ТОКИО. /NHK/. Сонгуульд санал өгөх насыг 20-иос 18 болгон өөрчилсөн заалт бүхий Япон улсын сонгуулийн хууль өчигдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Тус улсад санал өгөх насыг 1945 оноос хойш анх удаагаа бууруулж байгаа нь энэ гэнэ. Тэр үед санал өгөх насыг 25-аас 20 болгож байжээ.