04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

“МОНГОЛД-2”- Иргэншил

Гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа хэрэг болох болов уу? гэсэн үүднээс цаг заваа заран энд тэндхийн албан газруудаар орж зарим нэг хүнтэй уулзаж ярилцсанаа сийрүүлж байгаа билээ.

Энэ удаа би гадаадад төрсөн бяцхан хүүхдүүдээ хэрхэн бүртгүүлэх, үүнийг даган гардаг зарим нэг асуудлыг тодруулъя гэж бодлоо.

Тэгээд нисэхийг шинэ спортын ордны баруун талд байрлах ГИХАЭГ (Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар) -аар орж Цагаачлал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Батбилэгтэй уулзлаа.

БЭ (Орлоо-Инфо): Гадаадад ажиллаж амьдардаг Монголчууддаа зарим нэг мэдээлэл өгөх гэсэн юм. Хэдэн зүйл асууж болох уу?

Х.Б:   Болно. Та яг ямар мэдээлэл авах гэсэн юм бол?

БЭ (Орлоо-Инфо): Нилээн хэдэн асуулт байна. Гадаадад төрсөн монгол хүүхдүүдийг энд хэрхэн бүртгэх вэ?

Х.Б:   Аль оронд төрснөөс шалтгаалдаг. АНУ-аас бусад оронд төрсөн хүүхдийг тухайн орон шууд иргэнээрээ авдаггүй. Тийм учраастухайн оронд суугаа манай элчин сайдын яаманд МУ-ын иргэнээр бүртгэн авдаг. АНУ бол тэндээ төрсөн хүүхдийг шууд иргэнээрээ бүртгээд авчихдаг учраас энд яг гадны харъяат шиг байна. Гэхдээ төрсний гэрчилгээг нь үзүүлээд Монгол хүний бүх л бичиг баримтыг авч болно.

БЭ (Орлоо-Инфо): Манайх тэгээд давхар иргэншлийг зөвшөөрч байна гэсэн үг үү?
Х.Б:   Үгүй. Гэхдээ одоо байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд хүүхдийн хувьд их уян бодлого баримталж байгаа. Эцэг эхийн аль нэг нь гадаадын харъяат байсан ч адилхан.

БЭ (Орлоо-Инфо): Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Х.Б:   Манай веб хуудсаар ороход бүх зүйл ойлгомжтой тул энд яриад яахав. Та харин өөр асуулт байвал асууж болно.

БЭ (Орлоо-Инфо): Гадаадхүн монголхүнтэй гэр бүл болсон тохиолдолд ямар бичиг баримтыг яаж хөөцөлдөх вэ? Гадаадад суугаа нутаг нэгтнүүдэд маань хэрэгтэй байж мэднэ.
Х.Б:   Энэ бас их энгийн. Юуны урд гэрлэсэн, гэрлэлтээ батлуулсан байх ёстой. Тэгээд манай вэб рүү ороход болно. Байнга оршин суух эрх, мөн ажил хийх зөвшөөрлөө аваад болоо. Харин хөдөлмөр эрхлэх эрхтэй гадаад иргэдээс ялгаатай нь монгол хүнтэй гэр бүл болсноороо сар болгон төлдөг 288000 төгрөгийн татвар төлдөггүй. Бусад бүх процесс нь ижилхэн.

БЭ (Орлоо-Инфо): Ер нь гаднаас ирж байгаа гадныхан болон хүүхэдтэй иргэдэд анхааруулж хэлэх зүйл юу байна?
Х.Б:   Манайханд нэг л дутагдал байна. Ерөөсөө МУ-ын хилээр орж ирсэн л бол 7 хоногийн дотор манайд ирж бүртгүүлэх ёстой. Тэгсэн тохиолдолд бид дараагийн алхмуудыг заагаад өгнө. Хилээр орж ирсэн өдрөөс 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн картаа авах ёстой. Тэгээгүйгээс болж торгуулах, заримдаа МУ-ын хууль дүрэм зөрчсөн асуудалд орж буцах тохиолдол ч байна. Үүнд гэр бүл, үр хүүхэд, найз нөхөр, хамтран ажиллах ажилтан гээд гадаадын харъяат л бол дээрх хугацаанд хамрагдана. Тэгэхээр тухайн гадаад хүнд ямар нэгэн хамааралтай монгол иргэд маань энэ тал дээр хариуцлагатай байж, цаг хугацаанд нь хийх ёстойгоо хийж, бүртгүүлэх ёстойгоо бүртгүүлчихвэл цаашдаа хэн хэндээ хүндрэлгүй амар байдаг.

