Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
medeeilgeeh.jpg Bat-Erdene
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
С.Б.Бат-Эрдэнэ
АХМАДЫН ХОЁР ОХИН \Бэсрэг тууж\ PDF Хэвлэх Имэйл
Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Лхагва, 2010 Есдүгээр сар 01 19:14

...Цэрэг дагахаар
Тэрэг дага!!!   \Социализмын үед бий болсон ардын хэлц үг\

Энэ л богинохон хирнээ нилээн гүн гүнзгий логик агуулгатай афоризмыг чухамхүү яг хэдийд гарсаныг, хэн гээч бэлэн цэцэн үгтэн анхлан айлдсаныг эдүгээ цагт хэн ч бүү мэд агаад, ямар боловч цэргийн дарга, жолооч хэмээх тухайн үеийн шинэ цагийн монголдоо л шинэхэн хоёр мэргэжлийн эрчүүлийг охид, бүсгүйчүүл ихэд шохоорхон, тэдний харцанд өртөж, хайр ивээлд нь орчихвол нэгэн насны хэрэг бүтэж, ёстой л нэг тэнгэрийн умдагийг атгачихсан мэт санадаг байсан тэр л социализмын үед гарсан үг байх нь гарцаагүй. Харин яагаад гялгар товч, өлзий хээт мөрдэс, дамран малгай болсон жавхаалаг цэргийн даргыг бус одоогийн хэллэгээр жирийн л нэг тостой хар жолоочийг сонго гэсэн нь бас л учиртай л байсан байж таарах бөгөөд өнгөрсөн зууны гуч, дөчөөд оны үед оросын коментерний удирдан чиглүүлсэн харгис тулгалтаар геноцед үйлдэн, монголын боловсролтой гэгдсэн болгоныг болон өсөх ирээдүйтэй гэсэн цэргийн дарга нар, офицеруудыг худалч хүнд толгой дараалан хоморголон, үй олноор нь хэлмэгдүүлснээс үүдэлтэй байж хэдийвээр болох ч, хожмын хойно дал, наяад оны үед арми дагасан офицеруудын охидуудын амьдрал бас ч гэж ихэд хэцүүрхэлтэй.

 
ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС PDF Хэвлэх Имэйл
Бичсэн C.Б.Бат-Эрдэнэ   
Ням, 2010 Наймдугаар сар 29 19:31

DSC_4376_1Би бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз жаргалтай, бас гүн айдастай \”Гүн айдастай” байхын учир нь “дэг, диаграмм” хэмээх нэгэн бодлын магадгүй ямарч утга учиргүй зодуур, нүдүүр, харгислал, нөгөө талаар эр хүнийг эр хүн шиг болгон хатаан, хатуу хүтүүг сөрөн зогсох бие сэтгэлийн асар их хат өгөн хатуужуулсан амьдралын их сургууль ч юмдаг уу даа. Энэ талаар би дээр үед бичиж байсан даа.

Хэрвээ сонирхвол: “С.Б.Бат-Эрдэнэ: ДИАГРАММ” гэсэн түлхүүр үгээр гүүгэл агаагаас хайлт хийхэд гараад ирэх байхаа хө\ тийм л нэгэн цаг үе, өөрийнхөө арван зургаахан настай, гэнэн цайлганхан хүүхэд насыг дурсан санан, “Хмм, дахиад арван зургаатай ч болоосой” хэмээн туулсан амьдралдаа алдсан алдаа болгоноо чадвал оносон оноо болгон хувиргамаар ч юм шиг нэгэн эгдүүтэй бөгөөд адармаатай бодолд автан,  алдсан алдаа болгоноо бодохдоо өөрийн эрхгүй гуниглахдаа гуниглан, шоолон жуумганахдаа мушийн инээмсэглэж, оносон оноо болгоноо дурсахуйд бардамхан сэтгэл минь “Чи чинь Баагий шүү дээ! Чамаас өөр хэн ч тэгж чадахгүй л...” хэмээн өөрийгөө ихэд бодон омойтон суунам.

Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2010 Наймдугаар сар 31 20:49
 
Удам (Бэсрэг тууж)-Гутгаар бүлэг. ГУЧ PDF Хэвлэх Имэйл
Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Пүрэв, 2010 Наймдугаар сар 19 18:24

Жарантайн ач хүү Билгүүн нь эрдэм номын мөр хөөн, бакалавр аспирантур гэж явсаар оройтож гэрлэн хорин найман насандаа л дөнгөж сая гуч хүүгийн бараа харуулсан тэр л өдөр шинэхэн өвөө Идэр тавин насны сүүдэр зооглож таарсан нь тун ч билэгшээлтэй зүйл байх нь хэнд ч ойлгомжтой агаад ер нь тэгж өвөөгийнхөө төрсөн өдөр төрөх ач, зээ ер нь ховорхон байх нь мэдээжийн хэрэг. Энэ удаа шинэхэн гуч хүүгийн элэнц эцэг болох Жарантай гэргий Бадам болон дүү Далантай нь хамт уригдан ирсэн бөгөөд нөгөө нэг дүү Жарантав нь сайн муу, сайхан муухай амьдрал туулж явсаар хорвоог орхисоор гурван намрыг үдээд байгаа билээ.

Өгүүлвээс, Жарантав нэгэн цагт улсдаа бүү хэл дэлхийд танигдсан түүхч эрдэмтэн доктор, фрофесор болон өсч, дэвжин мандан бадарч, толгойтой, чадалтай эрдэмтэн гэгдэн шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд секторийн эрхлэгч хийж явсан нь саяхан мэт боловч тэр сайхан гэрэлт түүх нь бүүдийн, бүүдийж унтарсаар даруй арваад жил болчихжээ. Хүнийг сайн явахад нь санаж сарвайх, садан төрөл, найз нөхөд олон боловч цагийн эрхээр гундахад бүгд мартаж орхиод, зайгаа барин холдон одох нь одоо цагийн хүний мөн чанар ажгуу. Ер нь зөвхөн одоо цагийнх ч гэлтгүй ерөөсөө хүний мөн чанар нь ийм боловч орчин үед тэр нь эрээгүйгээр илрэх нь ил тод болсон цаг учраас тэгж санагдаж байж ч магадгүй л юм.

Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2010 Наймдугаар сар 21 08:27
 
ДУУ ТӨРСӨН ТҮҮХ PDF Хэвлэх Имэйл
Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Лхагва, 2010 Наймдугаар сар 18 17:09

...Сайхны өмнө харц буруугүй... Зохиолч Ш.Гүрбазар

Үнэхээр сайхны өмнө харц буруугүй л байдаг ажгуу. Тиймдээ ч уран бүтээлчдийн онгодыг дуудаж, олон сайхан дуу, шүлэг, яруу найраг, кино, жүжиг, уран зураг, баримал гээд урлагийн бүтээлүүд ундран гарч, ургаж дэлбээлдэг гэдэгт гэнэтхэн өөрөө нэг дуу хийчихээд итгэхээс өөр аргагүй л болсон юм даа.

Найз нар маань намайг их романтик гэдэг юм, тийм ч байх, үгүй ч байх. Ямар боловч заримдаа их сонин, солиотой ааш, үйлдэл надаас гарч л байдаг юм. Тийм нэг тохиолдол маань бас энэ дуу болж байх шиг байна даа. Эдүгээгээс гурван жилийн тэртээ хуучин амьдарч байсан Ячимата нутгаар тэнэн дэлгүүр хэсч явлаа л даа. Гэтэл Ячимата- Jusco дотор санаандгүй нэгэн Наран бүсгүйтэй зөрдөг юм. Өмнөөс ирж явахад нь өөрийн эрхгүй харц түүн дээр соронзон адил татагдаж, эрүү доошоо унан, ам ангайн, магад ч үгүй мангар хар чинь шүлсээ дусаасан байх нь ээ ч магадгүй л юм даа. Зөрөөд л өнгөрөв. Өөрөө ч мэдэлгүй эргэж харав.

