04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

МӨРӨӨДӨЛ

Мөрөөдөл минь хөлгүй
Мөрөөдөл минь гаргүй
Мөрөөдөл минь хязгааргүй
Мөрөөдөл минь хиргүй

                                                              Шунал дүүрэн мөрөөдөлд хүрэх
                                                              Шулуун дардан зам үгүй ээ
                      Мөрөөдөл минь нулимас үгүй
                      Мөрөөдөл минь зүйдэлгүй
                      Мөрөөдөл минь уйтгаргүй
                      Мөрөөдөл минь миний л мөрөөдөл өө

Эцэс төгсгөлгүй мөрөөдөл минь
Энхэл донхолыг туучих

Чанарлаг тансаг эдлэл шиг
Чамин хийцэт урлал шиг

Мөрөөдөл минь жигүүртэй
Мөрөөдөл минь үндэстэй
Мөрөөдөл минь амьтай
Миний мөрөөдөл мөнхийн голтой

Уртаас урт чинхүү мөрөөдөл минь
Униар татсан талын салхи шиг

Сиймгэр үймгэр үүлэн лугаа
Сийрэг ч юм шиг нягт ч юм шиг
Сацарсан алтан наран мэт
Дурлалцсан хоёр хос мэт
Цоглогоос цоглог өнгөлөгөөс өнгөлөг
Цолмон од шиг миний л мөрөөдөл өө
Мөрөөдөн хүсэх юмтайдаа
Мөлхөж хүрэх зорилготойдоон
Амьдрал минь үргэлж гэрэлтэй
Амьд яваа минь миний агуу том мөрөөдөл өө

Хулганайн Тэргэл


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.