БЭ (Орлоо-Инфо): За баярлалаа. Ерөнхий ойлголтоо авчихлаа.

unzagvar-copy

Одоо хүмүүст ойлгомжтой болгох үүднээс хэдэн линк зоолоо.

  1. Хэрвээ та оршин суух зөвшөөрөл авах бичиг баримт бүрдүүлэх гэж байгаа бол
    http://immigration.gov.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=18
  2. Визний зөвшөөрөл хүсэх бол
    http://immigration.gov.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=16
  3. Визний ангилал болон ямар улс визгүй зорчдог болохыг мэдэхийг хүсвэл
    http://immigration.gov.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=17
  4. Бүртгүүлэх мэдээлэл авах бол
    http://immigration.gov.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=19
  5. Зорчих үнэмлэх авах бол
    http://immigration.gov.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=130
  6. МУ-ын харъяат болох бол
    http://immigration.gov.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=34
  7. МУ-ын харъяатаас гарах бол
    http://immigration.gov.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=36
  8. Му-ын харъяатаа сэргээлгэх бол
    http://immigration.gov.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=35
  9. Гадаадын иргэнийг урих бол
    http://immigration.gov.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=15
  10. Үйлчилгээний тарифыг харах бол
    http://immigration.gov.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=22
     эдгээр линкүүдэд хандана уу.

Гадаад иргэншилтэй Монгол хүүхдэд “гарах-орох” визийг үнэгүй дарж өгдөг юм билээ.

Эндээс үүдээд МУ-д гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх болон хөрөнгө оруулах талаар бас бага сага ч болов мэдээлэл хэрэгтэй юм байна даа гэж бодоод би Гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх газрыг зорьсон юм.
Юмыг яаж мэдэхэв. Гадаадад амьдарч байгаа Монголчууд маань сэргэлэн юм чинь гадаад найз нөхдөөсөө хөрөнгө оруулах сонирхолтой хүн олвол нэг ч гэсэн асуудал нь гарын дор байг гэж бодсон хэрэг л дээ.

Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрыг олж очлоо. Тэнд бүх юм товч бөгөөд тодорхой юм байна.

Хэрвээ та МУ-д гадаадаас хөдөлмөр эрхлэх хүн урих гэж байгаа бол
http://www.hh.gov.mn/?page_id=2521

Гадаад хүндээ хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өвөх эсвэл зөвшөөрлийг сунгах гэж байгаа бол
http://www.hh.gov.mn/?page_id=2523

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусаад хасалт хийлгэх бол
http://www.hh.gov.mn/?page_id=2525

эдгээр линкүүдэд ороход л болох юм байна. Тэгээд түрүүний миний хэлдэг ГИХАЭГ очиж зохих визээ хүсэхэд тухайн хүнийх нь МУ-д хамааралтай түүхийг нь судлаад болдог юм байх шүү хүмүүс ээ.

Манай төрийн эрх мэдэлтнүүд саяхан АНУ-ын Вашингтон хотноо АНУ-д амжиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа уулзахдаа энэ талаар бас цухас дурдсан байна.

Үүнд иргэн Наранцэцэгийн

-      Миний охин энд 3 ихэр хүүхэд төрүүлсэн. Тэгэхээр давхар иргэншлийн талаар манай төр ямар бодолтол байдгийг асуухад
УИХ-ын дэд дарга С.Баярцогт
-      Манай МУ 2 том гүрний дунд байрладаг. Тэгэхээр давхар иргэншлийн талаар тусгай бодлого явуулж, болгоомжтой хандахгүй бол болохгүй. Тэр гадаадад төрсөн (АНУ-д) хүүхдүүдийн хувьд бид давхар иргэншлийг зөвшөөрөөгүй ч хөнгөлөлтэй хандах нь зөв гэж үзсэн гэж хариулж байна.

