04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Монголчууд бидэнд өнөөдөр юy хэрэгтэй байна вэ?

1. Бид Mөнх Тэнгэрийн хүчинд шүтэж амьдрах хэрэгтэй байна.
Мөнх Тэнгэрийн Хүчинд Шүтэхүй бол Монгол Хүн, Монгол Үндэстний Тэнгэрлэг Хүч Чадалд хүрэх хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл-бэлгэдэл юм.
Бидний сэтгэх чадвар, ухаан билэг, үр бүтээлтэй ажиллаж, урт удаан амьдрахын үндэс бол Мөнх Тэнгэрийн Хүч буюу Сансарын энерги юм. Улс төр, соёл, сэтгэл зүйн завхрал, хязгаарлалтуудаа таягдан хаях, өөрсдийн авьяас чадвар, хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх, бидний хөгжил дэвшил, шинэчлэл, чадвар боломжинд маань саад болж байгаа бүхнийг нэгмөсөн даван туулахад гагцүү Мөнх Тэнгэрийн Хүч л тус болж чадна. Тийм учираас Мөнх Тэнгэрийн хэмжээнд бодох - сэтгэх, хэмжээ хязгааргүй тэрхүү дээд хүчинд шүтэж амьдрах, тэр хирээрээ цаг үргэлж хөгжин дэвжихийн төлөө хүч чадлын оргил өөд тэмүүлэн тэмцэх хэрэгтэй байна.

2. Өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй байна.
Учир шалтгааны холбоонд сэтгэх, өөртөө шүүмжлэлтэй хандах, хувийн хариуцлагаа ухамсарлах ( эрх чөлөөний нөгөө тал бол хариуцлага!) аливааг ажил хэрэг болгохын төлөө туршин шинжих, ийм замаар сэтгэц, оюун санаа, бие бялдрын хөгжилөө өөд нь татаж, биологийн болон уураг тархиныхаа боломжийг дээд зэргээр шавхан дайчлах хэрэгтэй байна. Tэгсэн цагт бид Тэнгэрлэг Монгол хүн болж чадна.

3. Прагматик Өөдрөг үзлээр жигүүрлэх хэрэгтэй байна.

Амьдралын эрхэм зорилготой, эрч хүчтэй, хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй байна. Сохор сүсэг бишрэл, зогсонги гутранги үзэл хандлагаас зайлсxийж, өөрийн сонгосон аливаа үзэл санаа, гүн ухаан - ыг ажил хэрэг - амьдрал болгохын төлөөнөөх өөдрөг, тэнгэрлэг үзлээр жигүүрлэх хэрэгтэй байна.

4. Шинэ Техник Технологи хэрэгтэй байна.

Бидний хоцрогдож ядуурсны нэг шалтгаан бол бид өөрсдөө технологийг хөгжүүлээгүйд оршино. Бидний биологийн болон соёл, түүхийн хязгаарлагдмал байдлыг даван туулах арга зам бол техник шинжлэх ухааны ололт амжилтыг амьдралын алхам тутамдаа ашиглах, өөрсдөө бүхнийг хийж сурах, бусдын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг царайчлахгүй болох явдал. Чухам үүнд л дээр доргүй хичээн чармайж, зорих хэрэгтэй байна.

5. Нээлттэй Нийгмийн харилцааг бүрэлдүүлэх, төгөлдөршүүлэх хэрэгтэй байна.

Бидэнд зохицуулагчгүй зохицуулалтын зарчим хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл төр засгаас бие хүмүүсийн санал санаачилга, идэвх зүтгэлийг зохицуулаад байх бус харин саад болдоггүй тийм нийгмийн харилцаа, хууль зүйн орчин хэрэгтэй байна.
Үгээ чөлөөтэй хэлэх, бизнесийн үйл ажиллагаа явуулах, аливааг амьдралдаа турших, шинэчлэх эрх чөлөө хэрэгтэй байна. Нийгмийн хөгжилийг дарангуйлах замаар хянахыг бид эсэргүүцэх хэрэгтэй байна. Хууль ёсыг дээдэлж, эрх мэдлийг цөөн хэдэн луйварчны гарт төвлөрүүлэхгүй байх хэрэгтэй байна. Зөрчилдөн тэмцэхийн оронд хэлэлцэх, албадах, хүнд суртал гаргахын оронд санал солилцох, асуудлыг хурдан түргэн шийдэх хэрэгтэй байна. Бие хүний эрх чөлөөний нөгөө тал нь хувийн хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй байна.

6. Монгол Улс, Монгол хүн бүр өөрөө өөртөө эзэн байх хэрэгтэй байна.

Төр нь бие даасан, хараат бус улс төрийн бодлого явуулах, иргэд нь дор бүрнээ бие дааж сэтгэх, бусдаас үл хамаарах, бусдын хайр халамж, тус дэмд найдахгүй бие хүнийхээ эрх, эрх чөлөөг эрхэмлэн, өөрийгөө удирдаж, өөртөө итгэлтэй байж, зөвхөн өөрийн хүч бололцоог дайчилж, өөрийгөө болон бусдын бодьгал -  бие хүн чанарыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж сурах хэрэгтэй байна.

З. Эрдэнэбат


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.