04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

НАЦИСТЫН ГЕРМАНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙСАН ТОМ КОМПАНИ-УУД

HUGO BOSS - ийг мэдэхгүй хүн байхгүй боловуу. Энэ компани SS-ийн сүр сүлдтэй хар өнгийн дүрэмт хувцас,  SA-гийн хүрэн хүрэм , Гитлерийн залуучуудын арми-ийн дүрэмт хувцасны загварыг хийж оёдог байв.
Volkswageн -  компани Гитлерийн хүсэлтээр Бийтл машиныг үйлдвэрлэж байсан ба олзны хүмүүсээс бүрдсэн ажиллах хүчийг ашиглаж байв.

IBМ -  компани хүмүүсийг арьс өнгө, анги давхаргын байдлаар нь ялган устгах системийг хялбар болгосон тусгай карт-ыг зохион бүтээж өгчээ.

Chase Bank - (одоогийн J.P. Morgan Chas банк). Тус банкны томоохон хувьцаа эзэмшигчидийн нэг Ж.Д Рокфеллер Герман үндэстний чанарыг сайжруулах туршилтуудыг шууд санхүүжүүлж байжээ. Нацист Германаас дүрвэсэн Еврей нарын мөнгөөр 1938 онд Герман, Австри-д болж байсан евреи нарыг хөөх туух, тэдэнд халдах ажиллагааг санхүүжүүлж байв.  Chas банк Нацист Германы зүгээс хүсэлт гаргаагүй байхад Франц дахь Евреи нарын дансны гүйлгээг зогсоож байв.

Ford - Компаний эзэн Генри Форд  Eвреи нарыг үзэн яддагаараа алдартай хүн байв. Тэрээр "Олон улсын евреи нар: Дэлхийн дахины нэн чухал асуудлууд" нэрийн дор евреи нарын эсрэг өгүүллүүд бичиж нийтлүүлдэг байв.  Дэлхийн нэгдүгээр дайны гол буруутан нь евреи нар болох тухай өөрийн гаргадаг сониноор дамжуулан сурталддаг байв. 1938 онд тэрээр Нацист  Германаас гадаадын иргэдэд олгодог хамгийн дээд шагнал Төмөр Загалмайгаар шагнуулж байлаа. Форд Германы цэргийн зориулалттай автомашины ихэнхийх нийлүүлдэг байсан ба олзны хүмүүсийг ажиллах хүч болгон ашигладаг байв.

 Random House - Та бүхэн ном хэвлэлийн компани болох Bertelsmann А.G  салбар компани-ууд болох Random Housе, Bantam Books , Doubleday зэрэг компаний тухай сонссон байх. Нацистын Германы үед Random Housе хэвлэлийн компани суртал нэвтрүүлгийн зорилготой бүх ном хэвлэл, зурагт хуудас зэргийг хэвлэн гаргаж байжээ.
Kodak - Энэ компаний Европ дахь салбарууд нь Нацистын Германы захиалгаар үйлчилгээ үзүүлдэг байв. Португал дахь салбар нь Нацистуудын төслийг санхүүжүүлэхэд хандив өргөж байлаа. Зөвхөн зургийн аппаратаар зогсохгүй тэсрэх дэлбэрэх зүйлсийн оньс, тоноглолыг хийж нийлүүлдэг байв.

Coca-Colа - Фанта-г зөвхөн Германуудад зориулан гаргадаг байсан бол тухай үеийн Герман дахь салбар нь  Coca-Colа - г үйлдвэрлэж Герман цэргүүдийн ундаанд нийлүүлэх болжээ. 1941 онд Германы зах зээлд хамгийн их борлогдож байсан ундаа гэвэл Фанта байлаа. Бүх л дайны явцад СОСА СОЛА германы зах зээлээс ихээхэн ашиг орлого унагасан байна.
Allianz - банк өнөөгийн байдлаар Дэлхий дээрх 4 дэх том санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг банк. 1890 онд байгуулагдсан уг банк нацистуудыг засгийн эрхэнд гарахад хамгийн найдвартай санхүүгийн түнш  болж байв.  Уг банкны CEO - гүйцэтгэх захирал Курт Смитт  Гитлерийн засгийн газарын сангийн сайд, мөн Аушвиц хорих лагерийн барилга байгууламжийн асуудал хариуцдаг байв. Түүнээс гадна Германд амьдарч байсан болон хорих лагеруудад ачигдсан Еврей нарын даатгалын асуудлыг энэ банк "зохицуулж" байжээ.

  Novartis - Xориx лагеруудад хүмүүсийг олноор нь устгахад ашиглаж байсан  Циклон Б хийг үйлдвэрлэдэг байсан эм бэлдмэлийн компани. Швецари-ийн Ciba and Sandoz гэдэг компани-уудаас үүссэн бөгөөд 1933 онд өөрийн салбаруудад ажиллаж байсан бүх евреи ажилтнуудыг халж оронд Ари үндэстнүүдийг авсан анхны компани.  Дайны туршид тус компани будаг, эм бэлдмэл, химийин бодисуудыг үйлдвэрлэж Германы армид нийлүүлдэг байв.
Nestlé - шокаладны энэ компанийг мэдэxгүй хүн байхгүй бизээ. 2000 мянган онд тус компани олзныхныг боолчилж байсныхаа төлбөрт 14,5 сая доллар төлсөн юм. Nestlé Group  нь Нацист Германы нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байхдаа олон мянган олзны хүний хөдөлмөрийг ашиглаж байжээ.  Тус компани 1939 онд Швецари дахь Нацист намыг санхүүжүүлж байсныхаа ачаар бүх л дайны туршид Германы хэрэгцээнд зориулж шоколад нийлүүлэх  гэрээ хийж чадсан байна.  

BMW - компани дайны туршид 30000 олзны хүнийг ашиглаж байснаа хүлээсэн байдаг. Тэдгээр олзлогдсон цэргийнхэн Luftwaffе -д зориулж  онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэхэд оролцдог байсан бөгөөд өөрсдийнхөө талын эсрэг ийнхүү хүчээр ажиллахад хүрч байв.
BMW нь тэр үед онгоц, мотоцикл үйлдвэрлэлээр дагнан ажиллаж байв.
 
General Electric (GE) - Gерманы компани Крупп-тай хамтран ажиллах явцадаа байлдааны техник хэрэгсэлд чухал хэрэгтэй фосфорын карбидын үнийг зохиомлоор өсгөснийхөө төлөө 36000 доллараар торгуулж байсан байна. Зөвхөн 1936 онд л гэхэд энэ залилангаасаа General Electric компани 1,5 сая доллар хийжээ. Дайн эхлэхээс өмнө Siemens ( энэ компани одоо ч байгаа) -тай хамтран хувь эзэмшидаг байсан ба дайны үед мөн л олон мянган олзны хүний хөдөлмөрийг ашиглаж байжээ. Тэр олзны хүмүүсийн ихэнх нь шатаах зуухруу илгээгдсэн гэгддэг.

Бэлтгэсэн З. Эрдэнэбат


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.