Та бүхэн http://orloo.info/videos?task=video&id=7634  энэ линк рүү орж UMON ТВ-ийн нэвтрүүлгийг дахин үзэж болно.

За одоо МУ-д суугаа АНУ-ын Элчинд хүүхдийнхээ паспортыг сунгуулсан нэгэн хэрэгтй түүхийг өгүүлье.

Х бүсгүй АНУ-д нилээд хэдэн жил амьдраад эх орондоо иржээ. Эх орондоо ирэхдээ АНУ-д төрсөн хөөрхөн охинтойгоо ирж. Тэгээд энд ирсэн хойноо Монголын төрөөс хүүхдэд үзүүлж байгаа тусламж, халамжуудыг авах эмнэлэгт үзүүлэх, сургуульд бүртгүүлэх гээд Монгол хүүхдийн эдлэх ёстой бүхий л эрхийг эдлүүлэхийн тулд яг дээрх замаар хөөцөлдөн Монголын иргэн болгосон байна. Энэ нь Х бүсгүйд тийм ч хүндрэлтэй байсангүй. Харин охиных нь АНУ-ын иргэншилийн паспортын хугацаа дуусах дөхөх тусам сэтгэлд нь нэг зовиур хургасаар байсан гэнэ. Энэ юун зовиур вэ? Энийг хэдүүлээ сонирхохоор шийдлээ.

БЭ (Орлоо-Инфо):   Ямар ч байсан охиныхоо паспортыг сунгаж чадсан юм байна. Энэ явц чинь гадаадад суугаа монголчуудад маань хэрэг болж магадгүй мэдээлэл учраас танаас хэдэн зүйл асуух гэсэн юм. Та дургүйцэхгүй биз дээ?
Х:   Юундаа дургүйцэх вэ дээ. Хүнд л хэрэг болж байвал болох нь тэр. Ямар хууль зөрчсөн биш.

БЭ (Орлоо-Инфо):   Яг тэр санаа зовниж байсан хэсгээс эхлэх үү? Ямар зовнил билээ?
Х:   Хаанаас ч эхэлсэн би өөрийн амьдралын зах зухаас ярих л юм байна. БиАмерикт байхдаа нэгэн залуутай хамтран амьдарч байлаа. Тэр бид хоёрын хэн хэн маань гэр бүлтэй байгаагүй ч бид гэр бүл зохионо гэсэн үг биш шүү дээ. Тэгээд бид дундаасаа хөөрхөн охинтой болсон юм. Хэн хэн маань бизний хугацаа дууссан тул “хар”-аар амьдарч байсан ч би төрүүлэхээр шийдсэн. Тэр маань ч оносон гэж боддог. Тэгтэл охины төрсний гэрчилгээн (АНУ-ын гэрчилгээ) дээр бид хоёрын нэр бичигдсэн байдаг юм. Тухайн үедээ анзаарсангүй. Бичүүлж л орхив. Охин 2 нас хүрэх үеэс бид тусдаа амьдрах болсон. Гэхдээ нэг хотод. Тэр охин дээрээ хаа нэг л ирдэг байлаа. Тэгээд охин маань 4 нас хүрэх үед надад нутаг буцах зайлшгүй шалтгаан гарлаа. Охиндоо паспортыг нь аваад ирсэн. Охины эцэг тэндээ үлдсэн юм.
Энд ирээд 5 жил болоход охины паспортын хугацаа дуусах дөхсөн. Түрүүний санаа зовнисон гэдэг нь ердөө л охиныхоо АНУ-ын иргэншлийг хадгалах юмсан гэсэн зовнил л доо. Цаашдаа охинд маань хэрэгтэй юм болов уу л гэж бодсон хэрэг. Эх хүн болгон л ингэж бодох байлгүй дээ.

