, бид нарыг хог дээр гаргах гэж бодож байгаа бол өөрөө мэд гэж хашгирхад Аза чихээ таглан зогсов.
Азаг маргааш нь гэрээс гаргасангүй учир нь дараагийн өдөр нь Элова, Качива хоёр түүнийг авч Одеса явах байв. Яаж ч уйлж хашгираад Азаг гадагш гаргасангүй явах өглөө боллоо. Одесад айл гэр болж төвхнөхөөр чинь бид ч гэсэн нүүж очино гээд ээж нь Азаг үнслээ. Галт тэрэг таг таг дуугаран хурдална. Цонхоор жирэлзэн өнгөрөх талыг гөлрөн яваа Азагийн нүдэнд Володягийн дөлгөөн харц харагдана - Чи намайг орхиод явчихаж байгаа юм уу? гэх  шиг  . Урсах нулимсаа сэм арчиснаа би заавал оргоно доо гэж бодов. Толгойд нь зөвхөн  оргох тухай л бодогдож эхэллээ. Шөнө дунд бүгд нойрон дундаа дугжирч байхад Аза хоёр эгчийгээ бөх унтаж байгаа эсэхийг шалгасны дараа сэмээрхэн гарлаа. Галт тэрэг нэг тосгонд орж ирэх  үед  галт тэрэгнээс үсрэн буув. Аза буцаж галт тэргэнд сууж 1 өдрийн дараа Карасноярект буулаа. Яаран явсаар захын хаалгаар орж ирэх үед тэртээ лангуун дээр зогсож байгаа Володяг хараад 2 нүдийг нь нулимс өөрийн эрхгүй бүрхээд явчихав.

Володя уруу алхтал хоёр гарнаас нь 2 хүн бариад авах нь тэр. Эргэж хархад хүргэн ах Будулайгын нийлдэг гудамжны хулигаанууд байхыг харлаа. За бяцхан оргодол минь гэртээ харинаа гээд тэр залуус  Жигули машинд Азаг хийж аваад давхилаа. Азагийн хашгирахыг хэн ч тоосон ч үгүй сонссон ч үгүй. Хэдэн минутын дараа Аза гэртээ салам загнуулчихсан зогсож байв. Лора авгай Азагийн хацар дээр ором гартал алгадаад заяа муутай амьтан өөрийнхөө аз жаргалаас зугатаана гэнээ чи гээд хашгирна. Удалгүй хүргэн ах Будулай ирж  Азаг авч явлаа. Одесаас хүргэний талынхныг иртэл  найдвартай  хорьж байх газар олсон нь найз Пашагийн нэг өрөө ажээ. 3-н давхарт учираас хаалга нь найдвартай түгжээтэй бол болох нь тэр гэж тэр бодно.                                                  

Орой болж зах хааж байгаа учир Володя бараагаа хурааж том цүнхэнд хийж үүрээд тролейбусанд суухаар явлаа. Нарийн гудамжаар ортол хэдэн залуус түүний замыг хөндөлдөн зогсохыг харав. Мөн ард талд нь ч гэсэн замыг нь хаан зогсчээ.Дөшин толгойтой, аймаар харцтай залуу  Муу гөлөг минь ахиж Азатай уулзсан байгаад үзээрэй гэж хэлэнгүүт Володягийн нүүрэнд нударгалав. Володяг унангуут мод, трубагаар тал талаас нь балбаж түүнийг ямар ч хөдөлгөөнгүй болохоор орхиж булан тойрон гүйлдлээ. Гудамжны гэрэлд цасан дээр Володягийн доор цус харлан харагдана.                                                                                           