 
ХӨӨ ХУЯГ PDF Хэвлэх Имэйл
Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Лхагва, 2010 Наймдугаар сар 18 17:06

(Балчирхан байхад минь аавын минь хэлж өгсөн сургамжит домог оршивой)

Эртээ урьдын цагт гэнэм. Чухам хэдүйд гэдгийг би яг одоо ам мэдэн бурж чадахгүй нь ээ хө. Хорвоо дэлхийн хамгийн анхны төрт улс болох, Азийн цээжинд цэцэглэн хөгжсөн Хүн гүрэн \Хүннү- Нанхиадуудын гуйвуулж дайрсанаар Хун ну- Умардын зэрлэгүүд, Ху- Тэнэг, бүдүүлэг гэж үеийн үед өмнийн нанхиадууд цаг үргэлжлэн дайран доромжилсоор иржээ. Тэр үедээ өвөг дээдсээс маань жижгэрэн агшиж, шавар хэрмэндээ хоргодогч, Их газрын түмэн бээрийн цагаан хэрмийг чацгаан савируулан байж хам хум бариулагч, нүүдэлчдээс үхтлээн айх ямаан омогтон, ямбатан хаад өөрсдийгөө их хуандий гэж гайхуулагчид, хм элэнцгийн чинь гэж...Зохиогч\ түүний хаад Түмэн шаньюү, түүний хүү Модун шаньюүгийн үед ч юм уу, эс бөгөөс түүнээс бараг гурван зууны дараах үеийн Үйжүйлюү шаньюү ч юм уу, бүр эс бөгөөс эх дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалан эзэрхийлж, Их эзэнт гүрнийг байгуулсан Их эзэн Чингис богдын үед ч юм уу, бүү мэдээ. Ямар боловч нүүдэлчин, дайчин омгоороон бахархан байдаг та бидний өвөг дээдсийн хэн нэгнийх нь үед гэнэм.

 
УДАМ \Бэсрэг тууж\- Тэргүүн бүлэг: ЖАРАНТАЙ PDF Хэвлэх Имэйл
Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Лхагва, 2010 Наймдугаар сар 18 16:49

Жарантай өвгөн аг даггүй ээрэн орилох гуч хүүгийнхээ уйлах дуунд унтууцавч, арга эв нь олдвол түүнийг шүүрэн авч аргадан, энхрийлэх гэсэн хөгшинийгөө хааяа нэг муухай харан, хяламхийвч дотроо “Ишшш чааваас, удам минь гэсэн юм, мөн шүү! Мөн ч шийртэй туучий юм даа, хоншоор нь хүрвэл дахиад нэг хоног чарлах л ёстой доо!” хэмээн өхөөрдөнгүй бодовч заримдаа “Өгөр толгой чинь зөнөг залгаад хүүхэд махлаад байгаа юм болов уу...” хэмээн санаа нь зовнивч “За даа, чи бид хоёр ямар хүүхэд махлаж, хүмүүжүүлж сураагүй биш! Төдийгөөс өдий хүртэл үр, ач нараа өчнөөн жил махлаж, төдий чинээгээрээ зөв хүн хийж аваа л биз дээ” хэмээн өөрийгөө тайвшруулан, амьдралдаа анх удаагаа шившин татаж сурч буй тамхиа гарган нэгийг асаалаа. Жарантай хорвоогын тоосыг ная дахь намраа хөдөлгөж байгаа ч урьд өмнө тамхи татаж байсангүй, гагцхүү гуч хүүгээ хоёр, гуравхан өдөр харах хүндхэн үүргийг гэнэт санамсаргүй хүлээж авсных, тэр ахархан хугацаанд амжуулаад өөрийнхөөрөө сурган, хүмүүжүүлээд авах гэсэндээ ердөө л гуравхан сартай нялххан гуч хүүгээ ийнхүү огт авалгүй, хаа нэг хөгшинөөрөө хуурайлуулан бэлэн байх үйлдвэрийн памбагар живхээр солиулах, цаг тухайд нь идэш тэжээлийг нь өгөхөөс бусад цагт нь огт авахуулахгүйгээр тас хориглон, муу хөгшинөө цагдан суугаадаа бантан хэзээ нэгэн цагт, хэн нэгэн зочны үлдээсэн тамхинаас ийнхүү шившин татаж суугаа нь тэрээ. Сураагүй юм сураагүй л байдаг ажгуу. Заримдаа санамсаргүй уушиглан, хахаж цацан сүйд болоход нь өнөө муу самган нь доогтой жуумалзан “Хмм, хөгшин азрага жороо сурна гэгчээр...” хэмээн тас намжирдан өөдөсхөн гучаа өөрийн санаагаар тэврэн авч, үнгэж, үнхэж чадаагүйнхээ хариуг ававч, дотроо “Нээрээ л энэ муу өвгөний минь зөв байдаг даа...” хэмээн өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч суулаа.

Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2010 Наймдугаар сар 21 08:29
 
Удам (Бэсрэг тууж)-Дэд бүлэг. АХ ДҮҮ ГУРАВ PDF Хэвлэх Имэйл
Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Лхагва, 2010 Наймдугаар сар 18 07:32
Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан оны зуны дунд сард, наадмын дараахан дөнгөж хорин хоёр хүрч яваа идэрхэн Идэр хүү аав болж, эцэг Жарантай өвөө болсон тэр нэгэн дурсгалт өдрийн орой юмсанжээ. Бие давхар “эмээ” болсон Бадам хоол цай болон түнтэгнэж, ид насан дээрээ яваа Жарантай “өвөө” бодолд автан хоёр дүүгээ хүлээн, хаалга үүд рүү чимээ тавин, үе үехэн босч цонхоор гадагш хараачлан, эхнэрийнхээ ажилд туслалцан, бөөн бодолд дарагдан байлаа. Жарантай эцэг эхээс гурвуулаа, гурвуулаа хэнз хүүхдүүд юмсанжээ. Аав ээж хоёр нь их хожуу нийлсэн улс байж. Аав нь ч тэр, ээж нь ч тэр аль, аль нь өөр амьдралтай байгаад насны бөгсөнд аяга цайгаа хувааж уухаар нэгэн гэрт орсон хөгшчүүл байж. Хүний хувь заяа гэж, асар доогтой эд ажгуу. Аав Соронзонгүр нь урьд өмнө хоёр ч удаа гэрлэж бараалаад үрийн зулай үнэрлэж чадаагүй, ээж Даарий нь ч мөн адил нэгийн зэрэг сайн хүний өрхийг татсан боловч мөн л үр хүүхэдтэй болж чадаагүй, ганц өргөмөл хүүтэй насыг барж, цагийн эрхээр хоёулаа бэлбэсэрсэн тэр үедээ насны бөгсөнд цайгаа хувааж уухаар нэг гэрт орсон нь харин ч гайхалтай юм болж Даарий хөл хүндтэй болж орхих нь тэр!
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2010 Наймдугаар сар 21 08:31
 
СЭВЭЛЗСЭН СЭВШЭЭ СЭВЭЛЗСЭЭР Л (Найраглал) PDF Хэвлэх Имэйл
Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Мягмар, 2009 Арванхоёрдугаар сар 01 09:36

(Ардчилалын анхны цуглаануудын хорин жилийн ойд зориулав)
Дэд бүлэг: Өөрчлөлтийн салхи сэвэлзлээ
…Үе үргэлж нөхөрлөж явах
Үлэмжийн их Зөвлөлт гүрэнтэй
Санаа сайт, ард олон түмэн ээ
Сайтар холбосон Сүхбаатар минь… (Дуунаас)
Бид чинь ер нь ямар их азтай улс вэ
Брежнев даргын нөмөр нөөлгөн доор
Бал даргын баттай цэгц удирдлагаар
Бас нам засгийнхаа онч мэргэн чиглүүлсэнээр
Ард түмнийг мунхруулагч- хар тамхи
Атгаалжин хар мангас шиг шарын шашиныг
Сүм хийдүүдтэй нь газартай нь тэгшилж
Сүртэй ялалтыг бид байгуулсан

Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Арванхоёрдугаар сар 02 12:10
 
Бусад өгүүллэгүүд...
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үзүүлж буй хуудас 1, Нийт 22 хуудас

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

АХМАДЫН ХОЁР ОХИН \Бэсрэг тууж\
2010/09/01 | С.Б.Бат-Эрдэнэ

...Цэрэг дагахаар
Тэрэг дага!!!   \Социализмын үед бий болсон ардын хэлц үг\

Энэ л богинохон

ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
2010/08/29 | C.Б.Бат-Эрдэнэ
article thumbnail

Би бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз

Хар гэртээ хаан, бор гэртээ богд
2010/08/27 | Гомбосүрэнгийн Галбадрах

...Би ажлаасаа гэртээ ирэхдээ жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Миний гэр, миний хувьд өөрийнхөө эрх дураар

Баяжих хүсэл- бодит боломж
2010/08/24 | Гомбосүрэнгийн Галбадрах

Хүн болгон их мөнгөтэй болохыг хүсэцгээдэг. Зарим нь өөрийн хэрэгцээгээ хангах, нөгөө хэсэг нь

Хадам
2010/08/24 | Гомбосүрэнгийн Галбадрах

Хүмүүс бид бие биедээ дурлаж, улмаар гэрлэсэн цагаасаа "хадмууд"тай болцгоодог. Энэ мөчөөс өөрсдөө ч

Зовлон шаналал гэдэг...
2010/08/24 | Гомбосүрэнгийн Галбадрах

Хүний амьдралд ээдрээтэй, шийдэхэд төвөгтэй, мухардалд оруулсан олон асуудлууд тулгардаг. Тийм үед, энэ байдлаас

Гишүүд хамгийн сүүлд юу юу хийв?

2 өдрийн өмнө
lizzie шинэ зураг хууллаа. 01:57
Nomin хэрэглэгч 3 шинэ зураг нэмлээ Romeo&Juliet цомог 01:23
3 өдрийн өмнө
Sanchirsuren хэрэглэгч hogi-д сэтгэгдэл бичлээ Walls 11:15
hogi хэрэглэгч 2 шинэ зураг нэмлээ my life цомог 11:41
hogi шинэ зураг хууллаа. 11:25
hogi Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. 10:53
_ComSh_ ^____________________^ 07:56
_ComSh_ . 07:56
4 өдрийн өмнө
mongol Блог бичлээ Би та нарт хайртай ш... 04:01
 