БЭ (Орлоо-Инфо):   Тэгэх байхаа. Тэрний буруу ч гэж юу байхав дээ.
Х:   Тэгсэн чинь АНУ-ын элчин дээр тухайн хүүхдийн эцэг эх хоёр нь заавал ирэх ёстой байдаг юм байна. Нээрээ л бодоод байхад тэндээс (АНУ) анх паспорыг нь авахад эцэг нь хаа байна. Энэ хүн заавал ирэх ёстой гээд эцгийг нь нэг өдөр дагуулж очиж авч байсан юм. Яг тэрийгээ л эндхийн консул шаарддаг юм билээ. Өөрөөр хэлвэл төрсний гэрчилгээн дээр нэр нь бичигдсэн хоёр хүн заавал байх ёстой гэдэг юм билээ. Нөгөө залуудаа учраа хэллээ. “Би энэний төлөө буцаж чадахгүй ээ” гэсэн хариу авсан. Тэр хүний буруу ч бас биш л дээ. Тэгээд ч энэ гол биш. Тэгж, тэгж нэг өдөр дугаар авч охиноо дагуулаад орсон. Дотроо бол “Өгвөл тэр биз. Өгөхгүй бол одоо яая гэхэв” гэж бодсон. Тэгээд орсон чинь орчуулагч бүсгүй нь “энэ төрсний гэрчилгээн дээр нэр нь байгаа хүмүүс заавал ирэх ёстой” л байна. Хамаг учраа түүнд хэлтэл “та энэ анкетыг

statment

бөглөөд энэ “statement of special circumstances”гэсэн хэсэгт өөрийнхөө байдлыг дэлгэрэнгүй бичээрэй. Консул хүлээж авах эсэхийг мэдэхгүй. Хэрвээ таныг хүлээж авбал та учир байдлаа яриарай. Консул шийдвэр гаргана” гэсэн. Тэгээд удалгүй консул ирж надтай ярилцаад миний аргагүй байдлыг ойлгон нөгөө анкетэн дээр манайхаар бол цохолт хийгээд ажлын 10 хоногт ирж аваарай гэснээр охиндоо энэ удаад паспортыг нь авч чадсан. Харин гарах элчингээс гарах гэж байхад орчуулагч бүсгүй “Та хүүхдийнхээ гэрчилгээг солиулж эцгийнх нь нэрийг хасуулмаар юм байна даа” гэсэн. Тэгээд сольж болдог эсэхийг судлах гэж байна. Дараагийн удаа (5 жилийн дараа) гэхэд охин маань ухаан орчихно.

БЭ (Орлоо-Инфо):   Болох болов уу?    
Х:   Болох байх аа.Охиныхоо паспортыг авсаад их итгэл төрөөд байгаа. Тэгээд баярласандаа мэдэхгүй нэгэнд нь хэлж өгөх юмсан гээд хэл загтнаад байсан юм. Ашгүй тантай таарлаа. Над шиг будилсан нэгэн байгаа байлгүй гээд Х бүсгүй ихэд жаргалтай байгаагаа нуугаагүй юм.

Энэ бүсгүйтэй уулзчихаад МУ-д суугаа АНУ-н элчин сайдын яам руу гүйчихлээ. Тэгээд байдлыг асуувал доорхи хоёр сайтаас ороод бүх мэдээллээ ав гэлээ.

http://mongolia.usembassy.gov/
http://www.ustraveldocs.com/mn/

Магадгүй зарим хүнд нь хэтэрхий ойлгомжтой, амархан мэт санагдавч зарим нэгэнд нь хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
АНУ-д төрсөн хүүхдүүд маань АНУ-ын иргэн гэж явдаг учраас Америк иргэдэд үзүүлэх үйлчилгээнд хамрагдан цаг авч Даваа, Пүрэв гаригуудад 13.00- 15.00 цагт асуудлаа шийддэг юм билээ.

Орлоо-Инфо-гоос явуулж байгаа “Монголд” нэртэй мэдээллийн цуврал нийтлэлд ямар мэдээлэл авахыг хүсэж байгаагаа сэтгэгдэлээр үлдээгээрэй ...

Та бүхэнд амжилт хүсье!

Т.Бум-Эрдэнэ. 2013. 3 сар. УБ хот.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.