05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Монгол Төрийн Туйлын Зорилго - Бүтээлч Монгол Xүн

Төр олон үүрэг зорилготой. Үүнийг мэдэх нь мэддэг л байх. Мэдэхгүй  хүмүүс ч бас  байдаг . Өнөөгийн Монгол Төр олон яамтай засгийн газарыг байгуулж үүрэг зорилгоо хэрэгжүүлж байна. Гэхдээ энэхүү зорилго, зорилтууд дотроос нь туйлын зорилго нь юу байж болох вэ гэж боддог юм.

Aрд түмний хяналтанд ажил үүргээ гүйцэтгэж чадах төр Монголыг өнөөгийн эмх замбараагүй байдалаас гаргаж  "аврана". Энэ нь төр - түмэндээ жинхэнэ ёсоор үйлчлэхээр зориг шулуудсан төрийн хүмүүсийн сэтгэл зүтгэлээс ихээхэн хамаарах нь мэдээж. Монгол өнөөдөр үнэхээр “аврагдах” хэнжээнд тулчихаад байгаа нь үнэн. Хэн аврах вэ? Юу аврах вэ? Хэзээ, яаж аврах юм?

Монголыг "чангахан гартай ерөнхийлөгч аврана" гэж зарим нэг нь хэлэх. Өөр нэг хэсэг нөхөд "Монголыг мөнгөтэй хүн аврана" гэнэ. "Уул уурхай л аврана" гэж уулгалах нь ч бас байна. "Гадны тусламж, гадны хөрөнгө оруулалт аврана" хэмээн гараа тосон бөхөлзөх хүмүүс ч  элбэг.

Миний бодоход энэ бүхэн явсаар байгаад нэг л ойлголт дээр төвлөрч байгаа юм шиг санагддаг. "Монголыг монголчууд бид өөрсдөө л аврана". Дур зоргоороо загнадаг ганц ерөнхийлөгч биш, Улсын хөрнгөнөөс хумсалж, уул уурхайн лицензээр хөлжөөд гадаадад мөнгө шилжүүлж суудаг хүний өөрийн хөрөгөтнүүд ч биш. Авлига, хээл хахуулийн үүр болж буй уул уурхай дангаараa ч биш. Биднийг цаг хугацаа өнгөрөх тусам ялзрал доройтол, соёлгүй байдал, уналт, унхиагүй ажилгүй болгож байгаа гадаадынхан ч аврахгүй.

Гэхдээ, "Бид өөрсдөө өөрсдийгөө аврана!" гээд хэлэх шиг амархан зүйл бас  байхгүй.
Үе үеийн түүхээ харж эргэцүүлж байхад Монголыг бүтээлч хүмүүс нь аварч байж.
Улс үндэстэний маaнь сор болсон бүтээлч хүмүүс нь улс төр, эдийн засаг, урлаг соёл, ахуй амьдралынхаа хүрээнд ямагт дэгжин дэвжихийн төлөө, эрх чөлөө, аз жаргалын төлөө борви бохисxийлгүй тэмцэж явж монголыг авч үлджээ.
"Монголыг бүтээлч хүмүүс нь аврана!".  Тэд бол бие,сэтгэл, оюуны тэнхээтэй хүмүүс. Бүтээлч хүмүүсгүй улс үндэстэн оршин тогтноx тухайд төсөөлөх ч боломжгүй юм.

Нийгмээ эрүүлжүүлье гэвэл бүтээлч хүмүүсээ л дэмжих хэрэгтэй, бүтээлч хүмүүсийн  хийж бүтээх, өөрийнхөө үзэл бодол, зорилгыг хэрэгжүүлэх бүх  боломжийг гаргаж өгөх явдал бол монгол төрийн туйлын зорилго гэж хэлмээр байна.
Бас бие эрүүл, сэтгэлийн их тэнхээтэй, оюун ухаан саруул хүмүүс л монгол төрийг авч явах учиртай.  Бусдын үзэл сурталд дөрлөгдчихсөн, бусдын тоглоомын дүрмэнд захирагдчихсан, бие дааж сэтгэх чадваргүй, бүтээлч буc хүмүүс монгол төрд шургалчихаад өөрийн болон харийнханы эрх ашгийг ард түмнийхээ эрх ашигаас дээгүүр тавиад явбал улс орон дампууран сүйрэх нь мэдээж.

Бүтээлч хүний хамгийн гайахмшигтай чанар бол түүний чөлөөт сэтгэлгээ. Монгол төрийн эрхэмийн дээд зорилго бол хүнээ хөгжүүлэх, бүтээлч хүмүүстээ өөрийнхөө төлөө болон монголын төлөө юм хийж бүтээх боломжийг нь нээж өгөх явдал. Хөгжингүй, бүтээлч, эрүүл саруул ард түмэн л хүн төрөлхтний хөгжил дэвшилийн манлайд явах болно.  Бүтээлч хүн гэхлээр манайд голдуу урлаг соёлын зүтгэлтнүүд, зохиолч, яруу найрагч, хөгжимийн зохиолчид, зураачид, гар урлалчидыг ойлгодог хэвшил тогтжээ. Эдгээр хүмүүс бүтээлч хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл жирийн амьдрал дунд үй олон бүтээлч хүмүүс байна. Ажил амьдралаа сайхан аваад явчихдаг, хажуугаар нь улс орон, хамтран зүтгэгчиддээ сайн сайхан зүйл хийгээд тус нэмэр болoхсон гэсэн мятрашгүй сэтгэл зүтгэлтэй үй олон хумуус манайд байгаа. Бүтээлч хүмүүсээ дэмжинэ гэхлээр тэдэнд элдэв "нэр алдар" өгөөд том том жааз тэврүүлж зургийг нь татаад, шагнал сайшаал нэртэй зүйлээр хуураад байх биш, юмаа хийх, шинэ санаа оноогоо хэрэгжүүлэх боложийг  нь нээж өгөх хэрэгтэй юм. Тэдэнд түүнээс илүү, эрхэм шагнал гэж үгүй!.

Өнөөгийн монголчууд бид шинэ үнэт зүйл, шинэ соёлын эрэлд хатаж явна. Түүнийг бид харь газараас, харийн соёлоос эрэлхийлсээр хорь гаруй жилийг ардаа хийлээ. Гэтэл эрхэмлэвэл зохих үнэт зүйл маань эх оронд маань байж л байна. Тийм нэг үнэт зүйлийн нэг бол бидний дунд амьдарч ажиллаж, цаг хоромтой уралдан, зорьсондоо хүрэх гэж тэмцэн яваа бүтээлч хүмүүс юм. Тэдний бүтээлч чанар, мятрашгүй хичээл зүтгэл бол монголын үнэт зүйл яах аргагүй мөн. Тийм учираас Монгол төрийн туйлын зорилгуудын нэг бол хувь хүний бүтээлч чанарыг эрхэмлэн дээдэлж, бүтээлч хүмүүсийг дэмжих, хүүхэд залуусаа бага наснаас нь аливаад хандах бүтээлч хандалагатай болгон өсгөж хүмүүжүүлэх явдал болж байна.

З.Эрдэнэбат


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.