03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Бясалгалын тухай бяцхан бодрол

Монголчуудыг стресс, депресст өртдөггүй ард түмэн юм байна гэж саяхан болтол барууны хүмүүс ярьдаг байвдаа. Британий аялагч Брюс Парри манай Дархад ястны тухай баримтат кинон дээрээ "Монголчууд стресс гэдгийг мэддэггүй юм шигээ" гэж байсныг харсан билээ.  http://www.bbc.co.uk/tribe/tribes/darhad/index.shtml

Бид үнэхээр стрессгүй байсаан. Харин одоо бол байдал өөр болж. Үй түмээрээ хот газар чихцэлдэж, эсвэл хүний нутаг гүний газарт аль л стресс-тэй бүхнийг хийж явна. Стресс депрэсст нэрвэгдэхгүй байх арга бол Бясалгал юм. Бясалгалын маш олон аргачлал байдаг. Тэр бүгдийг уншигчид маань Интернетээс олоод үзэх боломжтой болсон тул энд нуршин цаг завыг барах юун. Харин бясалгал хийхийн ач тусын тухайд заавал яримаар санагдаад болж өгдөггүйээ.

Бясалгал хийхэд нэг их цаг орохгүй, ердөө 10 аас 20 минут л хангалттай. Өглөөгүүр хийвэл бүр ч сайн. Тав тухтай газар хайгаад байх ч шаардлагагүй, хаа ч явсан хийж болно. Хамгийн гол нь бие, сэтгэл, оюун санаагаа дээд зэргээр тайван байдалд оруулж хоногийн 24 цагийн турш бидэнд нөлөөлж байдаг гаднын болон дотоод хүчин зүйлүүдээсээ түр ангижиран, хэмжээ хязгааргүй эрч хүчний далайд  шумбахтай адилтгаж болно. Энэхүү эрч хүчний далай бол Мөнх Тэнгэр.

Бид бие, сэтгэл, оюун санаагаа ухамсартайгаар амар амгалан болгох тэр агшинд дөрөв дэх зүйл бидэнд нөлөөлж эхлэх бөгөөд тэр нь Мөнх Тэнгэрийн Хүч - сансарын энерги. Энэ хүч бидний хямарсан бүхнийг эргэн сэргээж, хүч чадал, амар амгаланг бэлэглэнэ. Бид өөрсдийгөө энэхүү далайн салшгүй нэгэн хэсэг юм гэдгээ ухаарч амьд бүхнийг хайрлах энэрэх мэдрэмжийг бидэнд төрүүлнэ. Чухам энэ үед л бид стресс хэмээх элдэв өвчин зовлонгийн шалтгаан болсон тэр зүйлээс салж чадна. Бидний бие, сэтгэл, оюун санаа хямарсан учираас л бид өвчин зовлонтой болдог. Тэгвэл энэ байдлаас гарах арга зам бол бясалгал. Зөвхөн хямарлаас гарах арга болоод зогсохгүй бид оюун санаагаа тэлж орчлон ертөнцийн бүхэл нэгдмэл болох хийгээд бид тэр нэгдмэл зүйлийн нэгэн эс юм байна гэдгээ ойлгох боломжийг бидэнд олгоно. Энэ үүднээс үзвэл бясалгал нь бас танин мэдэхүйн арга зам болдог.
Бодьгал хүмүүс  өөр хоорондоо ялгаатай тул хүн бүрт таарах нэгэн янзын бясалгалын аргачлал байх боломжгүй юм.

Тухайн хувь хүн харин эрэх хэрэгтэй, турших хэрэгтэй болдог. Мөн энэ аргад гүн гүнзгий нэвтэрсэн оюуны багшаас сурч болно. Бясалгалыг хүмүүс их шашинжуулдаг. Шашин шүтдэг хүн л бясалгал хийдэг хэмээн ойлгодог. Гэтэл байгалаа шүтдэг монголчуудын ердөө амьдарч аж төрж байгаа нь л бясалгал болж байдгийг дээрx Брюс Парри-гийн кино харуулжээ.  Монголчуудын нүүдлийн аж амьдрал бол тэр чигээрээ бясалгал гэж хэлж болно.Тийм ч учираас бидэнд байгалийн их хүч байдаг байх.  Харин бид одоо тэрнээсээ салж байгаа тул зориуд бясалгал хийх хэрэгтэй болоод байна даа...

З. Эрдэнэбат


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.