05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Оллоо оо!

“Дэлхий сөнөх өдөр”-т зориулав

"2012.12.21-нд юу болох талаар их асуужээ. Онцгой юм юу ч болохгүй.

Маргаашдаа, өөртөө, шинжлэх ухаанд бас амьдралын туршлагадаа итгэ"  

 Mонгол Улсын Ерөнхийлөгч

Ц. Элбэгдорж

 

Хаа газар элдэв худал хуурмаг, мухар сохор, шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй зүйлд итгэх дуртай хүмүүс байдаг. 21 дүгээр зууны Монголыг тэдгээр хуурамч шинжлэх ухаан, үлгэр домогийн шашин шүтлэг, философи маягийн төөрөгдүүлэлт, гадныханы тархи угаах сэтгэцийн технолoги-оор боловсруулсан оюун санааны террор тойрсонгүй.

Тойрсонгүйгээр барахгүй коммунист дэглэмийн үед тас хориотой байсныг далимдуулан тэдгээр шашинжуулсан шинжлэх ухаан, шинжлэх ухааны хэлбэрт оруулсан мухар сүсэг борооны дараахь шавартай ус мэт цутган орж ирсээр байна. Хүн төрөлхтний энэхүү оюуны шавар шавхайнаас хамгаалах хамгаалалт бол шинжлэх ухаан - технологийн сэтгэлгээ, мэдлэг чадвар.

Шинжлэх ухааныг үл ойшоовол улс үндэстэн сөнөж мөхнө. Логик сэтгэлгээг үгүйсгэвэл улс орон элдэв солиотой, хагас галзуу, нэр алдар, мөнгө олохын тулд юу ч гэж дэмийрэхээс буцахгүй хүмүүсээр оюуны болон аж амьдралын замаа заалгах дээрээ хүрнэ.

Тийм учираас ард түмнээ ийм төөрөгдөл, мунхруулгад гүнзгий шигдэхээс сэргийлж миний бие Орлоо.сом-ын Зохиогчийн буландаа Оллоо! нэртэй цуврал нээж шинжлэх ухаан, технологи-ийн түүх, шинжлэх ухааны хүмүүсийн амьдрал, тэмцэл, нээлт, ололтын тухай болон шинэ ололт амжилтынх нь мэдээ мэдээллээс орчуулж бэлтгэн тавьж байхаар шийдэв.

 

 Пифагор (м.э.ө 570 – 495)

 

Эртний Грекийн философич, математикч. Түүний нэрээр нэрлэгдсэн тёоромыг Пифагорын теором гэдэг.

Энэ үеийн философичдын нэгэн адил түүний амьдралын тухай хожим үеийн сурагчид, филсософичид бичиж үлдээсэн байдаг аж. Тэдний бичсэнээр бол Пифагор нь манай эриний өмнөх(м.э.ө) 530 онд төрсөн газар - Самос арлаасаа Грекийн суурин Кротоне (одоогийн өмнөд Италийн Кротони) -д нүүж иржээ. 3 дугаар зуунд амьдарч байсан эртний Грекийн гүн ухааны он дарааллын сударыг эмхтгэн бичигч Диоген Лаэрци-гийн бүтээлүүддээ бичиж үлдээснээр бол Пифагор мэдлэг эрдэмийн замыг хөөж Египт, Вавилон, Энэтхэг хүртэл явсан аж. Пифагорын гол нээлт бол түүний нэрээр нэрлэгдсэн тёором. Тэгш өнцөгт гурвалжингийн урт тал болох гипотенузын уртын квадрат нь эсрэг талуудынх нь уртыг квадрат зэрэг дэвшүүлээд нэмсэн нийлбэртэй тэнцэнэ гэдэг энэ тёором бол түүний хүн төрөлхтний мэдлэгийн далайд оруулсан чухал ололтын нэг юм.

 

Хэдийгээр Вавилончууд үүнийг 1000 жилийн өмнө мэддэг байсан гэх боловч Пифагор анх удаа математик аргаар батлаж үзүүлсэн юм. Тэрээр мөн иррационал тоог нээсэн гэдэг. 2-ын тооноос квадрат язгуур гаргахад дүн нь бүхэл тоогоор илэрхийлэгдэх илэрхийлэл болж чадахгүй гэдгийг олжээ.

Түүний байгуулсан матемайкийн сургуулийн хана бүхэлдээ тоо дүрсээр дүүрсэн байсан бөгөөд сурагчид нь зөвхөн ургамалын гаралтай хүнс хэрэглэж, хатуу дэглэмээр хичээл сургуулиа явуулдаг байсан ажээ.

 

Бэлтгэсэн З.Эрдэнэбат

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.