11 сарын 20, Лхагва
°C
USD 2,705.69
USD 2,705.69
EUR 2,994.79
JPY 24.87
GBP 3,502.79
RUB 42.47
CNY 385.21
KRW 2.32

"Шүгэл үлээгчид" гэж хэн бэ? Хэрхэн шүгэл үлээх вэ?

Аливаа уралдаан тэмцээний үед шүүгчийн зүгээс шүгэл үлээх явдал цөөнгүй. Энэ нь тухайн тэмцээний дүрэм зөрчигдлөө, бохир тоглолт хийлээ гэдгийг тамирчид болон үзэгчидэд мэдэгдэж буй хэрэг. 
1970 аад оны эхэн үед Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгчидийн нэг Ralf Nader энэ "шүгэл үлээгч" гэдэг үгийн утгыг "нууц мэдээлэгч", "матаач", "хов жив зөөгч" гэсэн үгийн утгаас ялгаатай гэсэн санаагаар анх хэрэглэжээ.
Өнөө цагт "Шүгэл үлээгч" гэдэгт аль нэг байгууллагын дотоодод бугшисан зүй бус үйлдэл, сэжиг бүхий луйвар, хууль бус үйлдэлийг эсэргүүцэгч хүнийг ойлгодог болжээ.

Нууцлагдмал зүй бус үйлдэл гэдэгт тухайн байгууллагын хууль, дүрэм зөрчисөн, олон нийтийн эрх ашигт шууд харшилсан үйлдэлүүд, хулгай, луйвар, эрүүл ахуйн шаардлагыг зөрчиx, хээл хахууль, авилгал гэх мэт орно.
Шүгэл үлээгчид нь байгууллагынхаа дотоодод болж байгаа зүй бус үйлдлээс гадна улс орны хэмжээнд, дэлхий нийтийн түвшинд болж байгаа зүй бус үйлдлүүдийн тухай олон түмэнд мэдэгдэх явдал ч бас буй.

Ийм шүгэл үлээгчидийг тухай улс орон эсвэл тухайн байгууллага нь "эх орноосоо урвагч", "дайсны талд туслагч"; "нэр алдар олохыг хүсэгч"; "хувийн өс хонзонгоо авахын тулд байгууллагаа хохироогч" гэх мэтээр харааж, хаяг зүүх нь цөөнгүй.
Ийм нэр хаяг зүүгээд байгаа өнөө цагийн баатар гурван хүний тухай эхлээд товч өгүүлье:

Edward Joseph Snowden (Эдвард Жозеф Сноуден)

shugel-2

Тэрээр одоо 30 настай. АНУ -ын тусгай албанд (Тагнуулын Ерөнхий газар) мэдээллийн технологийн техникчийн ажил хийж байсан. Энд ажиллаж байхдаа АНУ-ын засаг захиргааны зүгээс олон түмнийг тагнах, мэдээллийг нэгтгэн цуглуулж тусгай мэдээллийн санд хадгалах, чагнах нууц төлөвлөгөөг илчилсэн. Эрх баригчид зөвхөн өөрийн ард иргэдийг тагнаж чагнаад зогсоогүй, холбоотнууд болох Европын холбооны улсууд, Хятад, Оросыг тагнан турших програм хэрэгжүүлж эхэлснийг мэдэгдсэн.
Ийнхүү нууц мэдээллийг илчилсэн нь түүнийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, урван тэрслэгч, гэмт хэрэгтэн хэмээн зарлахад хүргэсэн юм. Харин тэрээр өөрийн энэ үйлдлээ тайлбарлахдаа: "Эрх баригчидын зүгээс олон түмний нэрийг барьж хийж байгаа нууц төлөвлөгөө нь ард иргэдийнхээ эсрэг болж байгааг олон нийтэд мэдэгдэхийг хүссэн" гэжээ. Тэрээр мөн Гардиан сонины 2013 оны 6 сарын 9 ний дугаарт өгсөн ярилцлагадаа: " Ард иргэдээн тагнадаг улсад би амьдрахыг хүсээгүй. Миний хийж, хэлж байгаа бүхэн нууцаар бичигдэж, сонсогдож байдаг тийм ертөнцөд би амьдрахыг хүсээгүй. Манай засгийн газарын зүгээс хийж буй энэ зүй бус үйлдэл нь АНУ-ын үндсэн хуулийн 4, 5 дугаар нэмэлт, нэгдсэн Үндэсний байгууллагын Хүний Эрхийн тунхагийн 12 дугаар зүйлийг зөрчиж бүх нийтийг хамарсан тагнан турших үйл ажиллагаа явуулж байгааг л мэдэгдэхийг хүссэн" гэжээ.
Сноудений энэ үйлдэлийг АНУ-ын засаг захиргаа, Конгрессийн гишүүдийн нилээд хэсэг гэмт үйлдэл хэмээн үзэж даруй баривчилан ирүүлж шийтгэл хүлээлгэх хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байв. Тэрээр Хон Конг-д байх хугацаандаа Гардиан (Guardian) сониний салбарт эхний ярилцлагуудаа өгөөд АНУ-ын эрх баригчидын Хон Конг-д үзүүлэх шаардлага дарамт их байсан учир Москва ниссэн юм. ОXУ түүнд одоогоор түр хугацааны улс төрийн орогнол олгоод байна.

