03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

СИРИ -ИЙН АСУУДАЛ ДИПЛОМАТ ЗАМААР ШИЙДЭГДЭХГҮЙ БАЙХ 10 ШАЛТГААН

Сүүлийн хэдэн өдөр Сири-ийн дайныг зогсоож болох тухай өөдрөг үзлээр дүүрэн байлаа.
Харамсалтай нь, Сири-ийн хямралыг дипломат замаар шийдэх зорилт бүтэх магадлал тун бага байгаа ажээ.
Ассад химийн зэвсэгээсээ татгалзах нь зайлшгүй. Гэхдээ тэрээр АНУ-ыг хэд хэдэн зүйл дээр буулт хийлгэхийг орлдох болов ч тэдгээр нь бүтэшгүй зүйлүүд байх болно. Обама-гийн засаг захиргаа “дипломат харилцаа” зайлшгүй унахаар бүхнийг зохицуулсан нь илэрхий бөгөөд тэд цэрэг дайны замаар Сири-ийн асуудлыг шийдэх байр суурин дээрээ хэвээр үлдэх бодолтой байгаа нь илэрхий. Саудын Араб, Катар, Турк гурав Обама-гийн засаг захиргааг цэргийн хүч хэрэглэхэд ихээхэн шахаж байгаа юм. Учир нь эдгээр улс Сири-ийн сөргөлдөөнд ихээхэн цаг, хүч нөөцийг зарцуулсан бөгөөд АНУ-г цэргийн хүч хэрэглэн Сири-т орохыг юу юунаас илүү хүсч байгаа юм. Сири-т халдах халдлагын эсрэг тус улсын дотоод дахь болон олон улсын эсэргүүцэл дайн эхлүүлэхийг түр саатуулсан ч, бүрэн зогсоох боломж бас харагдахгүй байна.
Дайн зайлшгүй эхэлж мэдэх 10 шалтгааныг доор жагсаалаа:

1. Асcад хими-ийн зэвсгээсээ татгалзах дээрээ хүрвэл, АНУ болон өөр хэнийг ч Сири улсруу довтлохгүй байх баталгаа гаргуулахыг хүснэ. Энэ бол бүтэх магадлал тун багатай асуудал.

2. Асcад химийн зэвсэгийн талаар тохиролцоонд хүрэхийн тулд АНУ-ын зүгээс, Сири-ийн засаг захиргааны эсрэг байлдаж буй Ал-Каяада болон бусад жихад бүлэглэлүүдэд зэвсэг нийлэхгүй байхыг шаардах болно. Энэ бас бүтэх магадлал тун багатай.
Үнэн хэрэгтээ Вашингтон Пост сонинд бичсэнээр бол АНУ жихадист бүлэглэлүүдэд зэвсэг нийлүүлэхээ улам шуурхайлж байгаа аж.
Обамагийн амласан амин чухал тусламж олон сараар хойшилж байсаны эцэст Сирийн сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлэх ажилыг Тагнуулын Ерөнхий Газар саяхнаас эхлээлсэн гэдгийг АНУ болон Сирийин албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Зэвсэг нийлүүлэлт сүүлин хоёр долоо хоног зогсолтгүй урсаж байгаа бөгөөд төрийн Дэпартментын тусгай тээврийн хэрэгслээр  оруулж байгаа материал хэрэгслээс харахад АНУ-ын зүгээс Сири улсын иргэний дайныг өргөжүүлэхэд ихээн анхаарч байгаагийн илэрхийлэл болж байна.

3. Асcад Израилийг цөмийн зэвсэгээсээ татагалзахыг санал болгож байгаа билээ. Энэ бол бүтэх магадлал тун бага зүйл.

4. Сири-ийн “сөрөг хүчнийхэн” АНУ-ыг цэрэг зэвсгийн хүчээр дайран орохыг үнэхээр хүсч байгаа. Үүний тулд л тэд зохиомол шалтаг гаргаж - химийн зэвсэгийг энгийн хүмүүсийн эсрэг хэрэглэсэн нь тодорхой болсон.
“Сөрөг хүчний дээд командлагч”: Чөлөөт Сирийин Арми Oросын саналыг няцааж байгаа ба  АНУ-ын зүгээс Асадын дэглэмд  яаралтай цохилт хийхийг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

5. Саудын Араб улс Сири-т цохилт өгөхийг ихээхэн хүсч байгаа. Учир нь  Сири-ийн босогчидод олон тэр бум доллар зарцуулсан, мөн цэргийн цохилт хийлгэхийн тулд маш их лоббидсон улс.  

6. Катар мөн ялгаагүй. Сири-ийн “босогчидыг” санхүүжүүлэхэд олон тэр бум доллар гаргасан, Асcадын дэглэмийг унагах АНУ-ын дайны зардалыг арабын эдгээр улс гаргана гэж мэдэгдэж байгаа.

7. Турк улс Асcадын дэглэмийг зайлуулахыг олон жил хүсч байгаа ба Сири-ийн хил дээр цэрэг зэвсэг бөөгнөрүүлж байгаагаа “болзошгүй халдагаас” сэргийлж байгаа хэмээн тайлбарлаж байгаа.

8. Конгрессийн гишүүдээс нилээд хүн энэ дайныг эхлүүэхийг хүсч байна. Сенатын гишүүн John McCain болон Lindsey Graham нараас гадна, Сенат дахь Гадаад Харилцааны Коммиссын дарга Robert Menendez Ньюрк Таймес сонинд өгсөн ярилцлагадаа: - Оросын Ерөнхийлөгчийн тайван замаар шийдэх уриалгыг сонсоод “бараг бөөлжих шахсан” гэж хэлж байв.

9.Обама сул дорой ерөнхийлөгч байхгүй тулд Сири-ийн дайныг эхлүүлэх туйлын хүсэлтэй байгаа. Тэрээр Оросын зүгээс хийсэн дипломат нүүдлийн үр дүнд буланд шахагдчихаад байгаа боловч түүний засаг захиргаа Сири-ийн талаархи аливаа диплоамт арга хэмжээг амжилтгүй болгох бүх зүйлийг хийчихээд байгаа билээ. Си Эн Эн-ийн мэдээлж байгаагаар бол АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга John Kerry Сири-ийн “ажил хэрэг” нурах юм бол ямаршуу үр дагаварт хүргэх талаар яриад эхэлжээ: - Аливаа тохиролцоо “ойлгомжтой”, “шалгаж баталж болохуйц”, “харилцан итгэлцсэн” , “тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлж болохуйц” байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангахгүй бол үр дүн нь “тодорхой байх болно!” гэж мэдэгдэж байна.

10.  Америк цэргүүд аль хэдийн Сири-ийн дайнд дайчлагдаад эхэлсэн тухай Сэтгүүлч Paul Joseph Watson саяханы нэг өгүүлэлдээ: “Одоохондоо Керри, Обама хоёр Сири-ийн сөргөлдөөнийг  тайван замаар шийдэх гэж байгаа дүр эсгэж байгаа ч, хэрэв “дипломат зам” бүтэлгүй болвол дайралт хийх шийдвэрийг Конгрессоор гаргуулахаар чармайцгааж бололтой. Тэд дипломат зам бүтэхгүй гэдгийг сайн мэдэж байгаа тул шийдвэр гармагц далавч пуужингуудаа Сири рүү харваж эхэлнэ” гэж бичжээ.

З.Эрдэнэбат
Эх сурвалж:  http://www.presstv.com/detail/323776.html


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.