05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (2 хэсэг)

3. Америк залуус - Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж чаддаг хүмүүс

(Очих газар #1) 8 настай балчираас наян настай өвгөн хүртэл кофе шоп гэгч, бөгс эргэх зайгүй шахам газар орчихоод л кофе, чихэр жимс, боов боорцог эргүүлэнгээ, буу халаад суугаад байxыг нь яана гээч. Ялангуяа нөгөө ид шоуддаг (манай гаригийн хэллэгээр) насан дээрээ яваа залуус чинь энэ сонин жигтэй газарт чинь сүргээрээ бэлчиж байх юм билээ дээ харин ч нэг. Эндээс харахад Америк залуус архидаж, хөлчүүрхэхээс илүүтэй эрүүл, боловсон харьцааг илүүд үздэг юм уу хэмээн бодогдож байлаа. Энэ харилцааг л манайхан суралцмаар байгаа юм даа. Үнэндээ хэлэхэд найз найз л гэнэ яг сэтгэлээсээ яриа дэлгээд иймэрхүү газар ороод суучих найз хэд байдаг билээ бидэнд. Яагаад заавал архи ууж байж сэтгэлээ нээх естой юм бэ ? Нэг иймэрхүү цуглардаг газартай болчихоод л эр, эм хамаагүй бөөнөөрөө сайхан тойрж сууж байгаад амьдралын нарийн ширийн асуудлуудаа хөөрөлдөж байвал хэн хэндээ ямар их тус нэмэртэй болоо.

Манай охид, бүсгүйчүүд энэ тал дээр арай дээр байхаа. Хэхэ, харин эрчүүдийн хувьд эрүүл үедээ уулзахаараа яадаг гээч хэхэхэ. Сайн уу сайн, сайн уу сайн, юу байна юмгүй, хаачих гэж байгаан, өө ийшээ нэг юманд явчаад ирдэг юм уу, аан за баяртай, за бака (уулзалт дуусав). Тэгсэн мөртлөө л ганц, хоёр шил юм хөнтрөөд ирэхийн цагт ч би би би би ярья чи дугай байжий, Амьдрал нээрээ тээ, Би нээрээ тээ, Ээ та нар нээрээ тээ, Сэтгэлээрээ гоё байна шүү гээд л эхлэнэ шүү дээ.

bar(Очих газар #2) - Найтклаб. Залуу л хүмүүс юм хойно эндхийн оюутнууд шоудах, бүжиглэхэд нугасгүй байх нь аргагүй. Гэхдээ манай залуусаас ялгарах хамгийн том ялгаа нь тэд шоудлаа гэхэд кармаагаа хоосортол, юм хумаа ломбарданд тавин барин шоуддаггүй, уулаа гэхэд кадр тасартлаа уудаггүй юм билээ. Эндхийн залуусын нийтлэг хэрэглэдэг ундаанууд гэвэл вино,коктейл, пиав гэх мэт бөгөөд уухдаа манайхан шиг шил шилээр биш, бараг дусал дуслаар нь шахуу шимэн суудаг юм билээ.

(Очих газар #3) Янз бүрийн спортын арга хэмжээ, тэмцээнүүд. Арга ч үгүй биздээ, энэ их хөгжилтэй орон чинь спортыг төрөл төрлөөр дээд цэгт нь хөгжүүлж чадаж байгаа болохоор үзэхийг хүсэхгүй хүн хэн байхав. Энэ тал дээр бол улсаас нь маш сайн бодлого явуулж байгаа юм л даа. fansТэрнээс биш залуус нь өөрснөө явж байгаад спортод сонирхолтой болчихсон юм байхгүй. Бага балчираас эхлүүлээд спортоор нүдчихээр чинь бүүр ой ухаанд нь суучихгүй юу. Уул нь Монгол улс маань ухаантайхан шиг төрийн түшээдтэй байсан бол залуусынхаа төлөө их л зүйл хиймээр байгаа юмдаа. Ядаxдаа нэг спорт комплекс бариад өгчихөж чаддаггүй юм байхдаа.

