08 сарын 10, Даваа
°C
USD 2,846.32
USD 2,846.32
EUR 3,370.33
JPY 26.96
GBP 3,729.68
RUB 38.72
CNY 408.89
KRW 2.40

ХҮЧ ЧАДАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ, АЗ ЖАРГАЛ

“Би Ард түмнийхээ Эрх Чөлөө, Аз Жаргалын төлөө зүтгэх болно!"
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
(2013 оны сонгуульд ялсаныхаа дараа хэлсэн үг)
 
 
Хүн бүр амьдралаа АЗ ЖАРГАЛТАЙ өнгөрүүлэхийг хүсдэг.Үндэстэн бүр, хувь хүн бүр аз жаргалын тухай өөр өөрсдийн ойлголттой. Xүн төрөлхтний мянга мянган жилийн түүх аз жаргалын төлөөх тэмцэл байлаа. Одоо ч тэр тэмцэл үргэлжилж байна, хойшид ч үргэлжилнэ. Хэдийгээр аз жаргалын тухай өөр өөр ойлголттой ч гэсэн тэрхүү аз жаргалын хамгийн чухал, хамгийн гол хэсэг нь ЭРХ ЧӨЛӨӨ гэдэг дээр бүгд нэг байдаг.

Монгол Үндэстэн эрх чөлөөг ХҮЧ ЧАДАЛТАЙ холбож үздэг байлаа. Харин сүүлийн 300 жилд бидэнд бусад үндэстнүүд юуг сайн сайхан, юуг муу муухай гэдгийг заасаар ирлээ.