Bradley Manning ( Брадлеи Маннинг)
shugel-3
Америкийн Зэвсэгт Хүчний ахлах байлдагч Брадлеи Маннинг одоо 26 настай. Иракт, Багдад хотын ойролцоох дивизед алба хааж байжээ. Тэрээр Засгийн газар болоод Батлан хамгаалахын хооронд явагддаг холбооны шугамд ажиллдаг байж. Тэрээр нууц мэдээллүүдийг дамжуулах болон хүлээн авах үүрэгтэй байв. Энд ажиллаж байхдаа нууц видео бичлэгүүд, гадаад орнуудын дипломатуудтай Америкийн дипломатуудын утсаар ярьсан яриа, Ирак болон Афганы дайны ажиллагаатай холбоотой нийт 750000 материалыг WikiLeaks сайтруу дамжуулжээ. Эдгээр материал дотор 2007 оны 7 дугаар сарын 12 нд Америкийн цэргийн нисэхийнхний агаараaс хийсэн довтолгоо байсан бөгөөд 2010 онд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Энэ видеон дээр ажилаа хийж яваа сэтгүүлчидийн багийг болон тэдний шархдсан заримд нь туслахаар ирсэн энгийн хүмүүс болон хоёр хүүхдийг нисдэг тэрэгнээс гал нээн, хайр найргүй хядаж байгаа дүрс байдаг. Ийнхүү Маннинг 2010 оны 5 сарын 27 нд баривчлагджээ.
"Бид өөрсдийн зорилгыг умартан хүмүүсийг баривчилах, алан хядах"дон туссан" мэт байлаа. Америкийн олон нийт үүнийг харах хэрэгтэй гэж бодсон. Тэгээд бидний өдөр тутам цэрэг дайны ажиллагаа явуулж буй тэдгээр улс орнуудад хийж байгаа терoризмын эсрэг дайн гэх гадаад бодлогоо эргэн харахыг эрх баригчидаас жирийн иргэд шаардах ёстой гэж бодсон" хэмээн тэрээр хэлж байв. Түүнд шүүхээс олон зүйл ангиар 90 жил хорих ял оногдуулаад байгаа бөгөөд Маннингийн энэхүү тэмцэл нь цэрэг зэвсэгийн хүчээр Дэлхий дахинд ноёрхолоо тогтоох гэсэн АНУ-ын гадаад бодлогыг төлөвлөгчид болон эзлэгдсэн орныхоо нутаг дэвсгэр дээр дур зоргоороо авирлагч цэргийнхэнд том цохилт болсон юм.

 

Julian Assange (Жулиан Ассанже)
shugel-4
Aвстралийн хэвлэн нийтлэгч, сэтгүүлч, редактор. Одоо 42 настай. Тэрээр WikiLeaks сайтыг үндэслэгч бөгөөд эрх баригчидын олон нийтээс нууцалсан мэдээлэл, нэрээ үл мэдэгдэхийг хүссэн албаны эх сурвалжуудаас авсан мэдээ, шүгэл үлээгчидийн илгээсэн мэдээллийг нийтэлдэг сайт юм. Ассанже өсвөр насны хүүхэд байхдаа компютерийн програмч - хакер байсан бөгөөд WikiLeaks -ийг байгуулсанаасаа хойш хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, эрх баригчидын зүгээс тэднийг хянах цагдахын эсрэг идэвхтэй тэмцэгч болжээ. Мөн эрэн сурвалжилах сэтгүүл зүйд ажилладаг сэтгүүлчид түүнтэй идэвхтэй хамтран ажиллдаг байв. WikiLeaks сайт нь 2010 онд АНУ-ын цэргийнхний болон дипломат албаныхны нууц материалуудыг олон нийтэд дэлгэн тавьсанаараа дэлхий нийтэд танил болсон юм. Чухам тэр үед л Брадлеи Маннингийг "дайсанд тусласан" хэргээр баривчлилж Ассанже-ийг ч мөн баривчлахаар шаргуу хөөцөлдөж эхэлсэн юм. Тэрээр Их Британид орогнол хүссэн боловч АНУ-ын шаардлагаар Америкруу ачигдахын даваан дээр Эквадор улсаас улс төрийн орогнол хүсч элчин сайдын яаманд нь өнөөг хүртэл байрлаж байгаа билээ. Хэрэв АНУ түүнийг авах юм бол түүнд асар хүнд ял оногдохоор байгаа юм. Учир нь түүний нийтэд ил болгосон материалуудад АНУ-ын улс төрийн болон цэрэг, тагнуулын байгууллагын бүх түвшиний хээл хахууль, улс төрийн наймаа гэх мэт будилаантай бүх зүйл дэлхийн олон нийтэд ил болсон билээ. Түүний эх орон Австралийн парламент хуралдаанаараа түүний тухай авч хэлэлцэн түүний нууц материалуудыг нийтэлсэн явдал нь хууль бус хэмээн тогтоол гаргаж, паспортыг нь хүчингүй болгосон билээ. Тэрээр энэ бүхнийг үл хайхран Лондон дахь Эквадoрын элчин сайдын яамнаас үйл ажиллгагаагаа тасралтгүй явуулсаар байна

