Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв

MIbanner-top

Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Манайд Ирээрэй
Манайд Ирээрэй-Авирмэдийн Алтангэрэл, Намсрай (Арлингтон, Виржиниа) PDF Хэвлэх Имэйл
macc
Лхагва, 2010 Хоёрдугаар сар 10 18:13

ALT_0558photo_shop_work_smallМанайд Ирээрэй нэвтрүүлгийнхэнийг энэ удаад Виржиниа мужийн Арлингтон хотод анхны Монгол эзэнтэй Итали, Монгол хоолны ресторан ажиллуулж байгаа ажилсаг ах дүү Авирмэдийн Алтангэрэл, Намсрай нар тус тусын гэр бүлийнхээ хамтаар урьсан юм. Алтангэрэлийн эхнэр Эрдэнэчимэг гоо сайханч, санхүүч мэргэжилтэй, харин Намсрайн эхнэр Бөрт-Үжин Америкийн шилдэг оюутны дэвтэрт 2 ч удаа  бичигдэж байсан бизнесийн удирлага, нягтлангаар суралцсан шилдэг оюутан ажээ. Бид эхлээд тэдний ресторан дээр очиж ажлыг нь сонирхоод маргааш орой нь гэрт зочилж олон сонирхолтой сэдвээр ярилцлаа.

Та бүхэн энд дарж нэвтрүүлгээ үзээрэй. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2010 Хоёрдугаар сар 15 17:48
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****
Манайд Ирээрэй-Түвшээ, Март (Лондон, Англи Улс) PDF Хэвлэх Имэйл
Мягмар, 2010 Нэгдүгээр сар 05 13:25

londonБид нэвтрүүлгийн дууны чанарыг сайжрууллаа.

Манайд Ирээрэй энэ удаагийнхаа нэвтрүүлгийг Англи улсын Лондон хотоос бэлтгэн та бүхэндээ хүргэж байна. Монголчуудынхаа төлөө ихийг хийхээр зорьсон нэгэн сайхан гэр бүл урьсан бөгөөд тэд Англид Монгол Соёлын төв байгуулаад өөрсдийн гэсэн байртай болоод хамгийн анхныхаа арга хэмжээг хийж байхад нь нэвтрүүлгээ очиж хийсэн юм. Түвшээ, Март хоёр 3 охиныхоо хамт амьдардаг, ажлынхаа хажуугаар энэхүү төвийг ажиллуулж олон Монголчууддаа тус хүргэх бодолтой ажээ. Та бүхэн энд дарж нэвтрүүлгээ тухлан сууж үзээрэй!

Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2010 Нэгдүгээр сар 13 00:27
 
ХАРАНГА хамтлаг 20 жилийн ойн баяраа гадаадад суугаа Монголчуудтайгаа хамт тэмдэглэж эхэллээ PDF Хэвлэх Имэйл
Бямба, 2009 Арванхоёрдугаар сар 05 20:56

DSC_0150Харанга хамтлагийнхан маань Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчуудтайгаа 20 жилийн ойн баяраа тэмдэглэж, тоглолтоо хүргэлээ.
Ди Сид хийсэн тоглолт олон хүний сэтгэлд хүрсэн, учир нь тэд бусад хамтлагууд шиг дунд нь завсарлагаа авч ая явуулаагүй, зогсолтгүй амьд хөгжмийн давтагдашгүй зөвхөн Харангын тэр л сэтгэлд шингэсэн аялгууг бүтэн 2 цагийн турш хүмүүст хүргэж, Харангатай хамт баярлаж, нэг оройг сэтгэл хангалуун сайхан өнгөрүүлэх боломжийг эх орноосоо хол байж санасан сэтгэлийг нь түр ч атугай нимгэлж өгсөнд байгаа юм.  Та бүхэн тоглолтын өмнө бидний Харангынхантай хийсэн ''Эх нутгийн гийчин'' нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү.

167  Фото зураг орууллаа

Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2010 Нэгдүгээр сар 12 13:35
 
Эх нутгийн гийчин-НДЕГазрын дарга Ч. Алтанхуяг PDF Хэвлэх Имэйл
Мягмар, 2009 Арваннэгдүгээр сар 24 20:37
AltankhuyagЭх нутгийн гийчин нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Ч. Алтанхуяг болон Хуримтлалын Сангийн Удирдлагын Хэлтсийн дарга Дуулал нар оролцлоо. НДЕГ-ынхан маань АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотод Дэлхийн банкнаас жил болгон явуулдаг тэтгэврийн сургалтанд оролцохоор Монголоос  ирсэн ажээ. Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань нийгмийн даатгалд сайн дураараар хамрагдсаны ач холбогдолын талаар болон аль оронд байгаа Монголчууд төлж байгаа гээд олон сонсууштай, мэдүүштэй мэдээллийг бидэнд өгсөн юм. Энд дарж нэвтрүүлгээ үзээрэй.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань нийгмийн даатгалд сайн дураараар хамрагдсаны ач холбогдолын талаар болон аль оронд байгаа Монголчууд төлж байгаа гээд олон сонсууштай, мэдүүштэй мэдээллийг бидэнд өгсөн юм.
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2009 Арваннэгдүгээр сар 26 13:29
 
Манайд Ирээрэй- Анхчимэг (Мэриланд муж) PDF Хэвлэх Имэйл
Баасан, 2009 Арваннэгдүгээр сар 20 09:06
ankhaaМанайд Ирээрэйгийн энэ удаагийн дугаарт биднийг Мэриланд мужийн McDaniel коллежийг төгсөөд Контерра гэдэг үл хөдлөх хөрөнгийн газар нягтлан, The Columbia банкинд теллер хийж байгаа Анхчимэг урьсан юм. Тэрээр багаасаа л өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй түүнийхээ төлөө шантралгүй тэмцсэний үр дүнд хүсэл мөрөөдлөө биелүүлсэн нэгэн юм.  Түүнд нэгэн маш сайхан сэтгэлтэй хүн энэ бүхнийг биелүүлэхэд тусалсан бөгөөд та бүхэнд энд дарж манай нэвтрүүлгээр түүнтэй уулзаарай.
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2009 Арваннэгдүгээр сар 23 08:46
 
Эх нутгийн гийчин - Бөөрөнхийн Мишигжав PDF Хэвлэх Имэйл
Пүрэв, 2009 Арваннэгдүгээр сар 12 11:31
MishigjavЭнэ удаагийн ''Эх нутгийн гийчин''-гээр Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Бөөрөнхийн Мишигжав тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Гадаад явдлын яамны сайдын айлчлалаар Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзаж ярилцсан тохиролцоог мэргэлжлийн хүмүүсийн үүднээс санал сэтгэгдэл солилцох  ажил хэрэг болгох талаар ажиллаад буцсан юм. Вашингтон Ди Сигийн Монголчуудын холбооноос зохион байгуулдаг Хар Хорин ярилцлага уулзалтанд очиж видео болгон та бүхэндээ хүргэж байна. Энэхүү уулзалтаар ирсэн ажлын зорилго болон өнөөгийн боловсролын тогтолцоо, яамныхаа үйл ажилагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

