04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

“БИЛДЕРБЕРГ КЛУБ” ХЭМЭЭХ НУУЦ НИЙГЭМЛЭГИЙН 2013 ОНЫ УУЛЗАЛТ

Дэлхийн элит хэсэг болох нэр нөлөө бүхий улс төрчид, банкны эзэд, мэдээллийн болон бусад корпорацийн эзэд, том компаниудын гүйцэтгэх захирлууд, бодлого тодорхойлогчид бүрэлдэхүүнд нь байдаг Билдерберг Клубын энэ жилийн хуралдаан 6 дугаар сарын 6-9-ний хооронд болж байна. Тогтож хэвшсэн ёсоороо хэвлэл мэдээллийнхэнээс далд явагдаж байгаа боловч хуралдаан болж байгаа газар болох Их Британий Уотфорд хотод тус улсын зарим сонин сэтгүүлийнхэн аль хэдийн очжээ.

Энэ уулзалт бол дэлхий дахины асуудлыг жинхэнэ ёсоор хэлэлцдэг, зөвшилцдөг уулзалтуудын нэг юм. Сонгогдсон улс төрчид энэхүү Дэлхийн элит хэсгийн хуралдаанаас зөвхөн үүрэг даалгавар л авдаг гэж хэлж болно. "Хуйвалдааныг илрүүлэгчдийн" ачаар эдгээр уулзалт хуралдаанууд жилээс жилд улам олон хуний анхаарлын төвд байх боллоо. Гэхдээ 5 одот Грове Зочид буудалд очсон хэвлэлийнхэн тийм ч их зүйлийг мэдэх боломжгүй аж.

 

Зочид буудлыг тойруулан “Уотфорд хотын Их Хэрэм" гэмээр хамгаалалтыг аль хэдийн ажилд нь оруулжээ. Энэ жилийн хуралдаанд олны анхаарлыг нилээд татаж байгаа хүмүүс бол Google компаний гүйцэтгэх захирал Eric Schmidт, Amazon-ны Гүйцэтгэх захирал Jeff Bezos, Олон Улсын Валютын Сангийн Захирал Christine Lagarde , АНУ-ын Төрийн нарийн бичиг буюу Гадаад харилцааны сайд асан Henry Kissinger (тэрээр эдгээр хуралдаануудын байнгын оролцогч) байгаа аж.

Билдерберг Клуб гэж чухам ямар байгууллага болох тухай товч мэдээлэл өгье.

Билдербергийн клубийг голдуу евреи - масонуудаас бүрдсэн Европын элит хэсэг байгуулжээ. Уг байгууллагын зорилго нь дэлхийн улс төрд дахь Америкийн нөлөөг тогтоон барих явдал байв. XX зуунд АНУ-ын Олон Улсын Харилцааны Зөвлөл (Counsel of Foreign Affairs - CFA) дэлхийн улс шийдвэрлэх үүрэгтэй оролцдог байв. Билдербергийг байгуулагдсан даруйд Америкийн нэр нөлөө бүхий улс төрчид ч энэ байгууллагад орж эхэлжээ. Тэдний зорилго нь Европыг "засаглагч" энэ том байгууллагад илүү идэвхтэй нөлөөлх, оролцох явдал байв. Үнэн хэрэгтээ Америкийн тусгай албад Билдербергийн клубыг байгуулахад голлох үүрэг гүйцэтгэжээ. 1948 онд Нэгдсэн Европын Хороо гэдэг байгууллага байгуулагдаж даргаар нь АНУ-ын Стратегийн Албаны удирдлагын тэргүүн байсан У.Донованыг, дэд даргаар нь Тагнуулын Ерөнхий Газарын дарга А.Даллесийг томилсон байна. Энэ хоёр хүний удирдлагaн дор "саарал кардинал" хочтой тагнуулын ерөнхий газарын ажилтан Д. Реитингер гэж хүн ажиллаж эхэлжээ. Тэрээр Зүүн Европын орнуудын коммунизмын эсрэг бослого хөдөлгөөнийг санхүүжүүлэх ТЕГ-ын гол хүн байв. ТЕГ-ын хүчтэй санхүү, Европ дахь тусгай сувгуудынхаа тусламжтайгаар тэрээр мөн Баруун Eврoпын элит хэсэгт ч нөлөөлж чадаж байв. Үүний нэг тод жишээ нь Нидерландын вант улсын хан хүү ТЕГ-тай хамтран ажиллахад татгалзаагүй явдал байв. Билдерберг клубын анхны уулзалтыг чухамдаа Реитингер зохион байгуулсан бөгөөд 1960 онд нас барах хүртлээ энэ байгууллагад нөлөө бүхий гишүүн байв.

