04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Америкчуудаас суралцах зүйл их байна аа ( 3 хэсэг)

4. Америкчууд хүнээ дээдэлж чаддаг хүмүүс
Америкт амьдарч байгаа болон амьдарч байсан хүн бүхэн энэ нь дээр санал нэг байна гэдэгт би эргэлзэхгүй байна. Үнэхээр Америкт эрх чөлөөг бүрэн мэдэрч чаддаг ч гэсэн бас түүнийгээ дагаад иргэний хариуцлага гэж зүйл хүн бүрт өндрөөр тавигдаж байдаг юм. Xэрэв иргэнийхээ эрх үүргийг ухамсарлалгүй хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн л бол бултах газаргүй, хийсэн хэргийнхээ төлөө хатуу шийтгэл хүлээнэ дээ. Гэхдээ xичнээн өндөр шаардлага тавьдаг ч гэсэн тэрнийхээ хэрээр ард иргэддээ анхаарал халамжийг харамгүй үзүүлж чаддаг хүмүүсдээ. Тиймдээ ч тэр үү, Америкийн хүчний байгууллагууд (Цагдаа, Гал унтраах алба, Түргэн тусламж) ард иргэдийнхээ дунд маш өндөр нэр хүндтэй бөгөөд иргэдийнхээ амгалан тайван байдлыг дээд зэргээр хангаж чаддаг юм билээ. Дээрхи мэдээллээ бататгахын тулд өөрт тохиолдсон гэх юм уу даа, ажиглагдсан хэдэн бодит явдлыг өөрийнхөө үгээр та бүхэндээ хүргэх гэсэн юм.

Үйл явдал 1 - Өнгөрсөн тав дахь өдрийн шөнө 3 цагийн орчимд, ажил дээрээ цонхоор хараад зогсож байсан гудамжинд нэг хүүхэн л байдаг чангаараа уйлж харагдав.

Яасан юм бол доо, тавь дахь өдөр болохоор баяраа хэтрүүлж тэмдэглээд согтчихсон яваа нөхөр үү гэж бодсон чинь арай л биш байгаад байна аа. Хэн нэгэн л гомдоосон, дээрэмдсэн, эсвэл гар хүрсэн болтой. Би ч тэр дор нь утсаа аваад 911 рүү залгаж болсон явдлыг тэр чигээр нь хэлээд байрлалыг хэлчихээд утсаа тавьчихлаа. Бас тэр үед мань шиг нэг санаа нь зовсон залуу л болтой тэр хүүхэн лүү гүйж очоод юм яриад зогсоод байна, бодвол яасан ийсэн гээд л асууж байгаа байхдаа.

Тэгсэн за даа бараг намайг утастаад 5 минут ч болоогүй байхаа, нэг Цагдаагийн машин дуу, дохиогоо хангилууд ороод ирэх нь тэр. Ямар хурдан ирж байна аа, гээд л баярлах, гайхах зэрэгцээд зогсож байтал дахиад араас нь нэмж 2 цагдаагийн машин, нэг түргэний тэрэг, нэг Гал коммандын тэрэг давхиад ороод ирэх нь тэр. Пэээх, базарваань хумпад нэг хүн дээр арай их юм биш үү гэж дуу алдахаа шахаж байна лээ шүү.хэхэ. Аргагүй шүү дээ, би ямар урьд өмнө ийм зүйл харж байсан биш.

Ялангуяа Монголд бол дуудлага өгөхөөр яадаг билээ, юуун 4,5 машин ирэх, нэг нь ирж чаддагүй биздээ хэхэхэ. За тэгээд нөгөө цагдаа нар, түргэн, галынхан нь гарч ирээд л нөгөө хүүхэн дээр чинь тал талаас нь овоорчиж байна билээ. Бодвол бие нь яаж байна, яав ийв гээд л шалгааж байсан байх. Тэгээд л нэг их удалгүй хүүхнээ телешка гэдэг билүү, өвчтэй хүн зөөдөг тэргэн дээрээ хэвтүүлээд түргэнийхээ тэргэндээ оруулаад л бүгд комманд өгсөн юм шиг дуу дохиогоо хангинуулаад алга болно билээ. Ээ дээ, тэр ард иргэдийнхээ төлөө зүтгэж байгаа хүмүүсийг хараад үнэхээр хамар шархирч, нулимс унагамаар бахдалтай байна лээ шүү. Ялангуяа тэр уйлж байсан хүүхэнд ямар сайхан байсан бол оо ?

