05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

2009 оны Америкийн Шилдэг Бүжгийн Хамтлаг

Намайг арван жилд байхад л манай байрныхан танай байрныхантай бүжгээр өрсөлдөнө, маргааш хичээл тараад цэцэрлэгт тулаантай шүү! гээд л их л хөөрхөн тэмцээн болдог байж билээ. Охидууд, хөвгүүд гэлтгүй бүгд холилдож, эсвэл дангаараа охидоороо, эсвэл дан хөвгүүд гэж хэд хэдээрээ баг болж хуваагдаж байгаад л, тэр үеийн айхтар том систем хөгжмөө цэцэрлэгийн арын хаалганы хажуугийн хавтан дээр хамаг чангаар нь орилуулж байгаад л, бүжгээр ана мана тулалддаг байсныг та санаж байна уу? Одоог бодвол чөлөөт цагаа ёстой зөв өнгөрөөж байсан юм шиг байгаа юм. Энэ дурсамжаа дурдсаны учир гэвэл өнөөдөр та бүхэндээ Америкийн Бүжгийн Шилдэг Хамтлаг шалгаруулах "America's Best Dance Crew" (ABDC нэрээрээ алдартай) ТВ Шоу тэмцээний өнгөрсөн 3 дугаар season-ы ялагч болох "Quest Crew" хамтлагын гайхалтай тоглолтуудыг толилуулах гэсэн юм.

Эхлээд энэхүү тэмцээний талаар товч дурдахад MTV сувгаар анх гарч эхэлснээс хойш өнөөг хүртэл нийтдээ 3 season буюу 24 эпизодыг үзэгчдээ хүргээд байгаа билээ. Тэмцээний гол зорилго нь Америкийн Гудамжны Бүжгийн Шилдэг хамтлагийг шалгаруулах явдал бөгөөд түрүүлсэн хамтлагт 100,000 долларын шагнал өгдөг байна.

Одоо харин энэ шоуны 3 дугаар сезоны ялагч Quest Crew хамтлагын талаар товч дурдая. Энэ хамтлаг нь анх Калифорни мужын Лос Анжелес хотод үүсэн байгуулагдаж байсан бөгөөд дан Ази гаралтай Америк гишүүдээс бүрдсэн байдгаараа бусад хамтлагуудаас онцлог юм. Гуравхан сарын өмнө буюу 3 сарын 5нд энэ хамтлаг маань Америкын шилдэг бүжгийн хамтлагаар шалгарснаар тэдний гайхалтай ур чадвар, авъяас нь албан ёсоор олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

Бас нэг сонирхолтой зүйл хэлэхэд энэ хамтлагт 10 идэвхитэй гишүүн байдаг бөгөөд тэдний 5 нь Америкын хамгийн том бүжгийн шоу тэмцээн болох "So You Think You Can Dance" (SYTYCD) тэмцээнд оролцож зарим нь бүүр финалд хүртэл шалгарч байжээ. Би лав 2 гишүүнийг нь тодоос тод санаж байна. Нэг нь Доминик (SYTYCD season-3-ын финалист), нөгөө нь Хок (мөн л season-3-ын финалист). За та зүгээр л доорхи бичлэгүүдийг үзээд л ямар авъяаслаг залуус болохыг нь харна даа.

Сонин байж магадгүй гэж бодоод энэ тэмцээний (ABDC) 3-p сезоны аман хүзүүнд орсон, өөрөөр хэлэх юм бол Quest Crew-гийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан Охидын Beat Freaks хамтлагын бичлэгүүд давхар орууллаа шүү.

ABDC тэмцээний season 3 - Quest Crew хамтлагын бүх тоглолтууд (Дан бүжгийг тасдаж цуглуулсан хувилбар)

ABDC тэмцээний season 3 - Beat Freaks хамтлагын бүх тоглолтууд (Дан бүжгийг тасдаж цуглуулсан хувилбар)

ABDC тэмцээний season 3 - Quest Crew хамтлагын бүх тоглолтууд (Бүрэн эхээрээ - Бүжгийн үзүүлбэр тус бүрийн бэлтгэл, Жинхэнэ тоглолт, Шүүгчдийн санал бодол)

http://www.tsegmee.com/2009/06/2009-quest-crew.html


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.