Володя эмнэлгийн орон дээр сая л ухаан орлоо. Тэртээ цаана хүмүүс ярилцах бөгөөд залуу хүн болохоороо л тэслээ шүү! гэх нь сонсогдов. Хамаг бие нь хөндүүр галаар төөнөж байгаа юм шиг биенээс нь халуу шатна. Толгой нь битүү бодолтой байх ажээ. Толгой нь янгинан өвдөж бөөлжис нь цутгана. Ухаан алдахын өмнөх явдалуудаа санахыг хичээлээ. Азатай ахиж уулзвал хохь чинь шүү! гэдэг үг чихэнд нь сонсогдоно. За ямар ч гэсэн амьд л үлдсэн юм байна гэж бодоод өвдсөндөө ярвайлаа. Хэсэг дуг хийсний дараа духанд нь хүний гар хүрхэд сэрвэл Жигжидын сандарсан айсан 2 нүд харагдлаа. Володягийн хацрыг дагаж урсах нулимсийг арчсанаа Жигжид тайван бай, одоо зүгээр гэсэн харин сайн санаатай хүмүүс дайралдаж авчирсан байна шүү! гэж сүүрс алдав. Толгойд чинь оёдол тавьсан, зүүн гарны чинь яс цууралттай шохоодоод боочихсон одоо айлтгүй гэв.

-Азаг өрөөнд орход ард талд нь хаалга тор хийн түгжигдлээ. Размекынханыг ирж автал энд намайг хорих гэж байгаа юм биз дээ, заавал оргоно доо гэж бодов. Хааяа Паша хоол оруулж өгнө. Энэ мэтээр 3-н хоног өнгөрлөө. Маргааш Размекынхан Красноярскт ирнэ гэж бодохоор сэтгэл нь шанална. Шөнө дунд болход 5-н давхар байрны 3-н давхарын ганц өөрөө гэрэлтэй байх нь Азагийн байгаа өрөө юм. Тэр цонхоор ширтэн зогсосноо шийдсэн бололтой оргох хэрэгтэй гэж амандаа үглэснээ цонхыг дулаалж наасан наалтуудыг хуулж цонхийг онгойлгоход хүйтэн салхи өөдөөс нь сэнхийв.  Аза харж байгаад арай цас ихтэй газар уруу нүдээ аниад үсэрлээ.                                                                                                                                                       

Володя тариагаа тариулчихаад дээшээ харан тааз ширтэн хэвтэнэ. Бодолд нь Азагийн хөөрөхн нүд солбин харагдана. Хажуу талын орны Миша өвөө гаднаас орж ирсэнээ нэг охин байшин дээрээс үсрээд хөлөө хугалчихсан ирж байна, хажуу өрөөнд орлоо гэж сонин болгож ярьсанаа одооны залуус гэж яасан амь наснаасаа уйдсан хүмүүс вэ? гэж үглэх нь сонсогдов. Володя Жигжидээс бүжиглэдэг цыган охиныг харсан уу? гэхэд ердөө харагдаагүй гэж хэлхэд Володя урамгүй янзтай цонх уруу харав. Жигжид энэ чинь арай цыган охинд дурлачихсан юм биш биз гэж боджээ. Жигжид өдөр болгон Володяг эргэж ирнэ. Нэг удаа Володягийн өрөөнд очихоор явж байхдаа онгорхой өрөөний урдуур гархад нэг л танил царай харагдсанд зог туссанаа за арай ч үгүй байлгүй хаа нэгтэй дуулж бүжиглээд л явж байгаа биз гэж бодоод Володягийн өрөөнд оров.
-Азагийн хөлийг шохойдон дээш нь сойж татжээ. Хөдөлгөөнгүй тааз ширтсээр л хацрыг нь дагаж халуухан нулимс дэрэн дээр нь дусна. Гэвч бодож мөрөөдөж байгаа хүн нь хананы цаана хэдхэн сантиметр зайнд байгааг яаж ч мэдхэв дээ. Азаг тарихаар 2 сувилагч бүсгүй орж ирэв. Нэг нь хажуу өрөөний залуу аятайхан залуу байна шүү! чи танилцахгүй юм уу? гэж нэгнээ нудран жиг жуг инээлдэцгээв.
Нилээд хэд хоногийн дараа Володя бие нь гайгүй болж сарын дараа ирж гарынхаа шохойг авахуулахаар  болж эмнэлгээс гарлаа. Жигжид Володягийн хүрмийг гарыг нь хөндөлгүй эвтэйхэн өмсүүлэв.                                                                                                                                        