''Эх нутгийн гийчин'' нэвтрүүлгээ энд дарж тухлан сууж үзнэ үү!
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2009 Арваннэгдүгээр сар 14 14:34
 
Манайд ирээрэй нэвтрүүлгийн шинэ дугаар Г. Галбадрах / Вашингтон ДС / PDF Хэвлэх Имэйл
Лхагва, 2009 Есдүгээр сар 30 12:13

G.Galbadrakh MI"Манайд Ирээрэй" нэвтрүүлгийн энэ дугаараар та бүхэнтэйгээ хамтдаа манай Орлоогийн зохигчийн буланд өөрийн олон сайхан нийтлэлүүдээрээ бидэнд эчнээ танил болсон зохиогч, мөн  "Яaгаад" клубийн тэргүүн Г.Галбадрахынд зочилцгооё.
Тэрээр АНУ-ын Виржиниа мужид ажиллаж амьдардаг, Чулуууны үйлдвэрт ажиллахын зэрэгцээ олон олон сэдвүүдээр өөрийн бодрол, санаа, оноогоо бичиж саяхан ''Үнэ цэнэ'' хэмээх анхны номоо гаргаад байна. Энд дарж шинэ дугаараа хүлээн авч үзнэ үү!

Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2009 Аравдугаар сар 04 12:03
 
Манайд Ирээрэй-Д.Сүлдбаяр (Виржиниа) PDF Хэвлэх Имэйл
Баасан, 2009 Наймдугаар сар 14 13:31
suldМанайд Ирээрэй энэ удаад Виржиниа мужийн Арлингтон хотод амьдардаг залуу бөх  Д.Сүлдбаярынд уригдсан юм. Сүлдбаяр жүдо, самбо, үндэсний бөх болон кураш барилдаанаар олон улсын олон тэмцээнүүдэд амжилттай оролцон алт, мөнгө хүрэл мядалиудын эзэн болж байсан, 2004 оны Атины Олимпод оролцон 9-р байр эзэлж байсан бөгөөд үндэсний бөхөөр мөн барилдан Арлингтоны Монголчуудын Наадмын 2007, 2009 оны түрүүг тус тус авсан юм. Энд дарж нэвтрүүлгээ үзнэ үү.
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Аравдугаар сар 02 15:25
 
Манайд Ирээрэй- Бархасбадь (Вашингтон Ди Си) PDF Хэвлэх Имэйл
Ням, 2009 Долдугаар сар 19 03:47
barhas_thumbsМанайд Ирээрэй энэ удаад Америкийн улс тунхагласаны баярын үеэр Бархасбадь эгчийнд уригдаж тэдэнтэй хамт салют буудах ёслолыг тэдний цонхоор харж, уг бичлэгээ дэлхий даяар тархан суугаа та бүгддээ хүргэж байгаадаа туйлын их баяртай байна. Бархасбадь эгч АНУ-ын нийслэл Вашингтон Ди Сид ирээд 12 жил болж буй энд анх ирэгчдийн нэг юм. Одоо тэрээр Инлингуа хэлний төвд офис менежерийн ажил хийдэг ба хүү, охин, ээжийнхээ хамтаар амьдардаг. Америк, Монголын олон зан заншлын ялгаатай байдлын талаар өөрт тохиолдож байсан сонирхолтой тохиолдлуудыг бидэнд ярьж сонирхуулсан юм. Та бүхэн энд дарж нэвтрүүлгээ үзнэ үү.
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Аравдугаар сар 02 12:59
 
Эх нутгийн гийчин- СЭЗДСургуулийн хамт олон PDF Хэвлэх Имэйл
Бямба, 2009 Зургадугаар сар 27 15:26
Giichin 4Дэлхий даяар тархан суугаа Монголчууддаа зориулан Орлоогоос бэлтгэн явуулдаг ''Эх нутгийн гийчин'' нэвтрүүлгийн энэ удаагийн гийчдээр Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн хамт олон оролцлоо. Тэд АНУ-ын Вашингтон, Нью Иорк, Чикаго хотуудын нийт 8 сургуулиар орон туршлага солилцох зорилгоор 14 хоногийн хугацаагаар ирээд байхад нь уулзаж ярилцсан юм. Энд дарж нэвтрүүлгээ үзээрэй.
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Аравдугаар сар 02 15:23
 
Манайд Ирээрэй- Алтанбаганa PDF Хэвлэх Имэйл
Мягмар, 2009 Зургадугаар сар 16 16:48
mi-altanbaganaМанайд Ирээрэй энэ удаад Виржиниа мужийн Александриа дүүрэгт эхнэр, охидуудынхаа хамт амьдардаг жүжигчин Алтанбаганынд уригдлаа. Тэрээр чулууны үйлдвэрт ажиллан мөн пицца зөөдөг ч зүрх сэтгэлдээ жүжигчнийхээ ажлыг хийсээр яваа нэгэн ажээ. Биднийг очиход тэдний гэрт Чикагогоос болон Роанокоос жүжигчид ирчихсэн, тэд шинэ уран бүтээлээ Монголчууддаа наадмын өмнө хүргэхээр шамдан зүтгэж бэлтгэл хийхээр ирцгээсэнтэй тааралдлаа. Манай уран бүтээлчид хаа ч явсан цогтой золбоотойг нь хараад үнэхээр бишрэх сэтгэл төрсөн. Тэдэнд Америкт анх ирээд тохиолдож байсан сонирхолтой, инээдтэй, хөгтэй явдлуудыг та бүхэн энд дарж тухлан үзэцгээнэ үү.
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Аравдугаар сар 02 15:25
 
Эх нутгийн гийчин 3- Н. Учрал (Их засаг их сургуулийн маркетинг эрхэлсэн проректор) PDF Хэвлэх Имэйл
Баасан, 2009 Тавдугаар сар 29 03:22
5Эх нутгийн гийчин 3 дахь дугаарын зочноор 5 сарын эхээр Вашингтон Ди Си хотод болсон Монгол судлалын бага хуралд илтгэл тавьсан Ням-Осорын Учрал оролцож байна. Тэрээр Монголд Их засаг их сургуулийн маркетинг эрхэлсэн проректорын ажил хийхийн дээр олон олон илтгэлүүдийг залуучуудад уншиж урам хайрлахын зэрэгцээ ''Бүтээлч үрс'' нийгмийг хөгжлийг дэмжих төвийн тэргүүн бас 86400 гэсэн нэвтрүүлэг хийдэг гээд маш олон ажлыг амжуулж явдаг Монголын орчин үеийн шилдэг залуусын нэг юм. Монголдоо хэрэгжүүлүүштэй санаа, санаачлагуудыг бид  ''Бүтээлч үрс'' төвтэй хамтран хийхээр төлөвлөөд Орлоо дээр ''86400''  гэсэн буланг гаргасан байгаа. Үүн дээр бид хэлэлцэх асуудал болон нэвтрүүлгүүд тавигдах болноо. Та бүхэн таны амьдарч буй оронд ямар байдаг талаар санал сэтгэгдлээ чөлөөтэй  үлдээж байхыг хүсье!  Энд дарж нэвтрүүлгээ тухлан сууж үзнэ үү!
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2009 Тавдугаар сар 31 11:09
 
