04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Шинэ номын өргөл

"Үгүйлэн санана" хэмээх нэгэн сайхан нэвтрүүлгээр Дашнямын Нарантуяа хэмээх эгэл атлаа эгэлгүй эрхэм  энэ эгчтэй эчнээ танил болж  шантрашгүй их хүсэл мөрөөдөл, дайчин занг нь бахархаж байж билээ. 9 сарын 18-нд Нарантуяа эгчийн "Амин Туульс " хэмээх   нэгэн шинэ номыг  эх барьж авах номын хуримд оролцох аз завшаан надад тохиосон юм. Энэхүү номд зохиогчийн маань нэгэн жарны амьдралыг туулж өнгөрөөхдөө өөртөө тохиолдсон гунигтай агаад жаргалтай мөч, мөн амьдралын олон бэрхшээлийг хэрхэн давж  гарснаа залуус бидэнд сургамжтайгаар шүлгэлэн өгүүлсэнээрээ онцлог юм. Жирийн ятгачин охин монголын соёл урлагийн ертөнцөд орлогч сайдын сэнтийд хүртэл заларч, хүсэл мөрөөдөлдөө үнэнч агаад хөдөлмөр зүтгэл байвал хүн гэдэг ямар их амжилтанд хүрч болдогийг та энэ номыг уншаад мэдрэх болно. Эмэгтэй хүний олон сайхан чанар цогцлоосон хүнийг сайхан эмэгтэй гэж хэлдэг болов уу.

Дуулж, хуурдаж ,  бүжиглэн, жүжиглэж, үйл мэтгэж, үг урлан, нас ахилаа гээд өөрийгөөн үл хаялгүй улам ирлэн хурцалж буй ийм хүмүүсийг хархад үүнээс илүү төгс сайхан гэж өөр юуг хэлхийг мөхөс би үл мэднэ. Oлон сайхны дундаас дотроосоо гэрэлтэн буй тань харагдах сайхан эгч, ээж танд хүсэл мөрөөдөл тань улам бадарч эрүүл энх амьдрахын ерөөл өргөмүү.

Нэгэн жарны амьдрал үүрсэн таньд

Туулж өнгөрүүлсэн нэгэн жарны амьдрал
Туждаан баяр, туждаан гуниг байгаагүй ээ
Тэнгэр алдлан дэрвэж өссөн балчир нас
Тэвдэж сандарч, хөөрч онгирсон дэврүүн үе

Чармайлт мэрийлт,нийгмийн идэвх дунд үдсэн
Чангарч хүн болох гэж хичээсэн сурагч ахуй цаг
Оюутны ширээ,намарын ажилд
Онгод шүлэг шиг хөглөгдсөн залуу нас

Хайрын болзоо, халуухан бүжиг, хаврын ажил
Амрагийн үнсэлт, ханийн заяатай учруулсан залуу нас бүгд таных байлаа
Анхны үрийн час хийсэн дуунаар
Амьдралын жинхэнэ жаргалыг амсаж

Өөрөөрөөн гоёж, ядархыг умартаж өнгөрүүлсэн
Өнгөлөгөөс өнгөлөг, бардамнал дүүрэн залуу нас бас л таных байлаа
Урлагаар өвчилж, сэтгэлдээн жигүүр тээсэн он жилүүд
Уйдах,гуниглахын завгүй өнгөрөөсөн урт атлаа, богино мэт хөвөрсөн жилүүд

Жирийн хөгжимчнөөс сайдын сэнтийд хүртэл заларсан ч
Цамаархан,омогшиж яваагүй оргил нас бас таных байсаан ...
Хийх л ёстой бүгдээ хийсэн шиг хийх гэж
Хэсэгхэн зуурын зовлонг өшигчөөд гарсан дурсамжууд
Жаргалд бялуурч, зовлонд сөгдөөгүй

Жавхаа төгс, бахархал дүүрэн үе таныхаа
Хүн байхын эрхэм чухалыг өөртөөн болоод бусдад мэдрүүлсэн таньд
Хүндлэл бахархалаар дүүргэн шүлгэн титэм зангидаж тэргүүнд тань өмсгөе
Хүсэл мөрөөдөл дүүрэн жигүүр тань бүү цуцаг ээ!

09.18.09 Хулганайн Тэргэл


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.