Үйл явдал 2 - Дээр хэлсэнчлэн энэ Америк агаа нар чинь буруу зүйлийг хорихоосоо илүүтэй ойлгуулахыг илүүд үздэг хүмүүс юм билээ. Яаж байна гэхээр байна шүү дээ, Америкын зурагт, радио, интернетээр залуус руу (ялангуяа өсвөр насныханд) чиглэгдсэн тамхины хор хөнөөл, архины хор хөнөөл, хар тамхины хор уршгийн талаар, мөн бэлгийн зөв хүмүүжлийн талаар мөн ч их сурталчилгаа явах юм даа. Зөвхөн муу зуршлуудаас урьдчилан сэргийлэээд зогсохгүй, бас залуучуудынхаа улс төрийн идэвхийг дээшлүүлэх, иргэний эрх зүйн боловсрол дээшлүүлэх, хүнлэг ёсны талаар ч гэсэн алсын бодлоготой сурталчилгаанууд их явах юм аа. Гэхдээ энэ бүх сурталчилгаануудыг дан ганц улсаас санхүүжүүлээд гаргаад байхгүй байх шиг байгаа юм.

Тэгэхээр энэ тал дээр Америк төр засаг нь ямар бодлого баримталдаг вэ гэхээр энэ чиглэлээр (тамхи, архи, хар тамхи, бэлгийн хүмүүжил, иргэний боловсрол гэх мэт) үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус болон төрийн бус байгуулагууд, мөн сүмийн чиглэлээр хандив, тусламж үзүүлдэг байгуулагуудад үйл ажиллагаагаа явуулахад нь бусад ААН-ээс давуу, хөнгөлттэй эрх олгож өгдөг байна. Жишээ нь татварын хөнгөлөлт үзүүлэх, тавьсан бизнес санал хүсэлтийг нь нэн тэргүүн шийдэж өгөх, үйл ажиллагаагаа явуулах таатай орчин бүрдүүлэх, хандив, хөрөнгө оруулалт хийх, улсын байгуулагуудтай харьцах харилцаа шууд, хөнгөлөлтэй хэлбэрээр явуулах гээд тоочоод байвал маш их дэмжлэгүүд байна. Нэг бодит жишээ хэлэхэд:

Манай нэг анд маань хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж үзүүлэх нэгэн ашгийн бус байгуулагад ачааны машины жолооч хийдэг юм байна л даа. Тэгээд тэр анд маань юу гэж ярьсан гэхээр жишээ нь хувийнхаа машиндаа бензин тос авах, засвар, үйлчилгээ хийх, дугуйгаа солих зэргээс гарах зардлыг нь дор хаяаад 50 хувиар хөнгөлөлтийн купон өгдөг гэнэ ээ. Тэгээд л тэр купоноороо тухайн байгуулагатай гэрээт компаниуд дээр очоод л хямдралтай үйлчилгээгээ авах боломжтой юм гэнэ.

Хөөе, нэг мэдсэн бүүр хадуураад явах гэж байна. Юу гэж хэлэх гэсэн гэхээр байна шүү дээ, тэр иргэний зөв боловсрол олгох реклам сурталчилгааны ихэнхи хувийг нь ашгийн бус, төрийн бус байгуулагууд явуулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагааг нь улсаас нь дэмжиж, тодорхой хэмжээний хөнгөлөлт, урамшуулал олгодог систем байна аа. За ингээд та бүхэндээ жишээ болгож хэдэн сайхан реклам, сурталчилгаа энд хавсаргалаа. Үзээд ямар санаа илэрхийлж байна гэдгийг та доор сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй.

 

**********************

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанд мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ, нөгөө л Оросоороо "аажуу уужуу, тэгэж байгаад болно биздээ, хугацаа нь хаа байсан юм, амархан юм байх шүү тэр өдөр нь л хийчих юм байна" гээд яваад байсан яг цаг нь тулаад ирсэн ёстой нусаа хацартаа наах гэгчийн хөгтэй зүйл болов.

