04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Анекдотууд /Амралтын өдөрт тань/

Нэрт физикч Нильс Борын лабораторит байнга хараал тавьдаг нэг лаборант ажилладаг байжээ. Түүний энэ зан эрдэмтэнд таалагддаггүй байв. Нэг удаа хүчдэлийн хэмжээг тогтоох хэрэг гарав. Лаборант вольтметер авчрахаар явах гэхэд Нильс Бор түүнийг дуудаж, "Та гараараа хэмжил дээ!" гэж. Лаборант: "Би яаж цахилгаан хүчдэлийг гараараа хэмжих билээ?!" гэж. Хариуд нь Бор "Хэрэв хүчдэл 10 вольт байвал та нөгөө "Чөтгөр ав!" гэдгээ хэл. Хэрэв 100 вольт байвал түүнээсээ арай хатуухан хараал хэлээрэй" гэжээ.

Марк Твен нэгэн удаа өөрт нь зохиогчийн шагналыг нь гүйцэд төлөөгүй хэвлэлийн газартай шүүхдэлцжээ. Тэгээд өмгөөлөгч дээрээ хүрч ирж. Өмгөөлөгч: - Xэвлэлийн газарын эзэн тэгээд юу гэж байх юм?" гэж асуув. Марк Твен: "-Тэр гайхал намайг чөтгөрлүүгээ тонил!" гэлээ гэв. Өмгөөлгч: "- Тэгээд та яав?" гэвэл зохиолч, "Үгүй тэгээд яахав дээ, чамруу л ирэхгүй юү!" хэмээн ууртай хариулжээ.

Унгарын хөгжимийн зохиолч, гайхамшигт төгөлдөр хуурч Ференц Листээс дөнгөж эхэлж байгаа залуу төгөлдөр хуурч эмэгтэй ингэж асуужээ: "- Жинхэнэ төгөлдөр хуурч болохын тулд төрөх л хэрэгтэй юм байна. Тийм үү, Маестро?" Маестро хариуд нь:

"-Тэгэлгүй яахав, эхээс төрөөгүй байж төгөлдөр хуур тоглоно гэдэг хүндхэн ажил болно шүү дээ!" гэжээ.

"Алтны халуурал" хэмээх киноных нь дараа Ейнштэйн Чаплинд ийн бичжээ. "Таныг бүх л дэлхий ойлгон хүлээж авч байна. Та бол алдартай хүн". Чаплин хариуд нь: "Таныг бүх л дэлхий ойлгодоггүй, тийм учираас та бол надаас ч илүү алдартай!" гэсэн хариу явуулжээ.

Нэрт жүжигчинд сагсанд хийсэн хониний толгой иржээ. Жүжигчин тэнд байсан хүмүүст хандаж: "Дээхэн үед надад сагс дүүрэн цэцэг ирүүлдэг байлаа. Харин одоо нэгэн шүтэн бишрэгч маань толгойгоо сагсанд хийгээд явуулжээ" хэмээн тайлбарлав.

Хоёр найз таараад нэг нь нөгөөгөөсөө ийн асуужээ. - Робин Гуд яагаад баячуудыг дээрэмддэг байсан юм бол? - Яагаад гэвэл ядуучуудад мөнгө байгаагүй гэж нөгөө нь хариулжээ.

Сократаас шавь нь, Гэрлэх үү эсвэл гэрлэхгүй байсан нь дээрүү? гэж асуужээ. Хариуд нь филсофич: - Чи гэрлэсэн ч бай, гэрлээгүй ч бай аль алинд нь их л харамсаж явах болно доо" гэжээ.

Германы философич Кантаас нэг удаа хар үстэй, алтан шаргал үстэй бүсгүйчүүдийн аль нь үнэнч бол? гэж асуужээ. Кант ер эргэлзсэн шинжгүй, - Буурал үстэйнь л илүү үнэнч дээ гэж хариулжээ. Мөн түүнээс, хэрхэн филсофич болох тухай асуужээ. Тэрээр: - Сайн бас үнэнч эхнэртэй суувал аз жаргалтай л байх болно, харин муу бас дээр нь хэрүүлч эхнэртэй суувал филсофич болдог юмдаа гэжээ.

Хүү нь ээждээ хэлж байна: - Би дахиад сургуульдаа очихгүйээ ээж. Ээж нь:
- Яагаад тэр билээ, чи сургуульдаа очих л хэрэгтэйшдээ..., Хүү:
- Очихгүй ээ, очихгүй! Петров чавхаар харвана, Синицын номоор зодоон хийнэ, Вася нөгөө л хөлөөр дэгээддэгээ хийнэ, очихгүй ээ ээж! Очихгүй! Ээж нь:
-Тэгж яаж болдог юм бэ хүү минь, чи чинь нас дөч гарсан хүн, тэгээд ч сургуулийн захирал биздээ энэ чинь!

Нэртэй зохиолчоос Америк сэтгүүлч ярилцлага авч байхдаа ширээн дээр хөлөө тавьж,
- Миний энэ зан танд садаа болоогүй биздээ? гэжээ. Зохиолч: - Яалаа гэждээ эрхэм сэтгүүлч ээ, та хүсвэл дөрвөн хөлөө дөрвүүлэнг нь наад ширээн дээрээ тавьсан ч болно гэж хариулжээ.

Хүүхдийн зохиолч Маршак нэгэн удаа хүүгээсээ ийн асуужээ: - Пушкин бид хоёрын хэнийх нь үлгэр чамд илүү таалагддаг вэ? Xүү нь бодоод л суугаад байж.
Маршак: - Пушкин гомдохгүй ээ миний хүү, шууд л хэлчих, тэгэхүү? гэвэл, хүү нь,
- Та гомдоно шүү дээ гэж хариулжээ.

Бэлтгэсэн З. Эрдэнэбат


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.