04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Буцаад ирэхгүй одсон тандаа...

Буянтай буурал ээжийг минь
Бурхан дуудаад аваад явав
Буцаж хоргодохын сэтгэлгүй
Буян хишгээ үлдээгээд одов

Зүс болоод царай намба нь
Залуу гоё байсан төрх нь
Загнаж зэмлэж хэлсэн үг нь
Зангирч урсаж байсан нулимас нь

Аргадаж эвийлж байдаг байсан нь
Амтат хоолоо барьж байсан нь
Олон хүүхдүүдээрээ бахархаж байсан нь
Оройн дээд бурхандаа залбирч байсан нь

Сэтгэл зүрхэнд минь мөнхрөн хадагдав
Сүүдэр минь болж дэргэд минь үлдэв
Буурал үстэй жижигхэн ижий минь
Буцаж бидэндээ ирэхийг нь ерөөв

Нар дагаад буцсан ижий минь
Намрын цагийг үлдээгээд явав
Зулайгаа гишгэлж төрсөн хүүхдийнхээ зүрхэнд
Зул болж мөнхөд үлдэв, ум маa ни бадми хум

Анд нөхөр Сэмжэдийн маань ачлалт эх Дашбалбарын Мягмаржав агсаны гэгээн дурсгалд энэхүү шүлгээр сэтгэлийн зул өргөмүү.

Ум маа ни бадми хум.

Хулганайн Тэргэл 08-15-2009


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.