Азаг өнөөдрөөс эхлээд суга таягтай өрөөн дотроо явж болохыг эмч зөвшөөрсөн учир тэр босч таягаа тулсаар цонх уруу очлоо. Ойрдоо хотын хөдөлгөөнийг хараагүй учир уртаар амьсгаа авч шуналтай гэгч нь харж байлаа. Гэтэл булан тойрч байгаа 2 хүний нэг болох гараа сойж боосон залуу Володятай туйлын адилхан харагдсан тул Аза дуу алдсанаа үгүй үгүй Володя юу хийж энд явах билээ, дээ гэж өөрийгөө тайвшруулав.

Володя эмнэлгээс  гарснаас хойш 7 хоногийн дараа өрөөнийхөн болох Миша өвөө, Панкрат гуай нарыг эргэхээр бага зэрэг юм бэлдээд эмнэлэг уруу явлаа. Володяг тасагт орж ирхэд Миша өвөө ихэд баярлан, эргэлт ирлээ Панкрат гэхэд Данкрат гуай сэрж өндийлөө. Тэд инээж хөхрөлдөж нилээд ярьж суусны дараа Володя явахаар босход Миша өвөө хэсэг жимс уутанд хийж Володяд  өгөөд хажуу өрөөний охинд оруулаад өгчих, намайг өгч байна гэж хэлээрэй. Өрөөнийхөн нь гарчихсан ганцаараа уйдаж л байгаа байх, охиноос минь ялгаа юу байхав гэв. Володяг хажуу өрөөний онгорхой хаалгаар шагайхад цонхны дэргэд цаашаа харж зогсоо суга таягтай охиныг олж хараад Миша ах энэ жимсийг өгүүллээ гэж хэлхэд охин эргэж харвал хэзээний эрэл сурал, хүсэл мөрөөдөл болсон хоёр гоё нүд өөдөөс нь харваа.

-Цомхон тавилгатай ганц    умгар өрөө бол Володя, Жигжид хоёрын түрээслэн  амьдардаг  байр ажээ. Жигжид Монгол уруу бараанд явж Володя гар нь гэмтэлтэй учир байраа сахиж үлджээ.    Володя Аза хоёр, бие биенээ харан дуугүй суусаар л ... Володя би чамайг эмнэлгээс оргуулсан болохоор танайхан намайг ёстой алах байхдаа гэхэд Аза тэд бид 2-ыг олохгүй, тэгээд ч би ахиж гэртээ очихгүй гэж шийдмэг дуугарав. Чи тэгээд хаана байх юм бэ? гэж Володяг асуухад чамтай л байна Монгол уруу чинь хамт явсан ч яахав гэв. Володя энэ ямар хэрэг дэгдэж байгааг дүү минь нэг л ойлгохгүй байна даа гэхэд Аза ширүүн харсанаа хуруугаа гозойлгон ахиж дүү гэж хэлэх юм бол салам зодно шүү! гэвэл Володя элгээ хөштөл хөхрөв. Аза ч сүүлдээ Володяг дагаж инээлээ. Володя, би хүнд өгөөд зарагдаагүй хэдэн хүүхдийн хувцасаа аваад ирье жаахан оройтож магадгүй шүү! гээд гарав. Хариу бүрий болсон хойно Володя эргэж ирхэд өрөөгөөр  дүүрэн шөлтэй хоолны үнэр хамрыг нь цоргив. Ширээн дээр тавганд хоол аягалж тависнаа за гэрийн эзэн минь хувцасаа тайлаад хоолоо ид дээ гэж Азаг инээмсэглэхэд Володя манайд мах байхгүй шүү дээ би замаараа мах авахаа мартчихаж чи яаж хоол хийгээ вэ?гэвэл   Аза дуугүй хоолоо ид гээд өөрөө халбагадав. Володя чамайг хэлэхгүй бол би идэхгүй гээд тавагтайг урагш нь түлхэв. Аза халбагаа ширээн дээр тавьж хэсэг дуугүй сууснаа хажуу  айлын балконыг зааж тэдний балкон дээр гар хүрэх газар мах нь ил байгаа юм чинь би яахав дээ гээд мөрөө хавчив. Володя хэлэх үг олдсонгүй, хоол нь даанч сайхан үнэртэх учир нэг халбагадсанаа за за маргааш эднийд мах авч өгөхөөс гэв. Орой болж унтах болж  ганц диванаа сунгаж ор болголоо.