Манайхан чинь ер нь их наазгай хүмүүс юм байна шүү дээ. Бүгдээрээ ч тийм биш л дээ, ер нь ихэнхи нь гэсэн дээр юм байна. Мань мэт ч Монголд сурч байхдаа ёстой холион бантанг нь хутгадаг байжээ. Тэр дундаа БИ хэхэхэ. "Уул нь бол толгой нь гайгүй шүү дээ" гээд ах баагийг өхөөрдчихөөр байхгүй ээ нөгөөдөх нь бүүр давраад хичээл хунараа ч олигтой хийсэн юм байхгүй явж явж байгаад шалгалтын өмнө гэнэт ухаан орсон болтой үсээ зулгаагаад хоёр, гурван шөнө нойргүй суудаг байж билээ хэхэ. Заримдаа бүүр партидах гэж байгаа юм шиг бөөнөөрөө үсээ зулгааж суухыг нь яаана хаха.

Багш нар маань ч гэсэн яасан энэрэнгүй, зөөлөн байсан юм, даалгавар хийгээгүй ирэхэд бараг толгой илэх нь холгүй байдаг шүү. Зарим нь огт шалгадаг ч үгүй гэж байгаа. Тэгэхэд энд байна шүү дээ, багш нарынх нь хараа хурц, нэг даалгаварыг ч газарт гээхгүй дээ. Цаашлаад, хэрэв хугацаанаас нь хэтрүүлэх юм бол бараг хэтрүүлсэн хоног, цаг, минутаар нь дүнг нь хасдаг хэрцгий аргатай гээд боддоо. Пэээх, эхлээд тэр дэдлайн гэж зүйл чинь хадны мангаа байлаа шүү дээ, базарваань хумпад. Айсан мөртлөө, бодсоор байгаад нэг мэдэхэд DEADLINE!!! Ах баагий өмнөх шөнө нь нойргүй, туг тугаар үс. Нэмэр алгаа, нойргүй - үсгүйгийн ч гавъяа гарахгүй хоцорчихдог байж билээ.

Ганц дэдлайндаа ч биш юм шиг байгаа юм. Эндхийн нэг хичээл нь л гэхэд маш олон сэдэв, маш их материалыг агуулдаг болохоор тогтсон хугацаанд бага багаар, олон давтамжтай оюутан/сурагчиддаа хүргэх бодлогыг баримталдаг юм шиг ээ. Тиймдээ ч маний тэр үсээ зулгааж, нойргүй хонох шилдэг арга амжилтгүй болоод байна. Тэр их материалыг хэдхэн шөнө суугаад амжуулчихана гэсэн ойлголт миний оюун ухаанаас устаж үгүй болох дээрээ тулсан байгаа хэхэ.

Тэрний оронд хичээлээ цагаар хазаарлаж бага багаар мэрэх нь хамгийн оновчтой арга юм байна шүү дээ хө. Ганц сургууль дээр ч гэлтгүй эндхийн бизнесийн ертөнцөд нь ч тэр, хувийн амьдралд нь ч тэр, гагцхүү энэ л хууль үйлчилж байна.

Америкчууд ухаантайдаа ч ийм өндөр хөгжилтэй болоогүй гэж би бодох боллоо. Харин аливаад бага багаар, тууштай ханддаг хандлага нь л ийм өндөрлөгт хүргэх гол хөшүүргэ нь болж өгсөн байх гэж бодоод байгаа. Амьдралдаа нэг хэвшүүлээд авах юм бол аливаад хэцүү юм байна гэж халшрахгүй, харин амархан юм байна гэж тууштай хандах хандлагыг төлөвшүүлдэг чухал ач холбогдолтой гэх үү дээ. Нэг мэдсэн юун сүрхий лекц шиг үг хэллэгтэй болоод явчиваа хахаха. За яадаг юм тээ?

Нээрээ л энэ аргын ачаар сүүлийн үед би хичээл хунар дээрээ нэг их түртэхээ байчихсан юм шиг болчихож хөөш. Нуруун дээрээс нэг их том ачаа аваад хаячихсан юм шиг хөнгөхөн, үе үехэн хөөрчих гээд байдаг болжээ би. Эцэст нь хэлэхэд: "Ааруулыг том томоор нь идэхээр хахана биздээ, тэгээд ч бас идсэн болохгүй, Харин булангаас нь мэрээд л явахаар амттай, тэгээд ч бас кайфтай байдагдаа". Үүнтэй нэгэн адил

Аливаа ажлыг хаааяаадаа том томоор ХАБ хийх БИШ, бага багаар нь БАЙНГА МЭРЭХ хамгийн оновчтой арга юм байна шүү!!!

http://www.tsegmee.com/

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.