Манайд Ирээрэй - Гоотизийн Батшүр (Вашингтон Ди Си) PDF Хэвлэх Имэйл
Мягмар, 2009 Тавдугаар сар 19 05:26
ShureeМанайд Ирээрэй энэ удаад дэлхийн банкинд ажилладаг Гоотизийн Батшүрийнд зочиллоо. Бид нар түүний ажил дээр очиж ажлынх нь талаар эхлээд ярилцсан бөгөөд дараа нь гэрт нь уригдаж түүнийг хэрхэн  Америкийн нэр хүнд бүхий Cornell College болон Johns Hopkins University-г тус тус өөрөөсөө мөнгө гаргалгүй амжилттай суралцаж  төгссөн талаар маш сонирхолтой түүхийг яриулсан юм. Тэрээр энгийн нэгэн гэр бүлээс гаралтай ч тэвчээр хатуужлынхаа үр шимийг хүртэж яваа Монголын шилдэг залуусын нэг. Болохгүй, чадахгүй гэж хэзээ ч бодолгүй бүх зүйлийг болгох талаас нь мэрийж өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэн ядуурлаас гарч чадсан бөгөөд Монголын ядуурлыг багасгах зүйлс л хийнэ гэсэн ирээдүйн төлөвлөгөөтэй яваа түүнтэй та бүхэн энд даран нэвтрүүлгээ үзэж танилцаарай.
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Аравдугаар сар 02 12:52
 
Манайд Ирээрэй- О. Амина (Dublin, Ireland) PDF Хэвлэх Имэйл
Ням, 2009 Тавдугаар сар 03 16:26

monireland_aminaМанайд Ирээрэй нэвтрүүлгийг Ирланд улсаас бэлтгэн явуулдаг Ирландын Монголчуудын Холбооны залуус маань энэ удаад ахлах ангийн сурагч Аминагийнд уригдсан байна. Амина бол яах аргагүй Ирландад Монголын нэр хүндийг гаргаж яваа авьяаслаг охин бөгөөд 2008 оны Ирландын топ моделын тэмцээнд оролцож тэргүүн байрын шагнал аван Ирландын хамгийн том ''First Options'' моделийн агентлагтай 1 жилийн гэрээ хийсэн юм. Тэр моделоосоо гадна сургуулийнхаа гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцдаг, мөн гандбол, сагс болон хөлбөмбөгөөр хичээллэдэг тун ч хөдөлмөрч охин ажээ. Амина бас Монголын хүүхдийн төлөө үндэсний газрын Авьяас алтан медальтан охин юм. Та бүхэн энд дарж нэвтрүүлгээ тухлан үзээрэй. 

Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаар сар 06 16:40
 
Манайд Ирээрэй-Аюушийн Тунгалаг (Pittsburg,PA) PDF Хэвлэх Имэйл
Мягмар, 2009 Дөрөвдүгээр сар 21 06:23

tungamiМанайд Ирээрэйгийн энэ удаагийн дугаараар та бүхнийгээ Аюушийн Тунгалаг бүсгүйтэй танилцуулж байна. Тэрээр Pittsburg, PA-д амьдарч, Carnegie Mellon- ий их сургуульд магистерийн зэрэг авсаныхаа дараа Виржиниа мужид нүүн ирж Management Systems International хэмээх олон улсын байгууллагад ажиллаж, мөн бүсгүйчүүлийн сайн мэдэх эмэгтэйчүүдийн дотуур хувцасны Victoria's Secret дэлгүүрт бас ажилладаг. Сүүлийн үед бүсгүйчүүл маань их өндөр боловсролтой болж байгаагийн жишгээр Тунгалаг ч 2 магистер цол авсан бөгөөд  яваандаа улс төрд хүч үзэх олон сайхан залуу боловсон хүчнүүд  гадаадын олон оронд бэлтгэгдэж байгаагийн нэг нь яах аргагүй Тунгалаг байлаа. Ингээд нэвтрүүлгээ энд дарж үзнэ үү!!!

 

 

Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2009 Дөрөвдүгээр сар 25 11:04
 
Манайд Ирээрэй-ODKO PDF Хэвлэх Имэйл
Бямба, 2009 Дөрөвдүгээр сар 04 15:12

odko-miМанайд Ирээрэй нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Калифорни мужийн Лос Анжелес хотод сурч, ажиллаж амьдардаг залуу уран бүтээлч, хип хоп дуучин Одкo (Батболдын Одбаяр) оролцлоо. Тэрээр сургуульд суралцахын зэрэгцээгээр Америк уран бүтээлчидтэй хамтран өөрийн үнэн бөгөөд хатуу шударга үгтэй дуунуудаа бичиж клипээ хийлгүүлэн цомог гаргаж өөрийн хэрээр улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа залуусийн нэг ажээ. Түүний дуунууд залуусыг сэрээсэн, уриалсан, Монголын болохгүй байгаа зүйлсийг өөрчлөгдөхийг шаардсан, хип хоп дуучдын талаарх миний ташаа бодлыг өөрчилсөн юм. Ингээд энд дарж  Манайд Ирээрэй нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.  Залуус та бүхэн түүнийг илүү сайн мэдэхийг хүсвэл http://akaodko.hi5.com болон www.myspace.com/akaodko  гэсэн хуудсуудаар нь зочлоорой!

  

Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Дөрөвдүгээр сар 08 00:47
 
Эх нутгийн гийчин 2- Ж. Баярсайхан PDF Хэвлэх Имэйл
Бямба, 2009 Гуравдугаар сар 21 01:14
bayaraЭх нутгийн гийчин нэвтрүүлгийн 2 дахь дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн гийчин бол Монголын Үндэсний Музеин залуу судлаачдын нэг Жамсранжавын Баярсайхан юм. Тэрээр АНУ-ын Вашингтон Ди Си хотод байдаг Смитсониан Институтын Хүн судлалын салбартай ''Буган чулуун хөшөө''-ний төсөл дээр Монголын талаас хамтран ажиллаад 6 жил болж байгаа юм байна. Тэрээр бидэнд буган чулуун хөшөөнүүдийн тухай, мөн энэхүү төсөл ямар их ач холбогдолтойг маш сонирхолтой хэлбэрээр ярьсан юм.  Энд дарж нэвтрүүлгээ тухлан сууж үзнэ үү!
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Аравдугаар сар 02 12:53
 
