03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

АМЕРИК ЦЭРГҮҮД АМИА ХОРЛОСООР....

АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хаагчидын амиа хорлох явдал 2012 оноос 15% аар өсчээ. Пентагоны удирдлагууд цэргийнхний амиа хорлох явдалыг багасгах зүйл бүрийн арга хэмжээ авсан ч цэргүүд байлдааны ажиллагаанд оролцсонтой бараг адил тоогоор амиа хорлож байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Орчин үеийн дайн нь цахим техник хэрэгслийн тусаламжтайгаар явагддаг дайн болж, байлдааны ажиллагаaнд нисгэгчгүй онгоц, робот техникүүдийг өргөн ашиглах замаар цэрэг техникийн хохирлыг үлэмж багасгасан гэх боловч Америк цэргийн амиа хорлолт багасахгүй байна.
АНУ-ын Батлах Хамгаалах Департментын цахим хуудсанд нийтлэснээр бол 2012 оны байдлаар байлдааны ажиллагааны явцад 177 хүн амь үрэгдсэн бол тулаанаас гадуур 126 хүн амиа хорлосон гэж бичжээ.

2011 оны сүүлчийн мэдээгээр тулалдаанд 165 цэрэг амь үрэгдсэн бол тулалдаанаас гадуур 118 хүн амиа хорложээ. 2011 онд нийт 301 цэрэг амиа хорлосон бол 2012 он 349 цэрэг амиа хорлож 15% -оор өссөн байна. АП (Асошеитэд Пресс) агенлагийн мэдээгээр бол 2012 онд амиа хорлосон цэргийн тоо мөн онд Афганистанд байлдааны ажиллагаанд оролцож яваад амиа алдсан цэргүүдээс давсан байна. Нийт 295 цэрэг амиа хорложээ.
Нийт 562 мянган хүний бүрэлдэхүүнтэй дэлхийд хамгийн том армийн нэг АНУ-ын зэвсэгт хүчин дэх амиа хорлолтын тоо мөн том тоо гарч байгаа юм. 100 мянган цэрэг тутамд 32 цэрэг амиа хорлож байгаа ажээ.
Тэнгисийн цэрэг нийт 202 мянган хүнтэй бол 100000 хүн тутамд 24 нь амиа хорлож байна гэсэн тоо гарчээ. Тэнгисийн явган цэрэг 323000, цэргийн нисэх хүчин 330000 хүнтэй бол 100000 хүн тутамд 18 цэргийн албан хаагч амиа хорлож байгаа тоо гарчээ.
2012 онд амиа хорлосон байдлыг цэргийн төрөл салбараар жагсаавал:
-Хуурай замын цэрэг - 182,
-Tэнгийсийн цэрэг - 48,
-Tэнгисийн явган цэрэг - 60,
-Цэргийн нисэх хүчинд 59 албан хаагч амиа хорлосон хэмээн бүртгэгджээ.
Энэ нь 17-оос 60 насны энгийн хүмүүсийн амиа хорлолттой дөхөж очиж байгаа аж. Энгийн хүмүүсийн хувьд 100000 хүн тутамд 25 байгаа бол цэргийн албан хаагчидын тоо 24-т хүрч байгаа аж. Амиа хорлож байгаа цэргүүдийн ихэнх нь Коллежийн боловсролоос доогуур боловсролтой байсан байна. Тэд өөрсдийн эзэмшиж буй галт зэвсэгээ ашиглан амиа хорлодог болох нь тогтоогджээ.
Пентагон амиа хорлох явдалыг багасгахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь Амиа Хорлохоос Урьдчилан Сэргийлэх Төв юм. Энэ төвд тухайн цэрэг болон түүний гэр бүлийнхэн жилийн 365 хоног, 7 өдөр, 24 цагийн аль ч үед хандах боломжийг бүрдүүлжээ.
Мөн амиа хорлох санаа төрсөн цэргүүд ашиглаж болох, тэрхүү бодлыг нь арилгах үйлчилгээтэй хамарт шүрших шингэнийг тавьж олгодог байна. Гэвч энэ бүхэн тус нэмэрээ өгөх нь бага аж.
Юта хот дахь Нийгмийн Сэтгэл Судлалын Ухааны Коллеж-ийн тэнхимийн эрхлэгч Девид Рудд цэргийнхний алиа хорлолтын талаар судалгаа хийдэг нэгэн, АП агентлагт өгсөн ярилцалагадаа "энэ явдал цаашид улам л ихсэх хандлагатай байна" гэжээ. Рyдд цааш нь хэлэхдээ: - Ирак болон Афганистанд алба хааж байгаа цэргүүдийн амиа хорлож байгаагийн шалтгаан нь депресс, архи уух, цэргийнхэнд зориулсан эм бэлдмэлийг ихээр хэрэглэх, ар гэрийн харилцаа, санхүүгийнх нь байдал, хуулийн хэрэгжилт муугаас болж байна гэсэн байна.
Цэргээс халагдаж ирсэн дайчдын амиа хорлолт яг алба хааж байгаагаасаа бас давдаг аж. Халагдсан Дайчидад Туслах Байгууллагын гаргасан мэдээгээр өнгөрсөн онд 80 минут тутамд 18 халагдсан дайчин амиа хорлож байгаа тоо гарчээ.
Батлан Хамгаалахын сайд Лион Паннетта 2012 оны 7 дугаар сард Пентагон болон халагдсан Дайчидад Туслах байгууллагын хамтарсан хуралдаан дээр: "Хичнээн хичээл зүтгэл гаргаад ч, анхаарал халамж тавиад ч энэхүү амиа хорлох явдал эмгэнэлтэйгээр ихэсч байгаад санаа зовж байна" хэмээн хэлсэн байна.
Үүн дээр нэмж хэлэхэд АНУ-ын цэргийн зардал 711 миллиард доллар буюу Хятад, Орос, Их Британь, Франц, Энэтхэг, Саудын Араб, Герман, Бразил, Итали, Өмнөд Солонгос, Автрали улсуудын цэргийн зардалын нийлбэрээс давдаг байна. Эдгээр орнуудын цэргийн зардалын нийлбэр 690.9 миллиард аж.

З.Эрдэнэбат


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.