04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Гэрэл Гэгээ, Эрч Хүчний Гэгээн Далай

"Орчлонд цор ганц эх булаг буй, тэр нь Мөнх Тэнгэр.
Орчлонд цор ганц хууль буй, тэр нь Мөнх Тэнгэрийн Хууль - Хувирал өөрчлөлт.
Орчлонд цор ганц бүтээлч хүч буй, тэр нь Мөнх Тэнгэрийн Хүч - Сансарын эрчим."

Зохиогчийн тэмдэглэлийн дэвтрээс

Ертөнцийн бүх юмс хаанаас гараад байна вэ? Галактикууд, Одод, гаригс, цэцэг навч, хүн зон хаанаас гараад, хаашаа "алга болоод" байнав?

Бүx юмс атом, электрон, протон, неитрон, квант-орон гээд цааш улам жижигрэх эгэл хэсгүүдээс тогтдогийг өнөөгийн гар утас, интернет, телевиз хэрэглэгчид мэднэ. Тэдгээр "эгэл хэсэг" нь долгионлог чанaртай болохыг ч орчин үеийн шинжлэх ухаан тогтоожээ. Өөрөөр хэлбэл эгэл хэсгүүд нь асар их энерги бүхий цахилгаан соронзон долгион болон урсаж ч чадна. Бидний таван мэдрэхүйд өртөгч ертөнцийн бүх юмсыг энэхүү долгионлог чанaрт нь хүртэл "жижиглэлээ" гэж бодьё. Наран саран, од гаригс, навч цэцэг, хүмүүн бид нэгэн их далайг бүрдүүлэгч энергийн урсгал - хэсэг болон хувирна. Орчлон тэр чигээрээ энергийн далай болон хувирна гэсэн үг. Энэхүү энергийн далайг бид Гэрэл Гэгээний Далай гэж ердийн хэлээр тодорхойлж болох юм. Энэхүү далай мэдээж хөдлөнө, хөрвөнө, орчино. Квантын түвшин дэх энэ хөдөлгөөн нь эмх замбараагүй явагдах ба үүнийг энергийн хэлбэлзэл гэж үздэг. Гэрэл долоон төрлийн хэлбэлзэл бүхий долгионоос (солонгын долон өнгө) тогтдогийг физикчид аль хэдийн тогтоож. Харин квантын түвшинд бол урьдчилан хэлэх аргагүй хэлбэлзэл давтамж явагддагийг бас шинжлэх ухаан тогтоожээ. Энэ хэлбэлзэлийн үр дүнд атом, электрон болон бусад хэсгүүд нэгдэн нийлэх замаар тодорхой хослол буюу бидний таван мэдрэхүйд өртдөг юмс үзэгдэл, од гаригс, эд эс, цэцэг навч, хүн амьтныг буй болгодог. Энэ үүднээс авч үзвэл Мөнх Тэнгэр бол оршин буй бүх юмсын цорын ганц эх булаг болж байна.

Нэгэнт юмс үзэгдэл энерги эрчим хүчний цогц-хослол тул, мөс ус болж, ус нь уур болж, уур нь хий болж, хий нь плазмын төлөв байдал буюу нарны төв хэсэг дэх бодисын төлөвийг олох боломжтой байдагийн адил ертөнцийн бүх юмс энергийн нэг төлөвөөс нөгөө төлөвт шилжинэ. Гэхдээ энерги хадгалагдах хууль ёсоор өөр энергийн төлөв байдалд л шилжинүү гэхээс устаж үгүй болдоггүй билээ. Ийнхүү янз бүрийн энерги янз бүрийн төлөв байдалд байнга шилжин мөнхийн хувирал өөрчлөлт явагдах нь орчлонгийн жам - Мөнх Тэнгэрийн Хууль болой.

Орчлонгийн бүх юмыг бүтээгч нь Сансарын энерги бөгөөд түүнийг Монгол өвөг дээдэс маань Мөнх Тэнгэрийн Хүч хэмээн нэрийджээ. Мөнх Тэнгэрийн Хүчний аугаа их урсгал хөдөлгөөн, хэлбэлзэл нь өчүүхэн шавьж хорхойноос аваад манай нарнаас 100 дахин том нарыг ч бүтээх аж. Түм буман гэрлийн жилийн тэртээх тэр наран өөрийн амьдралын "төөргөөр" дахин өөр энерги болон хувирч өөрчлөгдөж өөр нарны төрөн гарах шалтгаан болж чадна. Учир нь Мөнх Тэнгэр өөрийн мөнхийн хуулиар, мөнхийн хүчээр ертөнцийг хөдөлгөж бүтээж байдаг билээ.

З. Эрдэнэбат
munkhtenger.niigemleg@gmail.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.