
Хэзээ ч давтагдашгүй БИ хэмээх бодьгалаас хүн тѳрѳлхтѳн бүрэлддэг. Бие биетэйгээ яг адилхан байх боломжгүй бидний амьдрал бие биенээсээ дэндүү хамааралтай. Бусдад таалагдаж амьдрах, бусдад муу хэлэгдэхгүй бас муу үзэгдэхгүйг хичээх амьдрал ѳѳрийн хэмнэлтэй. Ѳѳрийн биеийг ихэд бодож, ѳрѳѳл бусдаас тодорч амьдрах хүсэл зовлонгийн нэгэн шалтгаан болдог. *НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА Сошиал сүлжээнд ѳѳрийгѳѳ их нѳлѳѳтэй […]