Хэрхэн шүгэл үлээх вэ?

shugel-5

Монголд зарим улс төрчид, сэтгүүлчид хэрхэн шүгэл үлээдэг билээ? Та бид мэдэж байгаа. Саарал ордны гаднаас үлээдэг. Зарим нэг нь саарал ордонд ордог. Тэгээд л таг болдог. Гадна шүгэл үлээж явсанаа мартдаг. Улс төр хөөсөн зарим нэг нь эрх мэдлийн төлөөх ордоны хуйвалдаанд нам дарагдаж, зарим сэтгүүлчид нь "ордоны шивэгчин" маягийн ажил хийж эхэлдэг. Улс орон өр ширэнд баригдаж, уул уурхайн ашиг тусыг үзэх нь өнгөрч байгаа энэ үед шүгэл үлээх шаардлага байна. Гэхдээ улс төр, эдийн засгийн чухал шийдвэрүүдийг гаргаж буй Саарал Ордон дотроос үлээх хэрэгтэй байна. Үндэсний аюулгүй байдал, хүүхэд хөгшидийн аж амьдрал, хүнсний болоод эрүүл мэндийн асуудал, хүний хулгай, монгол телевизийн гадаад мэдээ, хувийн хэвшилийнхний ажилчидтайгаа харьцаж буй байдал, хог хаягдалын хот орчин, байгалд үзүүлж буй хортой үр дагавр, шудрага бус байдал гээд үй олон асуудлаар ордон дотроос болон байгууллага олон нийтийн гүнээс шүгэл үлээх шаардлага байнга гарсаар байна. Шүгэл үлээнэ гэдэг бол ариун үйлс болох нь дээрх гурван хүний амьдрал тэмцэлээс харагдаж байна. Шүгэл үлээнэ гэдэг нь зонсонги байдал, ялзрал доройтол, ордон доторхи хуйвалдааны илчилнэ гэсэн үг. Хууль зөрчигдөж, хулгай газар авч байгааг хэлнэ, түүнтэй тэмцэнэ гэсэн үг. Тэгвэл хэрхэн яаж шүгэл үлээх вэ?
- Юуны өмнө ямар асуудлаар хэзээ хаана шүгэл үлээх гэж байгаагаа дээд байгуулагадаа мэдэгдэнэ.
- Дээд байгууллага, дарга сайдын зүгээс үүнийг дарах, эсэргүүцэх, авилгадах оролдлого гаргавал хууль сахиулах байгууллагад хандана.
- Хууль сахиулах байгууллага хуйвалдалдаанд оролцвол хэвлэл мэдээллийн байгууллагад хандана.
- Хэрэв тэд мөн хуйвалдааныг халхавчилах, нуух оролдлого гаргаваас олон нийтийн сүлжээнд, болон интернэт мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд мэдэгдэж эхэлнэ.
Xамгийн гол нь та бол зүгээр нэг гомдол гаргагч биш. Та бол шудраг бус байдалын эсрэг гэрч гэдгээ сайтар ойлгох ёстой. Тийм учираас таны дэвшүүлж байгаа асуудал нэг бүрчилэн баримт нотолгоогоор батлагдсан байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Дээр дурьдсан гурван шүгэл үлээгч бол дэлхий нийтэд тухайн үйл явцыг баримттайгаар харуулсан байгаа. Xөдөлшгүй баримтуудаар батлагдсан зүйлийн тухай шүгэл үлээж байгаа тул танд хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийнхэн хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах ёстой гэдгийг мартаж болохгүй. Таныг ажилаaс тaнь халах, айлган сүрдүүлэх, авилгадах гэсэн оролдлого нь тэдгээр буруутай этгээдүүдийг улам л хүнд байдалд оруулна гэдгийг хэлж сануулж байх хэрэгтэй.
Зарим улс оронд, жишээ нь Их Британь, Герман-д шүгэл үлээгчидийг хамгаалах хуультай байдаг боловч их гүрнүүдийн эрх ашиг дээр тулаад ирэхлээр тэр нь мартагддаг болохыг
дээрх жишээ бэлхэнээ харуулж байгаа билээ.Манайд ч ийм хуулийг гаргах шаардлагатай гэж бодож байна. Хөдөлмөрийн хуулиндаа оруулбал бүр сайн. Шүгэл үлээнэ гэдэг нь зүгээр нэг гудамжинд шүгэлдээд зогсохтой адилгүй бөгөөд та ажил алба, орон гэр, тэр байтугай гэр бүл, улс орноосоо зугтах дүрвэхэд хүрч болзошгүй тул сэтгэл санааны хувьд өөрийгөө бэлэн байлгах шаардлагатай.

