05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

СИ: ХЯТАД УЛС АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭРГҮҮЛЭХЭД БЭЛЭН

Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийг Хятад тэргүүлэхэд бэлэн байгааг Хятадын дарга Си Зиньпин Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх засаглалын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр илэрхийлжээ. Өчигдөр Бээжинд болсон уг уулзалтад бүс нутгийн бизнесийн удирдагчид оролцсон байна.

ОБАМА БЭЭЖИНД ХҮРЭЛЦЭН ОЧЛОО

Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) Эдийн засгийн удирдагч нарын 22 дахь удаагийн уулзалтад оролцож, Хятад улсын дарга Си Зиньпиний урилгаар төрийн айлчлал хийхээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөө өглөө Бээжин хотод хүрэлцэн очлоо.

ХЯТАД ХОНКОНГИЙН ЭРХ БАРИГЧДАД БҮРЭН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Хятадын дарга Си Зиньпин Хонконгийн засаг захиргааны тэргүүн Лөн Чунь-интэй Бээжинд уулзах үеэрээ Хонконгийн эрх баригчдад бүрэн хэмжээний туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн нь сонгуулийн шинэчлэлийн төлөө жагссагчдын шаардлагыг Хятадын Засгийн газар анхааралдаа авсныг илтгэж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.