ЕКАТЕРИНБУРГ. /KAZINFORM/. Францын иргэний агаарын тээврийн “Air France” компанийн Сөүлээс Парис руу нисч байсан “Боинг-777” нисэх онгоц ОХУ-ын Екатеринбург хотод ослын буулт хийсэн гэж Оросын Уралын тээврийн асуудал хариуцсан газрын Мөрдөн шалгах хорооны төлөөлөгч мэдэгдлээ. Зүүн хөдөлгүүрт нь саатал гарсны улмаас уг онгоц ослын буулт хийсэн байна.