Манайд Ирээрэй- Жаажаа, Сүхээ PDF Хэвлэх Имэйл
Бямба, 2009 Гуравдугаар сар 07 15:09
JaajaaМанай Ирээрэй энэ удаад Виржиниа мужийн Арлингтон хотод амьдардаг нэгэн сайхан буурлынд уригдлаа. Энэ бол эндэхийн Монголчуудын Жаажаа гуай хэмээн авгайлдаг Санждорж ах бөгөөд Жаажаа гуай эхнэр Янжмаа, охин Баярмаа болон ач охинтойгоо амьдардаг. Түүнийг Ди Сигийн МОнголчууд маань бөхийн засуул гэдгээр нь сайн мэдэх байх. Жаажаа гуайн хүү Сүхээ бидний очиход байж таарсан бөгөөд тэрээр гагнуурчин хийдэг Ди Си, Арлингтоны маш олон барилгууд болон гүүрийн гагнуурыг хийсэн нь үнэхээр бахархалтай санагдсаныг нуух юун. Ингээд нэвтрүүлгээ энд дарж үзнэ үү.
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2009 Тавдугаар сар 02 09:25
 
''Эх нутгийн гийчин'' хэмээх нэвтрүүлгээрээ та бүхэндээ сар шинийн бэлэг барьж байна PDF Хэвлэх Имэйл
Лхагва, 2009 Хоёрдугаар сар 25 17:42

giichinОрлоогийн үзэгчид, уншигчид та бүхэндээ Харшлалт хэмээх үхэр жилийн шинэ оны шинэ өдрийн мэнд болгон нэгэн шинэ нэвтрүүлгээрээ та бүхэндээ бэлэг барьж байна. DCFashion Week гэдэг загварын долоо хоногт манай Монголоос сүүлийн 2 жил дараалан загвар зохион бүтээгчид маань өөрсдийн бүтээлээрээ амжилттай оролцож байна. Үржнээгийн Юмжир хэмээх авьяаслаг залуу загвар зохион бүтээгч бидний ''Эх нутгийн гийчин'' хэмээх нэвтрүүлгийн маань анхны зочноор оролцлоо. Цааш цаaшид энэ нэвтрүүлэгт маань Монголоос Америкт ирж хурал цуглаан, семинар, загварын шоу болон бусад арга хэмжээнд оролцож эсвэл өөрсдийн шоу арга хэмжээ зохиож буй авьяаслаг гийчидтэйгээ гадаадад ажиллаж амьдарч байгаа та бүхнийгээ уулзуулж, эх нутгийн сонин сайхныг болон энд ирсэн ажлынх нь зорилготой та бүхнийгээ танилцуулах болно. Энд дарж нэвтрүүлгээ үзнэ үү. Түүнтэй Америкт ирэхээс нь өмнө хийсэн нэгэн ярилцлагыг цааш унших дээр дарж уншина уу.

Ү.ЮМЖИР: НАДАД ӨГСӨН ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ БОЛ МИНИЙ ГЭР БҮЛ

Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Тавдугаар сар 29 03:39
 
Манайд Ирээрэй-Энхболд, Мөнхчимэг PDF Хэвлэх Имэйл
Ням, 2009 Хоёрдугаар сар 22 03:06
enkhbold_arlingtonБиднийг энэ удаад Энхболд, Мөнхчимэг хоёр манайд ирээрэй гэж урьлаа. Энэ залуу хос маань Америкт сургуулиа амжилттай төгсөөд Энхболд (IT) буюу технологийн чиглэлээр, Чимгээ Вашинтон Ди Сигийн нэгэн нягтлангийн фирмд нягтлан бодогчоор ажиллаж байна. Энэ хоёр маань нэг охинтой, Виржиниа мужийн Арлингтон хотод амьдардаг. Залуу хүмүүсийн нэгэн адил ирээдүйдээ итгэлтэй, улсдаа хэрэгтэй зүйлийг хэрэгжүүлэх санаа оноогоор дүүрэн яваа залуучууд ажээ. Энд дарж нэвтрүүлгээ үзнэ үү.
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Хоёрдугаар сар 25 00:18
 
Манайд Ирээрэй-Тамир, Энхжаргал PDF Хэвлэх Имэйл
Баасан, 2009 Хоёрдугаар сар 06 23:57
irelandМанайд Ирээрэй нэвтрүүлэг улам өргөжин, Ирланд улсаас бэлтгэсэн Европод байгаа Монголчуудынхаа аж  амьдралыг харуулах анхны дугаараа та бүхэндээ хүргэж байгаадаа туйлын их баяртай байна. Америкаас бусад гадаад орнуудад суугаа Монголчуудыгаа хамруулахгүй юмуу гэсэн үзэгч та бүхний удаа дараа ирүүлж байсан хүсэлтийн дагуу бид  Ирландын Монголчуудын холбооны цоглог залуустаа хандсанаар тэд маань ч өөрсдийн цаг заваа зарцуулан бидэнд Манайд Ирээрэй-Европоос гэсэн цоо шинэ хуудсыг бидэнд нээх боломжийг бүрдүүлж өгч байгаад та бүхэндээ Орлоогийн үзэгчдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж байна. Энэ удаад Killarney, Ireland гэсэн жижигхэн хотод амьдардаг Тамир, Энхээ нар гэртээ урьсан байна. Өөрсдийн амьдардаг хотоо, гэр бүлээ, эрхэлдэг ажлаа танилцуулсан сонирхолтой нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү.
Нэвтрүүлгийг хөтөлсөн Баттогтох, зурагласан Ганзориг хоёртоо болон бусад туслалцсан залуустаа баярлалаа.
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2009 Хоёрдугаар сар 08 21:10
 
Манайд Ирээрэй- Мөнхбаяр ( Мюнхэн, Герман ) PDF Хэвлэх Имэйл
Мягмар, 2009 Нэгдүгээр сар 27 10:28

munkhbayarМанайд Ирээрэй энэ удаад та бүхэндээ бидний спортын нэр алдраар нь сайн мэдэх МУ-ын гавьяат тамирчин, Олимпийн хошой хүрэл медальт Доржсүрэнгийн Мөнхбаяртай хийсэн нэвтрүүлгээ хүргэж байна. Тэрээр Германы Бавариагийн нийслэл Мюнхэн хотод охинтойгоо амьдардаг. Бид Олимпийн тухай, буудлагын спортын тухай, хоёр иргэншлийн талаар гээд олон зүйлийг ярилцсан юм. Энд дарж  нэвтрүүлгээ үзнэ үү.  

Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Аравдугаар сар 02 12:58
 
Манайд Ирээрэй-дуучин Бат-Эрдэнэ, Оюумаа PDF Хэвлэх Имэйл
Пүрэв, 2009 Нэгдүгээр сар 15 13:48

baterdene_oyumaaМанайд Ирээрэй нэвтрүүлгийн энэ дугаараар бид Вашингтон Ди Си хотноо 12/24-нд тоглолтоо хийсэн дуучин Бат-Эрдэнэ, Оюумаа нартай уулзаж тэдний юу бодож, юу хүсэж, Монголынхоо юуг өөрчлөхийг хүсдэг талаар ярилцаж суусан юм. Бат-Эрдэнэ, Оюумаа нар маань хоёулаа уртын дуулаач мэргэжлээр төгссөн, зөвхөн хамтдаа дуулсан дуунууд гэхэд л 60 гаруй дуутай, уран бүтээлээрээ жигүүрээ хийж амьдарсан сайхан хосууд ажээ. Ингээд та бүхэн энд дарж нэвтрүүлгээ үзнэ үү.

Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Нэгдүгээр сар 16 19:56
 
Манайд Ирээрэй нэвтрүүлэг маань улам өргөжин тэлж байна PDF Хэвлэх Имэйл
Даваа, 2009 Нэгдүгээр сар 12 02:14

manaid-ireereiМанайд Ирээрэй нэвтрүүлэг маань улам өргөжин тэлж Монголын Үндэсний Телевизээр Ням гариг бүр ''Гэрэлтэй Цонх'' хөтөлбөрийн "Халуун элгэн нутаг" нэвтрүүлгээр  гараад сар гаран болж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.  Мөн ''Нийгмийн Толь'' сонин дээр нийтлэл хэлбэрээр тавигддаг болоод чамгүй хугацаа өнгөрч байгаа юм. Манайд Ирээрэй нэвтрүүлгийн маань зорилго, санаа нь  хүмүүс биднийг урьж бид айлд зочлон гадаадад амьдарч байгаа хүмүүсийнхээ амжилт, ололт, зовлон жаргал, алдаа оноо, хэрэгжүүштэй санаа сэдлүүдийг яриулдаг байсан. Гэтэл Дуучин БX-н нэвтрүүлгийн дараа  Монголоос ирсэн дуучдыг орууллаа, зорилго жаахан хазайж байгаа бишүү гэсэн сэтгэгдлүүдэд тайлбар болгон хэлэхэд бид гадаадад байгаа Монголчуудынхаа тухай Монголд байгаа хүмүүс ялангуяа урлагийн одод, дуучдын төлөөлөл болохоор эдгээр хүмүүс юу гэж боддог, Монголд маань амьдрал ямар байгаа талаарх мэдээлэл гадаадад байгаа та бидэнд  сонин сайхан байх болов уу гэж бодсоны үндсэн дээр ийм боломжуудыг алдахыг хүсээгүй юм.

Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2009 Дөрөвдүгээр сар 14 03:57
 
Манайд Ирээрэй 2009 оны эхний дугаар-Дуучин БX PDF Хэвлэх Имэйл
Ням, 2009 Нэгдүгээр сар 04 11:26
bx_party_32Манайд Ирээрэй нэвтрүүлэгтэй 2008 онд хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.  2009 оны эхний дугаараар бид дуучин БX-ийн тоглолтонд очиж нэвтрүүлгээ яг тоглолтын өмнө хийсэн юм. 12 сарын 24-нд дуучин БX, Бат-Эрдэнэ, Оюумаа нар Вашингтон Ди Си хотод тоглолтоо хийсэн билээ. Монголын залуусыг байлдан дагуулж, R&B урсгалыг Монголын хөгжмийн ертөнцөд хөгжүүлэхэд нэлээд их хувь нэмэр оруулж яваа залуу дуучин маань өөрийн гэсэн стильтэй, бодолтой, хүсэл тэмүүлэл, эрмэлзэлтэй ажээ. Интернетээр түүний ''My love'' дууг 70000 орчим удаа татаж, мөн энэ дууг Youtube дээр 50000 орчим удаа үзсэн байгаа нь түүнийг залуучуудын дунд хэр их нөлөөтэй байгаа нь харагдаж байгаа байхаа. Ингээд та бүхэн түүний дотоод  ертөнцөөр аялья гэвэл энд дарж нэвтрүүлгээ үзнэ үү.
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2009 Тавдугаар сар 02 09:27
 
Манайд Ирээрэй- С. Сансаргэрэлтэх PDF Хэвлэх Имэйл
Лхагва, 2008 Арванхоёрдугаар сар 17 10:34
sansargereltekh

Манайд Ирээрэй нэвтрүүлгийн  21 дэх дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Биднийг   Centreville, Virginia-д амьдарч Basic Sound Pictures хэмээх студи байгуулан ажиллуулж байгаа Монголын урдаа барих залуу хөгжмийн зохиолчдын нэг Сангидоржийн Сансаргэрэлтэх өөрийн студидээ урьсан юм. Тэрээр Москвагийн Чайковский Консерватур төгссөн авьяас чадалтай хөгжмийн зохиолчоос гадна зураг зурах, хөгжмийн хичээл заах, график дизайн хийх, фото зураг авах гээд ер зүгээр суудаггүй нэгэн ажээ.

Тэрээр Америкт ажиллаж амьдарч байгаа жүжигчидтэйгээ байнга хамтран ажилладаг ба саяхан дуучин Ж. Болормаагийн тайлан тоглолтын ерөнxий продюсараар нь ажилласан бөгөөд "Үлэмжийн чанар"-ыг хөгжимт драм болгож, 'Учиртай гурван толгой' -ын хөгжмийг компьютерийн аргаар синфони найрал xөгжимд xөрвүүлэн xийсэн юм. Мөн жүжигчин Б. Болдбаатарын анхны цомог болох "Харьд явахад нутгаа" гэдэг цомгийн арын хөгжим, шуугианыг нь найруулан, график дизайн, дууны бичлэгийг нь хийсэн. Ингээд энэ их ажлыг хэрхэн амжуулдагийг та бүхэн энд дарж орон нэвтрүүлгийг үзэж сонирхоорой. 


 

Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2008 Арванхоёрдугаар сар 19 01:15
 
Манайд Ирээрэй-Батжаргал PDF Хэвлэх Имэйл
Мягмар, 2008 Арванхоёрдугаар сар 02 09:06

mi-batjargalМанайд Ирээрэй нэвтрүүлгээ хүлээж суусан үзэгч та бүхэндээ баярлалаа. Орлоогийн 3 жил гээд бэлтгэл ажил ихтэй нэвтрүүлэг саатсанд та бүхнээсээ хүлцэл өчье! Манайд Ирээрэйгийн 20 дахь дугаарыг хүргэж байна.
Бид энэ удаад Мэриланд мужид ажиллаж, Виржиниа мужид амьдардаг Батжаргал ахынд уригдсан юм. Түүний мэргэжил, одоо хийж байгаа ажил нь хүнсний аюулгүй байдал алдагдсан яг энэ үед Монголд маш их хэрэгтэй санагдсан бөгөөд түүнтэй хамт амьдардаг рүүмэт залуучуудтай мөн ярилцаж танилцсан юм. Энд дарж нэвтрүүлгээ үзэж сонирхоно уу.