З.Эрдэнбат

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

САГСУУРАХАА БОЛЬЦГООЁ, ХҮМҮҮС ЭЭ
САГСУУРАХАА БОЛЬЦГООЁ, ХҮМҮҮС ЭЭ
11/20/2019
Багаасаа морь унаж уралддагийнх ч юм уу, саахалт айлын хүүхдүүдтэй харьцуулагдан магтуулж зэмлүүлсэнийх ч юм уу, сургуульд ороод үргэлж л сурлагаар ѳрсѳлдѳж сурсаных ч юм уу монголчууд бид их л хѳѳрүү, сагсуу тѳрхтэй болжээ. Ѳѳрийн амьдралаа ѳѳрийн боломжоороо аваад аятайхан амьдрахын оронд хэн нэгэнтэй байнга ѳрсѳлдѳн уралдаж, бас харьцуулан жишиж хэмжсээр байгаад ѳѳрсдѳѳ ч ядарч, ѳрѳѳлийг залхаан туйлдуулж байгаагаа анзаардаг болов уу? Ямар нэгэн юм болохоор л амьсгаа нь дээрдэн хѳѳрч, агсам морь шиг амаа олохгүй, зүгээ мэдэхгүй хадуурч орхино. (дэлгэрэнгүй…)
“МЮЗИКЛ” ХЭМЭЭХ ТӨРӨЛ ЗҮЙЛ БА “ДУУРИЙН ХИЙ ҮЗЭГДЭЛ” (Le fantôme de l'Opéra) - ИЙН ТУХАЙД (Шүүмж)
“МЮЗИКЛ” ХЭМЭЭХ ТӨРӨЛ ЗҮЙЛ БА “ДУУРИЙН ХИЙ ҮЗЭГДЭЛ” (Le fantôme de l'Opéra) - ИЙН ТУХАЙД (Шүүмж)
Манай нийгэм – соёлын хүрээнд “мюзикл” гэх гадны үг сүүл үест эх хэлэнд маань нэлээд түрэмгий аястай зайдлан, хэл ам удах болов. Өдгөөгөөс хориод жилийн өмнө гэхэд л манай хөгжмийн театрын зар, урлагийн мэргэжлийн сургуульд энэ үг огт хэлэгдэж, заагддаггүй байлаа. Нийгмийн оюун санаан дахь “америк төвч үзэл”, мэдээлэл – технологийн хүртээлийн үрээр иргэд маань энэхүү дуу хуурын бүжигт жүжгийн талаар тодорхой ойлголттой болжээ. Гэсэн хэдүй ч “мюзикл” хэмээх энэхүү төрөл зүйлийн тухайд учиртайдуу өчих шаардлагатай мэт санагдана. (дэлгэрэнгүй…)
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
11/10/2019
1. Хүүхэд наснаасаа л охидуудын биед нь эрээ цээрээгүй хүрч, айлгаж ичээдэг байснаас улбаатай бидний бүдүүлэг харилцааны согогийг мэдрүүлэв. Эцэг эхчүүд, багш нар энэ талаар ѳѳрсдийн үр хүүхдүүддээ багаас нь хэлж сануулж заншаагүйн гай. Одоо хэр нь гудамжинд хийх ажилгүй бѳѳгнѳрч зогссон эрчүүд дэргэдүүрээ ѳнгѳрѳх бүсгүйчүүд рүү шалиг харцаар харж, элдэв гаж үг хэллэгээр хашгиралдан, хѳх ѳгзгѳнд нь эрээ цээргүй хүрч айлгаж ичээсэн нэгнээ бахдан инээлдэх дүр зураг нь бидний харилцааны соёлын нийтлэг хэм хэмжээ. Бид энэ байдалдаа бүр дасал болчихсон 2. Зарим эрчүүд эмэгтэйчүүдэд гологдож

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.