Өнөөгийн амьдралаасаа татгалзаж, хойт насны диваажинд итгэж өмнөх насны бүх л үйлийн үрээ эдэлж явбаас аз жаргалд хүрнэ хэмээн Буддизм номлож байв.
Өнөөгийн амьдралаа золин байж эв хамтын сайн сайхан нийгэмд хүрнэ, тэр цагт жаргалын дээдийг эдлэх юм шигээр Коммунизм сурталдаж байлаа.
Гэтэл өнөөдөр "Амиан хоохойлцгоо! Ард түмний хэдэн үе, хэдэн арван жилээр босгож бүтээсэн зүйлийг хулгайлж, хумсалж, хүний газар аваачин нууж довоон шарлуулцгаа! Олон түмний төлөө зүтгэнэ гэдэг бол тамд явсанаас ялгаагүй!" хэмээн Капитализм тулгах...
Аль аль нь Бие Хүний эрх, эрх чөлөөг ор тас үгүйсгэснээрээ Монголчуудыг сульдан доройтож, ялрал мөхлийн ирмэг дээр аваачсан билээ.
Үнэнийг хэлэхэд бид өнөөдөр ч эрх чөлөөгөө алдахын ирмэг дээр тулж ирээд байна. Монголын байгалийн баялагт харийнхан шунан дайрахдаа юуны өмнө бидний бүх талын эрх чөлөөг хязгаарлах бодлогыг ил далдаар явуулж эхлээд хорь гаруй жил өнгөрлөө.  Тэд өөрсдийн үзэл суртал үнэт зүйлийг бидэнд янз бүрийн хэлбэрээр нэвтрүүлж монголчууд биднийг өөрийн гэсэн үнэт зүйлгүй, өөрийн гэсэн үзэл санааны баримжаагүй болгож байна.
Аз жаргал гэж юу вэ? Даван туулаx - Ялан дийлэхүй бол Аз Жаргал. Хөгжин дэвжих, сайжрах, хүч чадлыг олох, бүтээлч чанарыг тэтгэх, эрх чөлөө, аз жаргалд хүрэх хамгийн гол зам, зарчим бол даван туулaх, ялан дийлэх явдал.
Хэнийг, юуг ялан дийлэх, даван туулах болж байна вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарна. Сул дорой байдлыг, үүнээс үүдсэн зогсонги байдлыг, бурхны нэрийг барьж будилаан хутгагчидыг, бусдын хүч хөдөлмөрөөр амьдрахыг хүсэгчидийг, хөгжил дэвшилийг ухраан зогсоогчидийг даван туулах, ялан дийлэх хэрэгтэй юм. Хувь хүнийхээ хувьд амжилтандаа сэтгэл ханахыг, арчаагүй байдлаасаа болж хөшиж, "хөгширч" үхэхийг таслан зогсоож, амьдралын эрч хүчээр дүүрэн  амьдрахыг даван туулах ялан дийлэх гэж хэлж байгаа юм. Хэдийчинээ бэрхийг даван туулж, эсэргүүцлийг ялан дийлнэв, төдийчинээ их эрч хүч энергийг олох болно.
Ялан дийлэхтэй холбогдон үүсэх сэтгэлийн их баяр баясгалан бол Аз Жаргал. Аливаа эсэргүүцэл, хүнд бэрхийг даван туулж чадсаны их баяр хөөр юм. Энэ бол бие, сэтгэл, оюуны хүчээ мэдрэх, бахархал, омогшил гэж хэлж болно.
Амьдрал бол тэмцэл. Амьдрал бол ямагт өөртэйгөө, өрөөлтэй, өөдлөхөд саад болж байгаа бүхэнтэй хийх тэмцэл. Амьд байгал, хүн төрөлхтөний амьдрал бол тэр чигээрээ тэмцэл байсан, цаашид ч байх болно. Аль нэг анги бүлэг, улс төрийн хүчин - " хүн сүргийн" хооронд ямагт тэмцэл явагдаж байдаг. Улс орнууд эрх ашиг, эд баялгийнхаа төлөө ямагт тэмцсээр ирсэн. Боолын эзэн, боол, баян ба хоосны хооронд ямагт тэмцэл явaгдсаар ирсэн.
Хүн өөрийнхөө сул талтай, хүч чадалд хүрэхэд нь саад болж байгаа юм бүхэнтэй тэмцсээр ирсэн. Амьдралыг тэмцэл гэж хүлээн зөвшөөрөх нь үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг мөн. Тэмцэлийн явцад хувь хүн, нийгэм, хүн төрөлхтөн хөгжиж, хүчирхэгжих болно. Хэн амьдрахыг хүснэв тэр тэмцэх ёстой бөгөөд, хэн тэмцэхийг эс хүснэ тэрвээр мөхөх тавилантай. Хүч чадал, энергийн төлөөх тэмцэл бол мөнх…
 Сул дорой байдал бол хүч чадалгүйн шинж, хүч чадалгүй бол эрх чөлөөгүй, эрх чөлөөгүй бол аз жаргалгүй гэсэн үг.
Аливаа хүн бие, сэтгэл, оюуны хувьд боолчлогдох магадлал - боломж байнга байж байдаг. Биеийн хүчийг нь ашиглах, түүнийхээ хариуд өчүүхэн хөлс төлөх эсвэл огт төлөхгүй байх явдал бүх л түүхийн туршид оршисоор ирсэн. Сэтгэл санаагаар дарамтлах, арга заль зохиож, тухайн хувь хүн, үндэстнийг тэр чигт нь хөтлөх yдирдах явдал бас байсаар ирсэн. Одоо ч байна!
Хамгийн аюултай боолчлол бол оюун санааг нь боолчлох, удирдах гэсэн оролдлого... Үүндээ шашны мухар сохор итгэл, ягшмал номлол, улс төрийн явцуу үзэл сурталыг
ёс суртахууны шаардлагa болгон ашигладаг явдал. Xүний оюун санааг л хянаж чадвал бусад бүх зүйлийг нь хянах, төгс төгөлдөр боол  болгох боломж нээлттэй.
Хүнд чөлөөт оюун санаа хамгийн чухал, хүний оюун санаа орчлон ертөнц, амьдралын аливаа үйл явцад нээлттэй байх ёстой. Тэдгээр үйл явдалын тухай урьдчилсан төсөөлөл, зуршил дээр  үндэслэсэн хандлага нь бодит байдлын талаар үнэн зөв мэдлэг олох, цаашилбал тэр мэдлэгтээ үндэслэсэн практик алхам хийх боломжгүй болгоно. Өөрөөр хэлбэл худал хуурмаг байр сууринаас  бодит байдал болон амьдралд хандаж төөрөгдөлд орж эхэлнэ гэсэн үг. Нэгэнт төөрөгдөлд орсон хүнийг удирдах - боолчилох шиг амархан зүйл байхгүй. Үндэстэн оршин тогтнохын үндэс нь тухайн улс үндэстэн, хувь хүмүүс, төр засаг бусдаас бүх талаар хараад бус байх явдал. Бусдын хүсэл зоригт хөтлөгдсөн улс үндэстэн  эрх чөлөөгүй ард түмэн…

Хүч Чадал үгүй бол Эрх чөлөө үгүй,
Эрх Чөлөө үгүй бол Аз жаргал үгүй,
Аз Жаргал үгүй бол Амар амгалан үгүй,

Хүч Чадал гэдэг бол Бие, Сэтгэл, Оюуны хүч чадал,
Эрх Чөлөө гэдэг бол Бие, Сэтгэл, Оюуны эрх чөлөө,
Аз Жаргал гэдэг бол Бие, Сэтгэл, Оюуны аз жаргал,
Амар амгалан гэдэг бол Бие, Сэтгэл, Оюуны амар амгалан.