Нэвтрүүлгийг хөтөлсөн Ариунаа, зурагласан Тайван

Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2009 Тавдугаар сар 02 09:26
 
Манайд Ирээрэй-Отгонжаргал PDF Хэвлэх Имэйл
Пүрэв, 2008 Аравдугаар сар 23 15:29
oogiiМанайд Ирээрэй нэвтрүүлгийн өмнөх дугааруудаас үзэгчид та бүхэн нэвтрүүлгийн маань зорилгыг бага ч болов олж харсан бизээ. Бид гадаадад одоогийн байдлаар зөвхөн Америкт ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань хэрхэн амьдарч, юу хүсэж мөрөөдөж, яаж амжилтанд хүрч бас ямар бэрхшээлтэй зүйлс тэдэнд тулгарч байгааг нь харуулж гадаадад байгаа Монголчуудаа хооронд нь холбох зорилготой юм. Биднийг урьсан аль ч мэргэжлийн хүмүүс бүгд мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа ч бай үгүй ч бай өөрсдийн мэргэжилтэй холбоотой Монголдоо хэрэгжүүлчихээр санаа оноо, ажигласан зүйлсээ бидэнтэй ярилцаж хуваалцдаг билээ. Энэ удаад биднийг урьсан Отгонжаргал эгч хэдийгээр өнөөдөр Америкт мэргэжлийн бус ажлаа хийж яваа ч чөлөөт цагаараа аль болох өөрийгөө ч тэр хүүгээ ч тэр хөгжүүлэх эрмүүн хүсэлтэй нэгэн ажээ. Тэрээр бидэнд дуулж, хөгжимдөж, шүлгээ уншиж, зурсан зургаа үзүүлж, ажигласан зүйлсээ ярьж хуваалцсан юм. Та бүхэн энд дарж нэвтрүүлгээ үзнэ үү.
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2008 Аравдугаар сар 27 09:49
 
Манайд ирээрэй - Жаамаа, Аюуш эмч PDF Хэвлэх Имэйл
Баасан, 2008 Аравдугаар сар 10 12:03
ayush1Манайд ирээрэй та бүхэндээ 18 дахь дугаараа хүргэж байна. Энэ удаад биднийг 1-р эмнэлгийн рентгений эмч хийдэг байсан Жаамаа ах, түүний эхнэр ялангуяа манай эмэгтэйчүүдийн сайн мэдэх эх баригч эмэгтэйчүүдийн их эмч Аюуш эгч нар урьсан юм. Аюуш эгч олон олон зүйлийг амжуулж, амжуулах гэж хүсэж мөрөөдөж яваа нэгэн аж. Монголд охид, залуучууд, хүүхдүүдэд туслах 'Итгэлтэй Утас'-ыг ажиллууллаад 10 жил болж байгаа ажээ. Америкт амьдарч байгаа Монголчууддаа үргэлж утсаар зөвөлгөө өгч, хааяадаа үзлэг хийж буян болсоор явна.Америкаас олон зүйлийг харж, ажиглаж мэдэж авсан зүйлээ Монголдоо очоод хэрэгжүүлэхээр бодож төлөвлөж байгааг нь сонсоход түүний мэргэжлээр эрхгүй бахархах сэтгэгдэл төрж байлаа. Энэ 2 маань бага охин болон зээ хүүтэйгээ амьдарч байна. Нэвтрүүлгээ энд дарж үзээрэй!!!
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2008 Аравдугаар сар 13 15:20
 
Манайд Ирээрэй-Болдоо, Уянгаа PDF Хэвлэх Имэйл
Мягмар, 2008 Есдүгээр сар 30 10:09
ny_5 Манайд Ирээрэйгийн үзэгчид Нью Иорк хотынхны ажил амьдралыг харуулаачээ гэж олон удаа хүсэлт тавьж байсныг энэ удаад биелүүлж чадсандаа туйлын их баяртай байна. Энэ удаад биднийг Нью Иорк хотын Queens дүүрэгт амьдардаг агаарын ачаа илгээмжийн Англофреит компанийн Нью Иорк дахь салбарыг хариуцдаг Болд-Эрдэнэ, түүний эхнэр НҮБ-д ядуурлыг бууруулах сүлжээний зохицуулагчаар ажилладаг Уянга нар урьсан юм. Тэд 3 хүүхэдтэйгээ музеи үзэж, ийш тийшээ аялах дуртай, хүүхдүүддээ Монгол хэлийг нь англи хэлтэй зэрэгцүүлэн зааж байгаа залуу гэр бүл юм. Энд дарж нэвтрүүлгээ үзнэ үү!!!
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2008 Аравдугаар сар 01 14:04
 
Манайд Ирээрэй- Т. Мэндбагана PDF Хэвлэх Имэйл
Мягмар, 2008 Есдүгээр сар 16 12:13
mendМанайд Ирээрэй энэ удаад та бүхэндээ Товуужавын Мэндбагана хэмээх залуу тамирчиныг танилцуулж байна. 18хaн настай уг залуу маань Америкийн ''St. Benedict'' хөвгүүдийн ахлах сургуульд ирсэнээсээ хойш 100 гаруй тэмцээн уралдаанд орж 90 гаруйд нь түрүүлж, бусад нь эхний 3-т орж байжээ. 3 жилийн дотор 178 хожиж, 24 хожигдсон, ахлах ангидаа 8 том тэмцээний 5-д нь уран барилдаан үзүүлсэн гэж ''Шилдэг тамирчин''-ы цом авч олон олон шагналын эзэн болж Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа нэгэн ажээ. Ирсэн сургуульдаа хамгийн шилдэг тамирчинаар (outstanding trophy) шалгарч, мужуудын хооронд ахлах сургуулиудын дунд явагддаг аварга шалгаруулах тэмцээнд одоогийн байдлаар 5 удаагийн шагналт байрт шалгарч, энэ оны 2 сард анх удаагаа Монгол хүү Америкийн аварга (All-American National Champion) болсон маш том амжилтыг үзүүлсэн байна. Энэ тэмцээн бол нэр хүнд их өндөртэй том тэмцээн юм байна, тиймээс ч энэ бүхний үр дүн болох Жорж Масон гэх Вашингтон Ди Сигийн нэр хүнд бүхий сайн сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй үнэгүй сурах эрхийг аваад байгаа юм. Ийм л амжилтаар дүүрэн яваа залуугийн юу бодож хүсдэг, энэ бүх амжилтанд хүртэл хэрхэн шантралгүй зорилгодоо хүрэх гэж тэмцэж ирсэн, Америк хүүхдүүдийн талаар юу боддог зэргийг та бүхэн сонсож, нэвтрүүлгээ үзэхийг хүсвэл энд дарна уу!
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2008 Есдүгээр сар 17 18:47
 
