03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Хамтдаа Нэг Шүлэг Тэрлэх үү?

Хүн болгон өөр өөрийн гэсэн баримталдаг зарчимтай (Би л зарчим гээд бгаа юм шүү, мөрдлөгө ч гэж болно). Дотроо л бодож, өөрийгөө л хурцалж явдаг болохоос биш тэдгээр зарчимуудаа тэр болгон ил гаргаад байдаггүй. Яахав ойр дотныхоо хүмүүстэй хуваалцаж байгаа байх л даа, гэхдээ бүгдэд хараахан хүрч чадахгүй байна. Тэгэхээр хүн бүрийн тэр олон сайхан зарчмуудыг нэгтгэж нэг шүлэг болгон олонд хүртээлтэй болгож чадах юм бол гүэй мөн ч их хэрэгтэй эд болно доо. Зарчим бол товч бөгөөд тодорхой байдаг (жишээ нь би тийм хүн байхыг хүснэ, би ийм зантай байхыг боддог, би тэрийг тэгэж үздэг гээд л), тэгэхээр шүлэг л хамгийн тохиромжтой хэлбэр юм байна.

Гэхдээ энэ шүлэгний хамгийн гол онцлог нь нэг хүн зохиох биш бүгдээрээ хамтран зохиоход л оршиж байгаа юм. Ингэснээрээ бас "нэг шүлэгний ард нэг л зохиолч байдаг" гэсэн хуучин сэтгэлгээг халж, ер нь яагаад хүн бүр зохиолч нь болж нэг шүлэг хамтран бичиж болохгүй гэж гэсэн санааг ч гаргаж ирж байна.

Тэгээд ч нэг зохиолчийн бичсэн шүлэг тухайн хүний л дотоод ертөнцийн нэгээхэн тусгал байдаг болохоор уншигч бүрт адил биш хүрдэг. Харин олуулаа нийлж зохиох юм бол, хүн бүрийн санаа шингэж айхтар сүрхий шүлэг гарч ирэх юм шиг санагдаад болдгүй ээ. Бүгдээрээ нэг туршаад үзэх үү?

Дээх нь би баримталдаг зарчимуудаа нэгтгээд "Би хүн шиг л хүн байхыг хүснэ" (Нэрэн дээр нь дараад бүхлээр нь уншаарай) нэртэй нэг шүлэг бичиж үзсэн юм. Уншаад байхад наддаа л дажгүй шүү. Тэгээд бодлоо л доо, ер нь энэ шүлэгний гарчигаар та бидний одоо хамтран бичих шүлэгээ нэрлэвэл яамар вэ ? гэж танаас асуух гэсэн юм. Энэ гарчигыг сонгосон учир нь - бидний тэр мөрддөг зарчимуудын эцсийн цэг нь тэр "Төгс Би" гэдэг хүн л бий болгоход л оршдог болохоор энэ нэрийг сонголоо. Санаа оноо байвал сэтгэгдэл дээр үлдээгээрэй!

Ингээд та бидний хамтын бүтээл болох "Би Хүн шиг л Хүн Байхыг Хүснэ" шүлэгээ эхлүүлж өөрийн зохиосон дөрвөн мөртөө доор хавсаргав.

"Би Хүн шиг л Хүн Байхыг Хүснэ"

Мөнгөнд хэт их шуналгүй

Мөрөөдлөөсөө хэт их хазайлгүй
Ярихаасаа илүү санаснаа биелүүлж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ (Цэгмээ)
...
...
Харин үргэлжлэлийг та бичнэ шүү!

Товч заавар:
1. Та зохиосон шүлгээ сэтгэгдэл дээр үлдээгээрэй (би бүх шүлгийг нэгтгэж байгаад үндсэн шүлэгт хавсаргана аa)
2. Дөрвөн мөрт л хамгийн тохиромжтой хэмжээ гэж бодож байна (Гэхдээ хүсвэл урт ч байж болно дөө)
3. Заавал толгой холбох, сүүл ижилтгэх (өөр юу юу билээ хэхэ) гэх мэт бусдын арга барилыг хэрэглэх шаардлагагүй. Хүссэнээрээ л бичээрэй
4. Гарчгийн талаар сэтгэгдэл үлдээгээрэй
5. Таны бичсэн шүлгийн ард таны нэр байх болно 

Бид өөрсдийгөө зохиодог, Бид амьдралаа зохиодог, Бид ирээдүйгээ зохиодог

Тийм болохоор хүн болгон зохиолч!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.