04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Би ер нь хэзээ Монголдоо очих юм бол ?

Сая нэг андтайгаа мессенжердэж суусан чинь анд маань "чи хө хэдийгээр ирэх санаатай байна?" хэмээн энгийн хэрнээ, ярвигтай асуулт нэгийг тавив аа. Тэгсэн би "Харин л дээ, бодоод л байна" гэж хэлснээ "Сургуулиа төгсчөөд, хэдэн төгрөг цааш нь хийчээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажиллaчиxаад очдог юм билүү!?" гэж нэлээн бодлогшронгуй бас нэг бодлын эргэлзэнгүй хариулж байх юм. Урьд нь чинь бол нэг жилийн дараа эсвэл сургуулиа төгсөөд л шууд чавхдаад очино гэж ам бардам хэлдэг байлаа. Тэгэхээр яалт ч үгүй миний энэ хариултанд эволюци явагдсан байгаа биз? Тэгээд яахав угийн юм хумны үзүүр, үндсийг олох гэж ухаж төнхдөг зангаа гаргаж ер нь яагаад би ингэж хариулах болсон шалтгаанаа өөрөөсөө хайж эхлэв ээ. Хараад байхад миний энд туулж өнгөрүүлж байгаа амьдрал, сурж мэдэж, үзэж харж байгаа зүйлсээс шалтгаалаад энэ хариултанд нэлээн өөрчлөлт орсон шинжтэй харагдаж байна. Жишээ болгож миний түүхийн хэдэн хуудсыг сөхөж үзэцгээе л дээ.

Ажилчин анги болсон түүх буюу дайны өмнөх он жилүүд

Хэхэ. Энэ Цэгмээ одоо юун дайны он жилүүд болоод явчихав гэж уншигчид маань ангайж магад. Яахавдээ цаад чинь сургуульд сураад, хажуугаар нь ажил хийж байх үеээ хүнд цаг үе хэмээн үзэж дайнтай зүйрлэсэн болой. Үнэндээ хар ажил хийж байсан ч гэсэн дайны өмнөх он жилүүд (үсрээд л нэг жил байх шүү хэхэ) бол үнэхээр бодож санах зүйлгүй, урсгалаараа явсан дүнхүү цаг үе гэж хэлж болох юм. Энэ түүхэн үед амьдарч байхад андууд маань Чи хэзээ ирэх вэ нөхөөр ? гэж асуухаар хэдэн ногоон цааш нь хийж, санхүүгийн эрх чөлөөтэй болчоод л шууд нутаг буцна даа хэмээн эргэлзэх зүйлгүй шууд хариулдаг байлаа. Яахавдээ тэр үед юм үзээгүй, улаан нялзрай амьтан байсан болохоор хэдэн ногоон хийх нь л хамгийн чухал зүйл байлаа шүү дээ. Гэхдээ энэ сонирхол маань нэг их удаан үргэлжилсэнгүй ээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нөгөө нүд нь нээгдэж, чих нь онгойно гэгчээр ингэж хэдэн ногооны төлөө амьдралынхаа хэдэн жилийг үр ашиггүй зарцуулмааргүй санагдаж ямар ч л байсан хажуугаар нь өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойр дотныхоо анд найзууд, ах эгч, аав ээжийнхээ дэмжлэгтэйгээр хальт мульт ойлгож авлаа.

Ажилчин-Оюутан ба Дайны он жилүүд
Ээ дээ мөн ч ширүүн цаг үе дээ. Тэнд ч бөмбөг дэлбэрээд энд л ч сум шунгинаад л.Оюутан болсон эхний жил бол үнэхээр буугаад өгчиxмөөр хүнд жил байсааан нуугаад юукэв. Гадаад оронд, гадаад хүмүүсийн дунд, гадаад хэл дээр хичээл заалгана дээрээс нь амьдрах орон байр, амандаа хийх үмх талхныхаа мөнгийг олох гэж зайлшгүй ажил хийх хэрэгтэй болно гээд л. Бэрхшээлүүд (бөмбөг) тал талаас дарамтлана (бөмбөгдөнө) шүү дээ. Энэ үед андууд маань Чи Хэзээ ирэх вэ ? гэж асууухад бараг л үгийн зөрөөгүй Сургуулиа төгсөөд л шууд хариx минь өөр яриа байхгүй гэдэг байлаа. хэхэ.

Aрхаг оюутан ба Дайны сүүлийн он жилүүд

Сургуулийн маань эхний жил үнэхээр хэцүү байсан ч хал үзэж халуун чулуу долоосон аав, ээж, ах эгч нарынхаа алтан зөвлөгөөгөөр тэр дайны шуурганыг давж чадсан гэж боддог шүү. Үнэндээ дайн ч дуусаагүй л байгаа л даа. Гэхдээ яахав нэг үеээ бодвол ахын (миний) цочроо нь гараад ч тэр үү бэрхшээл тулгархад гөлийчөөд унуул унаад, давуул даваад л ер тоосон шинжгүй цааш алхдаг болчихсон байна билээ. Энэ үед буюу өнөөдөр анд маань асууж байна аа. Миний найз хэзээ ирэх санаа байна аа ? гэхэд Сургуулиа төгсчөөд, тодорхой хэмжээний санхүүгийн хуримтлал үүсгэчихээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ ажил хийчээд очдог юм билүү гэж хариуллаа. Та анзаарсан бол Чи хэзээ ирэх вэ гэдэг асуултанд үе болгон өөр өөр хариулт өгсөн байгаа биз. Эхлээд бол мөнгөтэй л болчихвол явлаа гэдэг байж. Дараа нь Сургуулиа төгсчихвөл явлаа гэдэг байж. Харин одоо бол сургуулиа төгсчөөд, мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилчаад очдог юм билүү гэж хариулжээ. Уул нь бол хэн ч гэсэн намайг зөв л хариулж байна гэж хэлэх байх л даа.

Гэхдээ өнөөдрийнхөө энэ бичлэгээр би ямар санааг хамгийн гол нь гаргах гэсэн гэхээр Ер нь хүний хүсэл барагддаггүй юм чинь ингээд л цаашаа энэ орчиндоо улам дасан зохицоод амьдраад ирэхлээр хүсэл зорилго нь улам нэмэгдээд, нөгөө нутагруугаа буцах хугацаа маань улам хойшлогдоод байх болов уу яах бол гэж бодох боллоо. Би хэзээ Монгол явах юм болоо гэсэн асуултын хариулт маань улам л олон шалтаг шалтгаантай болоод, улам л бүрхэг болоод байгаа юм шиг санагдаад байх юм. Aягүй бол сургуулиа төгсөөд, мэргэжлээрээ нэг сайхан ажилтай болоод авдаг, тэр үед энэ асуултыг дахин асуухад бас л шинэ хүсэл, шинэ зорилго нэмэгдчихсэн явж байх юм биш биздээ. Уул нь бол бие минь энд ч, сэтгэл минь Монголдоо л доо гэхдээ л ахиад ийм боломж олдоо ч билүү гэж бодохоор л нутаг явах хүсэл маань хазаарлагдчихаад байх юм. Ер нь бодоод байхад манай зарим Монголчуудын нутаг буцахгүй байгаа гол шалтгаан энэ л байх аа даа.

Ингэхэд Та ер нь хэзээ Монгол явах гэж байна ?

www.tsegmee.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.