Манайд Ирээрэй- Бадан багш PDF Хэвлэх Имэйл
Пүрэв, 2008 Есдүгээр сар 04 23:16
Манайд Ирээрэй- Бадан багшМанайд Ирээрэй нэвтрүүлгийнхэнийг энэ удаад Америкт ирсэн анхны Монгол хүн гэж бараг хэлж болохоор Төрийн Департемэнтэд монгол хэлний багш, зааварлагчийн ажлыг хийгээд 18 жил Америкт ажиллаж амьдарч байгаа Бадан гуай биднийг урилаа. Тэрээр гэргий Амаржаргал, ач хүү нартайгаа Виржиниа мужийн Арлингтон хотод амьдардаг, Монгол хэлээ Америкуудад зааж Монгол-Америк хүмүүсийг хооронд нь ойлголцоход гүүр болж, Монголынхоо ёс заншлийг гадныханд таниулж яваа буянтай нэгэн ажээ. Та бүхэн 1990 онд анх Вашингтонд ирж байх тэр үед аж байдал ямар байсан, интернэтийн хөгжил ямар байсан, утсан харилцаaны хөгжил хэр байсан гээд олон олон сонирхолтой яриа болон түүний дурсамжууд, хөгжилтэй явдлуудыг хамт хуваалцахыг хүсвэл энд дарж нэвтрүүлгээ үзээрэй!!!!
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Аравдугаар сар 02 13:16
 
Манайд ирээрэй - Баярсайхан PDF Хэвлэх Имэйл
Ням, 2008 Наймдугаар сар 31 10:25
Manaid ireereiМанайд ирээрэй нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид нарыг Колорода мужийн Денвер хотын Монголчуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ''Алтан бөмбөг'' хөл бөмбөгийн багийн ерөнхийлөгч Баярсайхан ах урьлаа. Тэрээр эхнэр Янжмаа, 2 хүүгийнхээ хамт амьдардаг. Гэр бүлийн хоёр маань хоёулаа олон нийтийн ажилд маш идэвхтэй оролцож үргэлж Денверийн Монголчуудынхаа дунд зохиогддог бүх л урлаг уран сайхан, тэмцээн наадам, шинэ жил бүгдэд гар бие оролцож туслаж бусдын төлөө сэтгэл зүрхээ шатааж явдаг сайхан хүмүүс ажээ.
Нэвтрүүлгээ энд дарж үзээрэй.
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Аравдугаар сар 02 13:18
 
Манайд Ирээрэй- зураач Цогтсайхан PDF Хэвлэх Имэйл
Даваа, 2008 Наймдугаар сар 18 14:01
TsogooМанайд Ирээрэйгийн энэ дугаараар бид нар Колорода мужийн Денвер хотод эхнэр 2 охиныхоо хамт амьдарч уран бүтээлийн амжилтаар дүүрэн байгаа М. Цогтсайхан зураачийнд очлоо. Тэрээр 1999 онд ирсэнээсээ хойш тасралтгүй өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасаар ирсэн төдийгүй Монгол цамын маскын арга технологийг өөрчлөн хялбаршуулан хийж Америкуудад худалдан борлуулдаг өөрийн гэсэн бизнестэй, Монгол хүүхэд залуучууддаа зориулж зургийн дугуйлан хичээллүүллэдэг,  мөн бурхан бүтээдэг гээд л ер нь зүгээр сууж  чаддаггүй ажилсаг нэгэн ажээ. Та бүхэн энд дарж нэвтрүүлгээ тухлан үзэж Цогтсайхны гэр бүлтэй танилцаарай.
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Аравдугаар сар 02 13:19
 
Манайд Ирээрэй 12 - Морин хуурч Ариунболд PDF Хэвлэх Имэйл
Бямба, 2008 Наймдугаар сар 16 21:21

AriunboldБид энэ удаад Денвер хотоос нэвтрүүлгээ бэлтгэлээ. Биднийг урьсан эхний айл бол Морин хуурч Ариунболдынх байсан юм. Тэрээр Америкуудад морин хуурын хичээл заадаг, эхнэр 3 охидынхоо хамт Америкийн Колорадо мужид амьдардаг. Тэрээр Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголчуудыгаа үргэлж ажил дээрээ сайн нэртэй байгаагаасаа гэж хүсэж явдаг нэгэн юм.

Нэвтрүүлгээ энд дарж үзээрэй.

Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Аравдугаар сар 02 13:21
 
Манайд Ирээрэй-д Чинбаа ба Эмоушн хамтлагийнхан PDF Хэвлэх Имэйл
Пүрэв, 2008 Долдугаар сар 17 04:21
emotionandchinbaa.pngОрлоогийн Манайд Ирээрэй нэвтрүүлгийг алгасалгүй үздэг үзэгчдийнхээ хүсэн хүлээж байсан Чинбаа ба Эмоушн хамтлагийнхны оролцсон энэ удаагийн нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Эмоушн хамтлагийнхан маань Чикаго хотод Америкийн студитай 7 жилийн гэрээтэйгээр ажиллаж, шинэ уран бүтээлээ байнга хийсээр, өөрсдийнхөө мэргэжлийн түвшинг ахиулсаар байгаа нь бахархалтай. Биднийг очиход Graig Williams-н студид шинэ дуун дээрээ ажиллаж байсан бөгөөд түүнээс бид бяцхан ярилцлага авсан юм. Чинбаатай хамтарч ажиллаад 1 жил, Эмоушн хамтлагтай сүүлийн 4 сар цуг ажиллаж байгаагаа хэлээд мөн Монгол хэл мэдэхгүй ч тухайн дууны аялгуу, хөг, дээд доод хоолойны өнгө зэргийг маш сайн анзаарч ажлаа хийдэг гэж байлаа. Мөн Эмоушн хамтлагийнхны талаар ямар бодолтойг нь асуухад тэд нар их авьяаслаг охидууд, их гоё аялгуу гардаг, өвөрмөгц, харин Чинбаа бол эргэлзээгүй сайн хөгжмийн зохиолч гэж хэлсэн юм. Та бүхэн Чинбаагийн аавдаа зориулсан ''Сэтгэлийн гуйлга'' дууны клипийг энд дарж үзнэ үү. Манайд ирээрэй нэвтрүүлгээ энд дарж тухлан сууж үзээрэй!!!
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2008 Наймдугаар сар 16 20:28
 
''Манайд ирээрэй'' нэвтрүүлгийн 9 дахь дугаарыг хүргэж байна PDF Хэвлэх Имэйл
Мягмар, 2008 Долдугаар сар 08 09:00
 Манайд ирээрэй нэвтрүүлгийн маань 9 дэх дугаарыг Чикаго хотоос бэлтгэсэнээ та бүхэндээ хүргэж байна. Энэ удаад Америк-Монголын Нийгэмлэгийг болон Мэдээлэл_инфо сонинг эрхлэн гаргадаг Баяраа ах, Гэрлээ эгч хоёр биднийг гэртээ урьсан юм. Монголчуудынхаа төлөө асар их зүйлийг хийж, цаг заваа зарцуулж явдаг ийм сайхан гэр бүлийг үзэгчид та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байна. Нэвтрүүлгээ энд дарж үзээрэй.
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2008 Наймдугаар сар 13 16:54
 