Гэхдээ Рэйтингерийн жинхэнэ "эзэд нь" Роккфеллерийн фондын тэргүүнүүд Д.Роккфеллер, Дин Пак, Карнегийн Фондын ерөнхийлөгч Г.Геинц, Д.Джонсон, Барухын Корпорацийн тэргүүн Д. Колеман нар байсан байна. Энэ клубын анхны уулзалтан дээр 80 гаруй хүн оролцжээ. Билдерберг клубын энэхүү анхны уулзалтаар "Олон Улсын Харилцааны шинэ дэг журам тогтоох, Баруун Еврoпын орнуудаас ЗXУ болон " Гурав дахь Ертөнцийн Улс орнуудад" явуулах гадаад бодлогын төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

 

Билдербергийн Клубын төв байр нь Ньюрк-т Карнегийн Фондын байранд байрладаг аж. Тус клубын хуралдаан 100% хаалттай болдог бөгөөд хуралдааны үеэр хэлэлцсэн асуудал материалуудыг хэвлэл мэдээлэлд өгдөггүй байна. Хуралдааныг зохион байгуулах, оролцогчидын аюулгүй байдлыг хангах ажилыг тухай хуралдаан зохион байгуулж байгаа орон нь хариуцах ёстой байдаг. Анхны хуралдаан 1954 онд Голландын Остербеке хотын "Билдерберг" нэртэй зочид буудалд болсон тул түүнээс хойш тус байгууллагыг Билдербергийн Клуб хэмээн нэрийдэх болжээ. Энэ байгууллагын хуралдаан маш нууц байдалд болдог хэдий ч дэлхийн нийтийн мэдэллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихэд татдаг байна. Мэдээж хэрэг аль нэг улсын хотод олон улсад танил, нэр хүнд бүхий хүмүүс: ерөнхийлөгчид, хаад ноёд, хан хүвүүд, канцлерууд, ерөнхий сайдууд, онц бүрэн эрхтэй элчин сайдууд, банкны эзэд, үндэстэн дамжисан корпорацийн удирдлагууд цуглана гэдэг бол "нуугдах" боложгүй зүйл.

 

1997 онд АНУ-ын Атландида хотын амралтын газар болох Ренесанс - Пайн хотод болсон уулзалтаар Дэлхий дахиныг засаглах гурван төвийг буй болгох асуудлыг хэлэлцжээ. Энэ гурван төв нь Европын, Америкийн, Ази-Номхон далайн гэсэн гурван төв байх аж. "Чөлөөт -Ардчилсан" нийгмүүд гэгдэх Баруун Европын хэвлэл мэдээллин хэрэгслүүд энэхүү том уулзалтын талаар тодорхой мэдээлэл өгч "чаддагүйн" учир нь Дэлхийн Удирдлга тэдний "гарыг цайлгачихдагтай" холбоотой гэж үзэх хүмүүс ч байдаг байна.

Bilderbergmeetings.org вебхуудсанд бичсэнээр бол энэ жилийн хуралдаанаар: АНУ болон Европ хурдан өсөж өндийж, ажлын байр гаргаж чадах эсэх, aжлын байр, тэтгэвэр тэтгэмж, өр зээл, Mэдээллийн сан хэрхэн бүхнийг өөрчилж байгаа талаар, үндэсний үзэл ба популизм, АНУ-ын гадаад бодлого, Африк тивийн өмнө тулгарч байгаа сорилтууд, Цахим дайн ба түүний заналхийлэл, Эмнэлгийн судалгаа шинжилгээний ерөнхий төлөв, Интернетийн сургалтын ашиг тус, үр нөлөө, Европын холбооны улс төр, Дундад Дорнод (Aраб) – ын хөгжилийн асуудал, Өнөө цагт өрнөж буй үйл явдалууд гэсэн асуудлуудыг хэлэлцэх аж.

Мэдээж хэрэг, дээрх жагсаалт бол хэвлэл мэдээллийнхэнд "зориулсан" зүйл байгаа нь ойлгомжтой.

Билдерберг Клубын энэ жилийн уулзалтанд оролцож байгаа бүх хүний нэрсийг үзье гвэл доорx линкээр орж үзээрэй:

http://vigilantcitizen.com/latestnews/bilderberg-2013-the-official-attendees-list/

 

Бэлтгэсэн З. Эрдэнэбат


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.