04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

3000 орчим дүрвэгч Оросын харьяат болохоор төлөвлөжээ

ДОНЫН РОСТОВ. /RIA Novosti/. Украинд мөргөлдөөн эхэлснээс хойш ОХУ-ын Ростов мужид дүрвэн ирсэн украинчуудын 3000 орчим нь Оросын иргэн болохоор төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай Оросын Цагаачлалын албаны мужуудын асуудал эрхэлсэн газрын дарга Михаил Симоненко мэдээлсэн байна.

Өнгөрсөн сард Иракт 1119 хүн амь үрэгджээ

БАГДАД. /Reuters/. Иракийн нийслэл Багдад хот дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын мэдэгдсэнээр, өнгөрсөн сард тус улсын 1119 иргэн амь үрэгджээ. Гэхдээ “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа бүсүүдэд амь үрэгдсэн хүмүүс энэ тоонд багтаагүй учир үүнээс ч  олон хүн амь үрэгдсэн байж магадгүй.

Их Британийн сэтгүүлчийн ээлжит дүрс бичлэг гарчээ

МОСКВА. /RIA Novosti/.  “Лалын улс” бүлэглэлийн босогчид Их Британийн сэтгүүлч Жон Кэнтлигийн ээлжит дүрс бичлэгийг интернэтэд байрлуулжээ. Тэрбээр дүрс бичлэгт Сирийн сөрөг хүчнийхэнд үзүүлж буй Америкийн тусламжийг үр ашиггүй гэж нэрлээд, босогчидтой тэмцэхийн тулд Иракийн армийг бэлтгэхэд олон сарын хугацаа зарцуулна гэж мэдэгдсэн тухай “Daily Mail” сонинд бичсэн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.