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

Би-Гавъяат дасгалжуулагч Д.Банди Би-Гавъяат дасгалжуулагч Д.Банди
Үзсэн: 50, Нэмсэн: 09 / 02
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 2 ны хөтөлбөр Гадаад мэдээ Цагийн хүрд 9 р сарын 2 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 285, Нэмсэн: 09 / 02
Үнэгүй видео
Цагийн хүрд 9р сарын 2 ны хөтөлбөр Дотоод мэдээ Цагийн хүрд 9р сарын 2 ны хөтөлбөр Дотоод мэдээ
Үзсэн: 443, Нэмсэн: 09 / 02
Үнэгүй видео
Зөрлөг-Монгол кино Зөрлөг-Монгол кино
Үзсэн: 103, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Ёо ёо-г анагаах нь-Болдсайхан эмчийн цуврал зөвөлгөө Ёо ёо-г анагаах нь-Болдсайхан эмчийн цуврал зөвөлгөө
Үзсэн: 152, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Их хоын үдэш Их хоын үдэш
Үзсэн: 166, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Өнөөдөр 9-р сарын 1-МУ-н Ерөнхийлөгч Элбэгдорж хүүхдүүдэд эрдмийн баярын мэнд хүргэв Өнөөдөр 9-р сарын 1-МУ-н Ерөнхийлөгч Элбэгдорж хүүхдүүдэд эрдмийн баярын мэнд хүргэв
Үзсэн: 74, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 782, Нэмсэн: 09 / 01
Үнэгүй видео
Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 960, Нэмсэн: 09 / 01
Үнэгүй видео
Шинэ Үе-Хошин шогийн тоглолт Шинэ Үе-Хошин шогийн тоглолт
Үзсэн: 310, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Music 9-Хөгжмийн нэвтрүүлэг Music 9-Хөгжмийн нэвтрүүлэг
Үзсэн: 64, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Дуучин Ану болон Электрон жаал Энхпүрэв Би чамаас чи надаас-Дуучин Ану болон Электрон жаал Энхпүрэв
Үзсэн: 176, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Ам нээвэл-Нүүр тулсан ярилцлага Ам нээвэл-Нүүр тулсан ярилцлага
Үзсэн: 143, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 735, Нэмсэн: 08 / 31
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Дотоод мэдээ
Үзсэн: 975, Нэмсэн: 08 / 31
Үнэгүй видео
Оршуулган дээрх үхэл -Кино Оршуулган дээрх үхэл -Кино
Үзсэн: 133, Нэмсэн: 08 / 30
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 873, Нэмсэн: 08 / 30
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1222, Нэмсэн: 08 / 30
Үнэгүй видео
Гэр бүлийн мөрдлөг Гэр бүлийн мөрдлөг
Үзсэн: 203, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
1001-н шөнийн үлгэр-Шөнийн нэвтрүүлэг 1001-н шөнийн үлгэр-Шөнийн нэвтрүүлэг
Үзсэн: 146, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
Уулын төмөр-Монгол кино Уулын төмөр-Монгол кино
Үзсэн: 109, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
Fashion hunt Fashion hunt
Үзсэн: 39, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 631, Нэмсэн: 08 / 29
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 854, Нэмсэн: 08 / 29
Үнэгүй видео
Мөрдөгч Деррик-Шинэ дугаар Мөрдөгч Деррик-Шинэ дугаар
Үзсэн: 316, Нэмсэн: 08 / 28
Спонсор гишүүд
Сайхан теле сэтгүүл Сайхан теле сэтгүүл
Үзсэн: 179, Нэмсэн: 08 / 28
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 28 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 28 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 879, Нэмсэн: 08 / 28
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 28 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 28 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1180, Нэмсэн: 08 / 28
Үнэгүй видео
Тоглолтын цаг Тоглолтын цаг
Үзсэн: 192, Нэмсэн: 08 / 27
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 27 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 27 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 1007, Нэмсэн: 08 / 27
Үнэгүй видео

Хэрэглэгчийн булан

manaid-ireerei240_200

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

Paypal
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан GaMoog
0 хариултууд 17 Үзсэн 6 өдрийн өмнө Хариулагдаагүй
orloo aldaa zaagaad bna
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан swed
0 хариултууд 51 Үзсэн 8 өдрийн өмнө Хариулагдаагүй
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я

Шинэ мэдээ, мэдээлэл

Америкаас Монголдоо очоод...
2010/09/02 | Д.Цэрэндорж
article thumbnail

Нэгэн уншигч Монголд очоод амжилттай сайн яваа хүмүүсийн талаар өнгөтэй гэрэлтэй өөдрөг мэдээлэл гаргаач ээ!

Өөрийгөө үнэлэх хамгийн чухал үе шатууд
2010/09/02 | Ука Төмөр

Таны өөрийгөө үнэлэх үнэлгээний түвшин таны туулж өнгөрүүлсэн амьдрал болон таны багын хүмүүжлээс их хамаарна.

Обама: Америк, Иракын дайн дууслаа, ‘Хуудас эргүүлэх цаг болсон''
2010/09/02 | Ундрал

Бүтэн 7 жилийн турш үргэлжилсэний эцэст Америк, Иракийн дайн албан ёсоор төгсгөл болсоныг Мягмар гаригын

Бусад нийтлэлүүд

Онлайнд буй гишүүд

© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.