Тэр 10 хорооллын балгас чинь уул нь спорт цогцолбор болох естой байсан юм гээ биздээ. Одоо ч гэсэн араг яс, төмөр нь хэрзийсэн хэвээрээ биз ? дуракууд юм аа даа. За яахав төр засаг нь биднээс нүүрээ буруулаад байлаа гэхэд залуус маань өөрсдөө санаачлаад янз бүрийн арга хэмжээнүүд зохиож болно шүү дээ. Жишээ нь арван жилийн залуус маань ганцхан сагс сагс гээд туйлшраад байхын оронд өөр олон төрлийн спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулж, өөрснөө идэвхитэй оролцож баймаар юм шиг. Намайг лав 10н жилд байхад гүйл мүйлт, өндрийн харайлт, энэ тэр гэхээр л еээе бөөвөө гэх нь холгүй байдаг байсандаа. Тэгсэн энд чинь ямар ч спортыг залуус нь их чухалчилж хичээллэдэг юм билээ.

education(Очих газар # 4) - Интернет - Интернетгүй бол Америкчууд амьдарч чадахгүй юм билээ. Нөгөө бидний өдөр тутам, өчнөөн цаг, хөлс мөнгө зарцуулан байж хийдэг ажлуудыг чинь эд нар онлайн хэлбэрт шилжүүлээд хаячихжээ. Юм хум худалдаж авах, хоол унд захиалах, кино, театрын билет захиалах, гэх мэт зүйлүүдийг гэртээ сууж байгаад гүйцэтгэчих юм. Тиймдээ ч тэр үү Америкчуудын компьютерын мэдлэг маш өндөр. Компутэр, интернет гэдэг юм нь энэ улсаас анх үүсчихээр чинь арга ч үгүй биздээ. Ямарч хүний өдрийн хуваарьт шүдээ угаах гэж байдаг шиг ямар ч Америк хүний өдрийн хуваарьт интернет гэдэг зүйл зайлшгүй байдаг. Зөвхөн өдөр тутмынхаа ажлыг амжуулаад зогсохгүй бас ном сонин унших, судалгаа шинжилгээ хийх, мэдлэгийнхээ хүрээг тэлэх гээд л оюун ухаанаа хөгжүүлэх маш том эх үүсвэрийг тэд интернетээрээ дамжуулан авч байна.

Саяхан 12 сард болж өнгөрсөн Монголын мэдээллийн харилцаа холбоо технологийн салбарын шинэ жилээр билүү дээ Датакомын үүсгэн байгуулагч Энхбатын хэлсэн үг одоо болтол санаанаас гардаггүй юм. Уул нь манай улсад интернет гэдэг зүйл орж ирээд 10аад жилийн нүүрийг үзжээ. Их ч зүйлийг бид хийж бүтээсэн гэхдээ олон нийтэд чиглэсэн ажиллууд тийм ч сайн хийгдэж чадсангүй. Одоо бид нар интернет хэрэглэгчид, хүүхэд залуусынхаа мэдлэгийг дээшлүүлэх тал дээр илүү анхаарч, интернетийн мэдээлэл, агуулгагынхаа чанар дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна гэж хэлж байж билээ. Би ч гэсэн үүнтэй санал нэг байгаа.

Бид нар нэг үеээ бодвол ямарч л байсан интернетийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болоод авсан. Мэйл, мессенжер, чатаар хоорондоо харьцчихаж чаддаг, мэдээ мэдээлэл, видео, кино, дуугаа үзчихдэг болжээ. Гэхдээ одоо оюуны чиглэлээр илүү анхаарал хандуулж, интернетийг том сургалтын бааз болгох хэрэгтэй. Xүүxэд залуучууд маань ч гэсэн тоглоом тоглоод, чатлаад, мессенжердээд суугаад байх биш цаашдаа өөрсдийнхөө оюун ухааныг дээшлүүлэх мэдлэгээ энэ интернетээрээ дамжуулж олж авдаг болох хэрэгтэй байна. Яадаж л дэлхийн албан ёсны хэл болох англи хэлээ интернет ашиглан дээшлүүлэх бүрэн боломж байна шүү дээ.

За ингээд хоёр дугаар хэсгээ өндөрлөе. Дараа дараагийнхаа бичлэгүүдээр энэхүү сэдвээ үргэлжлүүлж Америкчуудаас суралцчихмаар өөр ямар ямар давуу талууд байгааг хамтдаа илрүүлцгээе.

Цэгмээ

http://www.tsegmee.com/2009/01/2.html

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.