Тэгэхээр өнөөгийн Монгол Үндэстэн,  Монголын ард түмний хамгийн гол үнэт зүйл бол ХҮЧ ЧАДАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ, АЗ ЖАРГАЛ болж байна. Хувь хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, түүний бие, сэтгэл, оюун санаагаа бүтээлчээр хөгжүүлэн сайжруулах  хариуцлага - боломжийг хангасан тийм нийгмийн харилцааг буй болгосон цагт Монгол Үндэстэн сая хөл дээрээ босч ирнэ..
Дахин сонгогдсон Ардчилсан Ерөнхийлөгч маань энэхүү үнэт зүйлсийнxээ төлөө тууштай тэмцэж, Эх Орон - Ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Түмнийг маань Мөнх Тэнгэрийн Хүч ивээх болтугай!

З.Эрдэнэбат

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“БИ ЧАДНА”-чууд
“БИ ЧАДНА”-чууд
07/31/2020
*Америкт байхдаа чулууны үйлдвэрлэл болон угсралтын ажил, заримдаа бусадтай хамтран барилгын заслын ажил хийж байсан. Энд хэдэн зарчим байдаг юм. 1.Хийх ажлынхаа бэлтгэлийг сайн хангана 2.Бүх ажлаа ѳѳрийн багаж, хэрэгслэлээр гүйцэтгэнэ 3.Ажлаа захиалагчийн хүсэлд таацуулан чанартай хийнэ 4.Ажлаа дуусгаад бүх хог хаягдлаа цэвэрлэж, анх ажил эхлэхэд байсан байдалд нь оруулна 5.Хог хаягдлаа ѳѳрсдѳѳ авч явна 6.Гүйцэтгэлийн явцад захиалагчийн гаргасан гомдлыг ѳѳрийн зардлаар засч залруулна (дэлгэрэнгүй…)
ХАРИЙН НУТАГ /Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчиръя/
ХАРИЙН НУТАГ /Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчиръя/
07/17/2020
 Нэгэн жишээ: Америкт байгаа танилын минь аав ээж хоёр нь хүү дээрээ очоод гацжээ. Сиэтлд буусан тусгай үүргийн онгоцонд 75 настай аав нь багтаж, 73 настай ээж нь багтаагүй үлдсэн гэнэ. Ингээд л хаа хаанаа асуудал үүсч хүү нь ойрын үед ээжийгээ явуулах арга зам хайж байна. “Ѳѳ тэгээд хамаагүй ээ, арга нь олдвол мѳнгѳ тѳгрѳгийг нь ѳгѳѳд ч болов ээжийгээ явуулмаар байна. Тэндээ очоод аав минь санаа нь зовоод амар суухгүй бололтой” хэмээн учирлаж байна. Гадаадад ажиллаж амьдарч буй, суралцаж буй, гадаадад эмчлүүлэхээр очиж буй, гадаадад хувийн болон албаны шугамаар зорчиж буй, үр хүүхдүүд болон
ЭНЭ СОНГУУЛЬ миний бодлоор…
ЭНЭ СОНГУУЛЬ миний бодлоор…
06/26/2020
8 дахь удаагийн УИХ-ыг сонгох 2020 оны сонгуулийн дүн гарлаа. Ард олон тѳсѳѳлѳмгүй сонголт хийдгийн бас нэгэн жишээ болов. Таалагдсан ч эс таалагдсан ч бид дүнг хүлээн зѳвшѳѳрч, хийрхлээсээ амьсгаа даран зогтусаж бодит байдлыг эргэцүүлэн дүгнэх хэрэгтэй болж байна. МИНИЙ ДҮГНЭЛТ 1. Ард олон худлаа ярих, хийрхэхээс залхжээ. Сайн муу хэлэгдлээ ч МАН, олон жил үргэлжлэн гамшигийн хэмжээнд хүрсэн УБ хотын утааг багасгасан, дэлхий даяар аюул болоод буй цар тахлыг дотооддоо барьж, гаднаас ирсэн халдвартай хүмүүсийг эмчилж чадаж байгаа нь олон нийт дэмжих шалтгаан болов. 2. Энэ сонгуульд МАН шинэ

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.