04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний хууль батлагдана

Өнөөдөр парламент мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль батлахаар хэлэлцлээ. Улсын их хурлын дийлэнх гишүүд энэхүү саналыг дэмжиж байгаа юм. Энэ хууль аж ахуйн нэгж байгууллагуудад ч хамааралтай байх бөгөөд Оюу толгой гэх мэт асуудлын талаар иргэд нээлттэй мэдээлэл авах эрхтэй болох аж. Мөн байгууллагын нууцын тухай хууль энд хөндөгдөж байгаа билээ. Байгууллагууд ямар мэдээллийг нууцлах талаар өөрсдөө цэнзүүр тавьдаг нь буруу гэж үзлээ. Тиймээс гишүүд нууцын тухай хуулийг хүчингүй болгох хэрэгтэй гэж үзсэн ч хоёр өөр саналтай байна. Эхний хэсэг нь цаашдаа энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй, одоо хаврын чуулганд амжихгүй тул мэдээллийн хуулиа анхлан авч үзье гэсэн бол нөгөө хэсэг нь өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Хууль батлагдвал олон нийтийн мэдээлэл хүлээн авах хүслийг хангахаас гадна хяналт тавих нөхцлийг бүрдүүлж чадна. Нөгөөтэйгүүр шинэ хууль ардчилалд үнэт зүйл болж чадна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.