''Манайд ирээрэй'' нэвтрүүлгийн 8 дахь дугаарыг хүргэж байна PDF Хэвлэх Имэйл
Лхагва, 2008 Зургадугаар сар 25 21:37
 Орлоогийн ''Манайд ирээрэй'' нэвтрүүлгийн Чикаго хотоос бэлтгэсэн дараагийн дугаарыг та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Биднийг энэ удаад зохиолч Д.Энхболд ах урьсан юм. Энхболд ах ''Казиног номхотгосон түүх'' романаараа Монголын Зохиолчдын Холбооны ''Алтан Өд'' шагналыг 2007 онд хүртсэнийг түүний зохиолыг амтархан уншдаг олон уншигчид маань мэдэж байгаа болов уу. Гэхдээ энэхүү нэвтрүүлгээрээ бид Энхболд ахыг юу бодож санаж мөрөөдөж явдагийг харуулахыг зорилоо. Нэвтрүүлгийг энд дарж үзээрэй.
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2008 Наймдугаар сар 13 16:56
 
Манайд Ирээрэй нэвтрүүлгийн 7 дахь дугаар гарлаа PDF Хэвлэх Имэйл
Мягмар, 2008 Зургадугаар сар 10 18:42
 Чикаго хотоос бэлтгэн явуулсан Манайд Ирээрэй нэвтрүүлгийн маань энэ дугаар бэлэн боллоо. Биднийг энэ удаад Ганзоригынх урьсан ба ачааны машины жолоочоор ажилладагаараа эндэхийн Монголчуудаасаа анхдагчийн тоонд ордог тэрээр нэлээд туршлагатай, тэр хэмжээгээрээ ч нэлээд олон залуучуудад тусалж ачааны машины жолооч болгож байсан юм байна. Энэ удаагийн нэвтрүүлэгүүд маань нэлээд дуншиж байж гарсанд үзэгчдээсээ хүлцэл өчье. Ингээд нэвтрүүлгээ энд дарж үзээрэй.
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2008 Наймдугаар сар 13 16:58
 
Манайд ирээрэй нэвтрүүлгийн 6 дахь дугаар бэлэн боллоо PDF Хэвлэх Имэйл
Баасан, 2008 Тавдугаар сар 16 00:20
t_lhagva.jpgМанайд ирээрэй нэвтрүүлгийн маань Чикаго хотоос бэлтгэсэн эхний нэвтрүүлэг бэлэн боллоо. Биднийг энэ удаад ''Steamasters Restoration and Cleaning Services, LLC'' компанийн эзэн Т. Лхагваа урьсан бөгөөд тэднийд очиход  Чикагогийн ''Falcons'' сагсны багийн Болор, Цогоо, Баясах нар эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн байхад нь таарсан юм. Америкт ирсэн гээд заавал багаас эхлэхгүй шууд бизнест хөл тавьж болдогийг харуулж чадсан энэ компанийн эзэн маань 3 хүүхэд, эхнэрийн хамт сайхан амьдарч, компаниа амжилттай ажиллуулж байгаа Монголын шилдэг залуусын маань нэг байлаа. Энд дарж нэвтрүүлгээ тухлан сууж тавтай үзнэ үү!!! (Их том файл тул зарим компьютер дээр гацаж байвал play товчоо эхлэж дарж видеогоо эхлүүлсэний дараа pause дээрээ дарж, хэсэг хугацаанд байлгаад дахин play дээрээ дарж үзнэ үү!!!)
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2008 Наймдугаар сар 16 21:13
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>

Үзүүлж буй хуудас 1, Нийт 2 хуудас

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1601
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1727
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1134
86400 efir 25
Үзсэн:1548
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10780
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2092
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2345
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2329
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4130

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

ЕС ХОНОГ (Баримтат тууж)
2010/03/14 | С.Б.Бат-Эрдэнэ

…Туулсан амьдралын ядмагхан түүхийг
Туульслан хайлна чинээ санасангүй явлаа…
ОРШЛЫН ОРОНД
Уг

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
angar50 хэрэглэгч мэдээ нэмлээ poop is poop 12:39
angar50 баг үүсгэлээ poop 12:38
angar50 багт нэгдлээ F.C.BaRcEloNA 12:33
angar50 хэрэглэгч 2 шинэ зураг нэмлээ amarjargal цомог 12:27
Өчигдөр
Łoła_yuna багт нэгдлээ hogjiltei huuhduud 02:58
Łoła_yuna when love ends life beginns♥ 01:58
Saturn Miki хэрэглэгч Saturn Miki-д сэтгэгдэл бичлээ Walls 11:48
mon_tur Блог бичлээ Сэкс-түр ба Тайланд ... 07:54
GucciDior, love нар найзууд боллоо. 05:22
2 өдрийн өмнө
Базарсүрэн bi ene 3 sard 1 ch nevtruuleg uzej chadaaguiee tuslanauu? medee l uzej bailaa. 10:03
 

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

community
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 1, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Хэн юу хэлэв-УИХ-н гишүүн Гүндалай Хэн юу хэлэв-УИХ-н гишүүн Гүндалай
Үзсэн: 0, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Өдөн дэр-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг Өдөн дэр-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг
Үзсэн: 0, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Оюу-толгой буюу Эзэнгүйдэл Оюу-толгой буюу Эзэнгүйдэл
Үзсэн: 0, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 6, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Universe Best Songs-Үзүүштэй видео Universe Best Songs-Үзүүштэй видео
Үзсэн: 2, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 260, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 454, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Umbrella Fashion Umbrella Fashion
Үзсэн: 50, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг
Үзсэн: 85, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 16, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Хулангийн үдэш Хулангийн үдэш
Үзсэн: 43, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
3 сарын 8-ны Сан Францискогийн парти 3 сарын 8-ны Сан Францискогийн парти
Үзсэн: 606, Нэмсэн: 03 / 14
Үнэгүй видео
Universe best songs Universe best songs
Үзсэн: 245, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 593, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 251, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 134, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 151, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 319, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 317, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 210, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 232, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 343, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 785, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1549, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 784, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 176, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 940, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 170, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 226, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд

Хэрэглэгчийн булан

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater e-Nomads

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 58 Үзсэн 6 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 57 Үзсэн 6 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 187 Үзсэн 25 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 357 Үзсэн 37 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я

Шинэ мэдээ, мэдээлэл

Бэй Аэриагийн Монголчуудын эмэгтэйчүүдийн баяр
2010/03/14 | Ариунтуяа Аюурзана
article thumbnailБэй Аэриагийн Монголчууд маань эмэгтэйчүүдийн баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Орлоогийн Манайд Ирээрэй нэвтрүүлгийг Америкийн баруун
2010 оны дэлхийн хамгийн баян хүмүүс
2010/03/14 | Ундрал
article thumbnail

Forbes сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн баян хүний жагсаалтын 2010 оныxыг энэ удаа Carlos Slim

Түрүүлсэн оролцогчийг Японд урина
2010/03/14 | Iregedui
Япон Улсын “Goi Peace Foundation”, ЮНЕСКО хамтран олон орны хүүхэд, залуусын дунд “Даян дэлхийн энх
Бусад нийтлэлүүд
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com