Володя Жигжидийн хөнжилийг Азад өгхөд үгүй ээ би өөр хүний хөнжил нөмрөхгүй чиний хөнжилыг л нөмрөнө гэвэл Володя өөрийнхийгөө өгөөд Жигээгийнхээ хөнжилийг өөрөө нөмрөв. Аза, хөөе Володя хоёулаа дундуураа хил татая  хэн нь ч нэвтрэхгүй шүү гэхэд Володя баахан инээснээ тэгье тэгье харин чи хилээ хамгаалж байгаад хөлөө хөндөв дөө гэхэд хоёул хөгжилдөцгөөлөө. Володя хөнжлөөр өөрийгөө ороож буруу хараад унтаж буй дүр эсгэн худал хурхирхад Аза хэсэг чимээгүй байснаа хүүш Володя би айгаад байна манай ээж намайг дандаа тэвэрч бүүвэйлж унтуулдаг байсан юм чи намайг тэгж унтуулалдаа гэхэд Володя эргэснээ нойрмогоор нөгөөх улсын хил маань яах  билээ гэвэл Аза инээснээ хилээ түр нээхээс гээд үүрэндээ шурган орж буй шувуу шиг Володягийн цээжинд наалдахад хамаг бие нь халуу дүүгэн бяцхан зүрх нь цээжинд нь багтаж ядан цохилж байлаа.

Володя бид 2-ын яриа ч өндөрлөх тийшээ хандаж   галт тэрэг Красноярск хотод орж ирлээ. Хотын гэрэл гэгээ, уур манан савсуулсан Енисей мөрөн бүгд л Володягийн ярианаас тархинд минь буусан танил дүр зургууд .  Володя, Азагийн ээж нь нас барж гэрийхэн нь Донецк нүүсэн юм. Ингэж бид хоёр айл гэр болсон юм даа, эндээ хэдэн жил наймаа хийж байгаад Азагаа аваад Монгол уруугаа буцна даа гэснээр бид 2-ын яриа өндөрлөсөн юм.

Галт тэрэг зогсоход Володя хэдэн цүнхтэй юмаа барьсаар буулаа. Би түүнийг үдэхээр цонхоор харж суутал галт тэрэгний цонх болгоныг нүдээрээ нэгжин харж яваа бүсгүйг олж харлаа. Мөн дөө Аза мөн байна гэсэн бодол зурсхийв. Богино нэхий дээл өмсч, ноолууран алчуур зүүж буржгар хар үс дух уруу нь унжсан үзэсгэлэнтэй гэж хэлж болохоор бүсгүй харагдлаа. Удалгүй Володя цүнхтэйгээ чирсээр буухад миний таамагласан бүсгүй гүйж ирсэнээ хүзээнээс нь зүүгдлээ. Цонхны цаанаас сонсогдохгүй ч гэсэн баяр хөөрөөр бялхсан царайнуудыг би харж байлаа. Володя Азад тэврүүлж байхдаа харцаараа намайг хайж олоод Миний Аза чинь энэ шүү дээ гэх шиг харж билээ. Галт тэрэгний зогсоол дээр цас бударсаар л...
Хэдэн цүнхтэй юмаа дамжлан цаашаа явж байгаа эрэгтэй, эмэгтэй 2 хүний дүрс гудамжний гэрэлд улам холдсоор л.. Миний дотор нэг л сайхан уянгалаг аяс эгшиглэх шиг санагдаж билээ.

П. Батзориг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.